-Засгийн газраас жил гаруйн хугацаанд шатахууны үнийг үе шаттай бууруулж, тогтворжуулж чадсан-
2020 онд Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн олон нааштай ажлуудаас жил гаруйн хугацаанд бензины үнийг тогтворжуулж чадсаныг эн тэргүүнд дурьдах нь зүйтэй биз. Мэдээж бензин шатахууны үнэ өсөөд ирэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээс эхлээд ард иргэдийн нуруун дээрх ачаа улам ихэснэ. Энэ бүхнээс сэргийлж цар тахалтай маш хүнд үед шатахууны үнийг тогтвортой бариад зогсохгүй хэд, хэдэн удаа бууруулж чадсан.
Тодруулбал, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн А-80 автобензин литр тутамд 300 төгрөгөөр, Аи-92 45-95 төгрөгөөр, дизелийн түлш 0-120 төгрөгөөр, цаашлаад 4 дүгээр сарын 22-ноос А-80 автобензин мөн 300 төгрөгөөр, Аи-92 300, дизелийн түлш 190-310 төгрөгөөр, харин 5 дугаар сарын 23-ны байдлаар А-80 50 төгрөгөөр, Аи-92 80-100 төгрөгөөр, Аи-95 автобензин 200, дизелийн түлш литр тутамд 160 төгрөгөөр тус тус буурсан. Өөрөөр хэлбэл, нийт дүнгээр:
- А-80 380 төгрөгөөр,
- Аи-92 475 төгрөгөөр,
- Аи-95 440 төгрөгөөр,
- дизелийн түлш 590 төгрөгөөр буураад байсан юм. Үүнээс өмнө Аи-92 шатахууны үнийг 8 сарын хугацаанд тогтвортой барьж ирсэн байдаг.
Харин энэ онд манай улс шатахууны үнийг өнгөрсөн жил шиг тогтвортой барьж чадах болов уу гэдгийг хамтдаа эргэцүүлье.
“Блүүмбэрг” саяхны мэдээлэлдээ газрын тосны үнийн сэргэлтэд вакцин, Хятад тэргүүтэй Азийн улсуудын эдийн засгийн хурдтай сэргэлт, ОПЕК-ийн үйлдвэрлэлээ нэмэх тохироо нөлөөлсөн гэж онцолжээ.
Мөн АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаярын мэдээлэлд өнгөрсөн 4 дүгээр сард ОПЕК-ийн гишүүн орнууд газрын тосны олборлолтоо 5 дугаар сарын 1-нээс эхлэн 11 гаруй сая баррелиар бууруулахаар шийдвэрлэсэн. Үүгээр зогсохгүй зарим томоохон улс орнууд хоригийн горимоо цуцалсан. Энэ нь "Брент" төрлийн газрын тосны үнэ өсөхөд нөлөөлж буй гэсэн юм.
Энэ бүхнээс үзэхэд дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн сэргэлт, манайх шиг шатахуунаа гаднаас 100 хувь импортолж хэрэглэдэг оронд шатахууны үнэ нэмэгдэх нөхцлийг бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл, газрын тосны үнэ одоогийн түвшиндээ үргэлжилбэл 2021 онд бензин, өвлийн дизель түлшний үнэ өсөх тооцоо гарч байна.
Ямартаа ч дэлхий нийтэд цар тахлын аюул нүүрлэсэн хүнд үед Засгийн газраас бензины үнэ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй, тогтвортой барих тал дээр бүхий л арга хэмжээг авч ажиллаж чадсан. Гагцхүү энэ онд дэлхийн зах зээлээс шалтгаалсан үнийн өсөлтөд өртөхгүй өнгөрч чадах болов уу?.
Enter.mn
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …