Өнөөдөр цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх Монгол Хятадын хамтарсан ажлын хэсэг цахимаар хуралдаж хоёр улсын цөлжилтийн нөхцөл байдал, цөлжилттэй тэмцэх технологийн талаар мэдээлэл солилцлоо. Хурлын үр дүнд цар тахлын нөхцөл, байдал намжсаны дараа шар шороон шуурганы станцын байршлыг тогтоох болон хамтран хэрэгжүүлэх төслийн баримт бичгийг боловсруулахаар боллоо.
Мөн Үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагын төлөөллүүдтэй эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлийн суурь судалгаа, бодит төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бололцооны талаар харилцан санал солилцож, цаашид Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллахаар боллоо.
Түүчнлэн Байгаль орчны багц хуулийн төслийн Дэд ажлын хэсэг болон Байгаль орчны үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн Дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбар цахимаар хуралдлаа.
Мөн БОАЖЯ цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгжийн албан бичгийг webmaster@mne.gov.mn цахим хаягаар хүлээн авч байгаа. Өнөөдрийн байдлаар иргэн, аж ахуйн нэгжээс ирсэн 20 гаруй албан бичгийг холбогдох газар хэлтсүүд хуулийн хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …