Цаг агаар эрс дулаарч гол мөрөн, нуурын мөс хайлж, булаг шанд, хөрсний ус ундарч гарч, халиа дошин, гуу, жалга, суваг, шуудууны хуримтлагдсан цас, мөс хайлсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 4, 9, 19, 26, 27, 40-р хорооны нутаг дэвсгэрт их хэмжээний шар усны үер буун далан сувгаас хальж хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.
Нөхцөл байдал үүссэн байршлуудад дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Улаанбаатар хотын ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтэс, Геодези Усны барилга байгууламжийн газар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, дүүргийн хороодын удирдлагууд, дүүргийн ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, Цагдаагийн хэлтэс, Захиалагчийн ажлын алба, Тээвэрлэлт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын нийт 35 автомашин техник, 74 албан хаагчид ажиллаж байна.
Эдгээр албан хаагчид усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, усанд автсан айл өрхүүдийн хашаа, байшин, нийтийн эзэмшлийн талбайн усыг соруулж, экскаватороор үерийн далан, гудамжинд үүссэн мөсийг зөөвөрлөж, даланг сэтэлж сувагчлал гаргаж, Толгойт, Нэгдсэн эмнэлэгийн 2 гүүрний доорх гарцыг нээх зэрэг ажлыг зохион байгуулж ажиллалаа.
Энэ өдрүүдэд 56 рейсээр 870 тн шороо тээвэрлэн далан үүсгэж айл өрхүүдийн хашаанд ус оруулахгүй байх арга хэмжээг авч ажилласаар байна.
Мөн усанд автсан барилгын 1320м3 талбайн усыг помпоор соруулан, Усны машин техникээр 250 рейс буюу 2000тн ус соруулж аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний явцтай Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Улаанбаатар хотын ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн удирдлагууд, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням нар танилцаж үүрэг чиглэл өглөө.
ГЭВЧ ХАЛИА ДОШИН ИХ ХЭМЖЭЭГЭЭР ҮҮСЭЖ, ШАР УСНЫ ҮЕРТ АВТАХ, БУЛАГ ШАНД, ХӨРСНИЙ УС УНДАРЧ ГАРЧ ИРЭХ НЬ БАЙГАЛИЙН ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ ЮМ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …