Д.Сарангэрэл сайд өөртөө дүн тавиагүй. Ард түмэн түүнд өндөр үнэлгээ өгсөн юм шүү !!!
Т.Мөнхсайхан гэж жудаггүй эр шөнөжин тролдоод талцал гүнзгийрүүлээд өнөөдөр Засаг огцрох дээрээ тултал асуудал ужгирлаа гэж зарим хүн ам муутай байна. Тэдний ч зөв. Тангараг өргөсөн эмч хүмүүс ажлаа хийхийн оронд сайдаа хамгаалаад жагсаад явж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Бас болоогүй шагнал өгөхөд ч багадахаар Д.Сарангэрэл сайдыг хүртэл хар муу гүжирдлэгтээ хавчуулаад л авлаа.
Мэргэжлийн гэх тодотгол өөр дээрээ нааж сошиалаар баахан шуугиан дэгдээсэн өнгөлөг, мөнгөлөг, поп Т.Мөнхсайхан өнөөдрийн байдалд ямар дүгнэлт өгөөд сууж байгаа юм бол доо. Өөрийгөө магтуулж, өмгөөлүүлж, хамгаалуулж болно оо. Харин “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэгчээр түүнийг өмнөх сайдаа балбана гэж хэн санахав. Залуу хүн байж ийм явуургүй, увайгүй, албан тушаалаа авч үлдэх гэсэн башир аргаар хол явахгүй л болов уу.
У.Хүрэлсүхийн танхим бүрэн бүрэлдэхүүнээ огцрох дээрээ тулвал Д.Сарангэрэл сайдыг харин ч нэг өмгөөлчихье.
- Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаандаа ковид-19 халдварыг дотооддоо алдаагүй.
- 10 жил царцсан эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгыг ашиглалтад оруулсан.
- Донорын тухай хуулийг санаачлан батлуулснаар Монгол улс нийт 354 хүнд элэг, бөөр, ямны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн.
- 2014 оноос хойш хөдлөөгүй эмч мэргэжилтнүүдийн цалин урамшууллыг маш сайн нэмэгдүүлсэн. Их эмчийн үндсэн цалин 41 хувь, нэмэгдэл урамшуулал 15 хувиар өссөн бол сувилагч эмнэлгийн ажиллагсдын үндсэн цалин 49 хувь, нэмэгдэл урамшуулал 16 хувиар өссөн.
- 21 аймаг, 9 дүүргийн эмнэлэгт тоног төхөөрөмж суурилуулан 7 төрлийн хорт хавдрын оношлогоог ЭМДСангаас санхүүжүүлэн хамруулах болсон.
- Түрээсээ төлөөд өмчлөх байрыг нэн тэргүүнд цар тахлын өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа 400 эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулсан.
- 2016-2020 онуудад эрүүл мэндийн салбарт 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж ажилласан.
- Түүний санаачилсан хуулийн төслийн хүрээнд малчид, хувиараа бизнес эрхлэгчид нийгмийн даатгалын санд шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдсэн.
- Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөрийг үндэсний хэмжээнд зохион байгуулж 100 мянга гаруй хүүхдийг эмчилсэн.
- Биобэлдмэлийн үйлдвэрийн үйл ажиллагааг 10 жилийн дараа дахин сэргээснээр альбумин, мииуноглобулин, вакцин зэрэг 25 нэр төрлийн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэдэг болсон.
Хэдий мэргэжлийн бус ч энэ хүн Эрүүл мэндийн салбарт ямар өөрчлөлт, юу хийж бүтээснийг олон түмэн нүдээрээ харж байсан. Хамгийн хүнд цаг үед салбартаа алдаа дутагдал гаргахгүй ажиллаж, амжилт авчирж, ажил үүргээ нэр төртэйгээр хүлээлгэж өглөө гэж хүн бүхэн л сайшааж, алга ташиж байсан цаг саяхан. Одоо түүнийг байгаль орчны салбараа ч манлайлж чадна гэсэн хүлээлттэй байгаа хүмүүс цөөнгүй бий.
Гэтэл энэ хүнийг харлуулах ажиллагаа улам бүр даамжирч байгаа нь улстөржилт хэрээс хэтэрч байгааг илтгэх биз. Хэн нэгэн хүн албан тушаалаа авч үлдэхийн тулд бусдын хийснийг харлуулдаг байдалд ард түмэн маань эрүүл ухаанаар хандаасай !
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …