Улстөржилтийн эхлэл иргэдийн сэтгэлзүй дээр тоглолт хийхээс эхэлдэг
2021.01.20-ний өдрийн жагсаал уламжлал ёсоор улстөрчдийн бай болж хувирав. Мэдээж жагсагчид дунд чин сэтгэлээсээ өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж зогсох иргэн цөөнгүй байсан ч эцэстээ улстөрийн зорилготой хэсэг бүлгийнхний эрх ашгийн төлөөх тэмцэлд хүчин зүтгэснээ тэд ойлгосон юм болов уу даа.
Ардчилсан нийгэмд иргэд хаана ч үгээ хэлж, өөрсдийн эрх ашгийн төлөө дуугарах бүрэн эрхтэй. Чухам энэ нь үндсэн зорилгоосоо хазайж, олон нийтийг турхирах үйл ажиллагаа болж байгааг л улстөржүүлэх гээд байгаа юм.
Хүнлэг нийгэм, төрийн байгууллагуудын хүнд суртал, хүний эрхийн төлөөх тэмцлийг хэн ч дуугай хараад суухгүй. Дуу нэгтэйгээр гараа өргөөд дэмжинэ. Харамсалтай нь энэ бүхэн хэн нэгнийг огцруулаад болж, бүтчихдэг асуудал биш юм л даа. Удирдах албан тушаалтныг огцрууллаа гээд цаана нь байгаа улстөрийн бүлэглэлд л таатай боломж олгож буйгаас биш өнөөх эмнэлгүүдэд гарч буй хүнд суртал, иргэдэд тулгарч буй чирэгдэл, хүний эрх зөрчигдөж буй байдал таслан зогсоогдох нь юу л бол.
Бүх зохион байгуулалттай улстөржилтийн эхлэл иргэдийн сэтгэлзүй дээр тоглолт хийхээс эхэлдэг. Өөрөөр хэлбэл, энэ хүнийг л аваад хаячихвал маргаашнаас нь амьдрал сайхан болно гэдгээс эхэлдэг. Олон жишээ дурьдаж болно доо. Ж.Батзандан, О.Магнай нараас эхлээд зүгээр л хэн нэгнийг буулгаж авахын төлөөх тэмцэл өрнөж байсан. Үүндээ ард түмэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлж байна гээд цэвэрхээн нэр өгчихдөг. Эцэст нь харахад, иргэдийг турхирагчид өөрсдөө бялуу хуваагчид болчихсон, өнөөх тэмцээд байсан иргэдийн зорилго ч өөрчлөгдсөн байдаг.
Хоёрхон сар ажиллаж байгаа хүнээс хариуцлага нэхнэ гэдэг чинь улстөржилт биш гэж үү?
Өчигдрийн жагсаалыг эхэндээ дөнгөж төрсөн эмэгтэйтэй хүнлэг бус харьцлаа гэж иргэд бухимдлаа илэрхийлж байна. Эмнэлгийн байгууллагын хариуцлагагүй байдал, төрийн үйлчилгээний хүнд суртлыг шүүмжилж байна гэж харсан. Харин эцэстээ хэн нэгнийг огцруулаад л, ингэснээр хариуцлага тооцож байна гээд хөөсөрчихнө гэж хэн санахав.
Сүүлдээ бүр хоёрхон сар ажиллаж байгаа Хотын даргаа огцруулахыг шаардагчид талбайгаар нэг болчихсон, өөр хоорондоо архи согтууруулах ундаа дамжуулж уусан шиг зогсоно лээ. Өнөөх жагсаалын гол зорилго энэ байсан уу. Эсвэл хүн бүр хийж буй ажил, хүлээсэн үүрэгтээ хариуцлагатай хандахын төлөөх шаардлага байв уу?. Бодох л үлдлээ.
Саяхан даа, хүнд цаг үед ажил үүргээ нэр төртэйгээ биелүүллээ гээд л Д.Сарангэрэл сайдыг шагшин магтагчид үйл олноороо байсан. Гэтэл тэд өчигдрийн турхиралтанд автчихсан, юу хийсэн юм бэ гэж бусдыгаа уриалж байх жишээний.
Залуусыг турхирч, сошиалаар давалгаалууд л асуудлаа шийдчихдэг болсон цаг үе ч юмдаг уу даа.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …