Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Монголын Улсын эдийн засгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын саналын талаар танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин мэдээлэл өглөө. Тэрбээр “Олон удаагийн хөл хорионы нөхцөл байдлаас болж аж ахуйн нэгжүүдийн татварын өр төлбөр нэмэгдэж байгаа учраас дорвитой арга хэмжээ авах шаардлага үүссэн . Иймээс МҮХАҮТ-аас хөл хорионы дараа ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулахыг нөхцөлийг бүрдүүлэх, иргэн, ААН бизнес, үйл ажиллагааг дэмжих чиглэлд дараах арга хэмжээг авах талаарх саналыг Засгийн газарт хүргүүлнэ.
-2021 оноос ажил олгогч, ажилтны төлөх НДШ-ийг нэмж, 26 хувь болгосон. Цар тахалтай энэ үед бүх л аж нэгж хүнд байгаа учраас НДШ-ийн нэмэгдлийг зогсоож, өмнөх оны 19 хувьд хүргэх.
-Монголбанкин дахь зээлийн мэдээллийн сангаас буурсан буюу хэвийн бус, муу зээлдэгчийн мэдээллийг нэг удаа хасах. Тус санд 300 мянган иргэн, 8 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа юм байна. Эдгээр иргэн, аж ахуйн банкнаас дахин шинэ зээл авч чадахгүй нөхцөл байдалд байгаа аж. Иймээс энэ хүнд нөхцөлд эдгээр иргэн аж ахуйн нэгжийг муу зээлдэгчийн бүртгэлээс хасч, зээл авах нөхцөлийг нээхийг хүслээ.
-Өнөөдрийн байдлаар татвар төлөгчөөр бүртгүүлсэн 51 мянган аж ахуйн нэгж байгаа аж. Эдгээрийн 55 хувь буюу 30 мянга орчим нь Нийгмийн даатгалын санд 194 тэрбум төгрөгийн татварын өр, төлбөр үүссэн байгаа аж. Иймээс татвар болон нийгмийн даатгалын өртэй аж ахуйн нэгжид нэг удаа өршөөл үзүүлэх хуулийн саналыг Засгийн газар, УИХ-д хүргүүлнэ. Цар тахалтай хүнд хэцүү үед татварын өртэй ААН, муу зээлийн санд байгаа иргэн, ААН-ийг нэг удаа өршөөж, хөл хорионы дараа бүдгийг нь шинэ гараанаас хөдлөх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардаж ажиллана” гэлээ.
More from Мэдээ
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …