Зориг сангаас 18 дахь жилдээ хэрэгжүүлж буй ‘Залуу Манлайлал Хөтөлбөр (YLP)’-ийн оролцогч залуус ‘Нэг тэрбум хайр, Нэг тэрбум ертөнц’ төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Уг төслийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр хайх сувгийг нэмэгдүүлэх мөн нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар эерэг, зөв ойлголтыг өгөх юм.
Төслийн хүрээнд монголын хамгийн том хөдөлмөр зуучлалын вебсайт болох Zangia.mn-тэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажлын байрны заруудаас бүрдэх цэс шинээр үүсгэсэн бөгөөд үүгээр дамжуулан иргэд өөрсдөдөө тохирсон ажлын байрны мэдээллүүдийг нэг дороос авах боломжтой болж байгаа аж.
Монгол улсын 2020 оны хүн амын тооллогоор хөгжлийн бэрхшээлтэй нийт 106,400 иргэн бүртгэгдсэн байдаг ба эдгээрээс 94,8 мянга нь хөдөлмөр эрхлэх насанд хүрсэн байдаг. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан ажил хомс, мэдээлэл дутуу гэх зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан эдгээр хүмүүсийн 72 орчим хувь нь ажилгүй хэмээх судалгаа бий.
Төслийн багийн гишүүд: “Манай улсад өмнө нь гадаад, дотоодын байгууллагуудын хийсэн олон судалгаануудтай танилцаж мөн энэ чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзах үеүдэд өөрийн хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тохирсон ажил эрхлэх боложтой ч нийгэм дэх буруу хандлага мөн ажлын байрны мэдээлэл хомс байдгаас шалтгаалан ажил хийдэггүй гэх хариултуудтай олон удаа тулгарсан. Тиймээс уг асуудлуудад бага ч гэсэн шийдэл олох үүднээс Zangia.mn-тэй хамтран уг цэсийг хөгжүүлсэн. Ингэснээр иргэд тус цэс дээр нээлттэй зарлагдсан ажлын байрнуудтай танилцаж, өөрийн хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тохирсон ажлын байрыг олох боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна бид төслөөрөө дамжуулж нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар эерэг хандлагыг түгээх үүднээс компанит ажил өрнүүлж байна.”
Та дараах холбоосоор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байрнуудтай танилцах боломжтой: https://www.zangia.mn/job/list/x.4
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах:
https://www.facebook.com/onebillionworldsmongolia
https://www.instagram.com/onebillionworlds/
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …