Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах аян” зарлагдсан. Энэ хүрээнд дүүргийн 1500 орчим гэрэлтүүлгийг засаж сэлбэх, будах сэргээх ажил явагдаж байна. Зүүн салаа, Баруун салааны автозамын гэрэлтүүлгийн 100 ширхэг шонг засаж сэлбэх ажлыг 4 дүгээр сарын 15, 16, 17-нд хийсэн. Харин өнөөдөр дүүргийн хажууд зам буй үйлдвэрчний гудамжны гэрлийн шонг засаж сэлбэж, будах ажлыг хийж байна.
Энэ онд дүүргийн хэмжээнд Австри Улсын хөрөнгө оруулалтаар 6800 ширхэг гэрэлтүүлэг хийхээр төлөвлөн судалгааны ажил дуусаад эхлэхэд бэлэн болоод байна. Тус ажил хэрэгжсэнээр дүүргийн 70 гаруй хувь гэрэлтүүлэгтэй болох юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …