УИХ-ын гишүүн П.Анужинг Эрүүл мэндийн сайдад өрсөлдөж байна гэх мэдээлэл сошиал орчинд түгээд байгаа. Тэгвэл тэрбээр цахим хуудсаараа дамжуулж өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал “Надад дээл давхарлах санаа сэдэл, шаардлага алга” гэсэн юм.
Түүний байр суурийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Эрүүл мэндийн сайдад өрсөлдөж байна” гэх мэдээ хэвлэлээр түгэж байна. Дан дээлтэйгээ төвийг хичээж, цаас бичгээ нухаж сууна, дээл давхарлах санаа сэдэл, шаардлага надад алга! Сандал суудлын үеэр олби оготно мэт үүгээр түүгээр орж гарах шиг булай үгүй! Хүн бүр дор бүрнээ оногдсоноо тултал хийхийг хичээхэд эх орон их өөр болно! Хууль боловсруулах нилээд олон ажлын хэсэгт ажиллаж байна.
Эрүүл мэндийн чиглэлд, Монгол хүн эх орондоо эрүүлжиж, эмээр бус хүнсээр, хаалга хахуулиар бус дүрэм номоор, ая таатай орчинд тав тухтай илаарших ёстой гэж боддог! Бодсоноо үг үсэг болгон хууль журамд шингээхийн төлөө ажиллаж сууна!
Бидний ажил яг өнөөдөр талх, бэлэн мөнгө, өмд гутал болоод очихгүй ч маргааш ирээдүйн замыг засах хүчтэй!
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …