“Улаанбаатар 2050 онд хаягдалгүй хот болно. Үүний тулд олон төвт хотын тогтолцоо бий болгож, хог хаягдлаас эрчим хүч гаргана” гэж Нийслэлийн агаар, орчны бохирдол хариуцсан орлогч дарга Д.Мөнхжаргал онцолж байлаа.
Тэрээр, “Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөр”, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө”-нд 2025 он гэхэд агаарын бохирдлыг үе шаттайгаар 80 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн. Үүнээс Засгийн газрын 62-р тогтоолыг хэрэгжүүлж түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар халлаа.
Айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах, түүнийг хянах, борлуулах үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэртэй байлгах чиглэлээр ажилласны үр дүрд агаарын бохирдлын зарим үзүүлэлтийг 50 хүртэлх хувиар бууруулж чадсан”-ыг танилцуулсан юм. Одоо нийслэлийн зүүн бүсийн гэр хорооллын айлуудыг сайжруулсан түлшээр хангах, 2 дахь үйлдвэрийг барьж байна. Түүхий нүүрсний хэрэглээг бодитоор бууруулан, цахилгаан хийн халаагуурыг хэрэглээнд нэвтрүүлж байна гэв.
АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимээс 2018-2019 онд дотоод орчны агаарын чанарыг түүхий нүүрс болон сайжруулсан түлшний хэрэглээгээр харьцуулан судалжээ. Судалгаагаар өмнөх оныхтой харьцуулахад дотоод орчны агаарын бохирдлын ПМ2,5 тоосонцрын хэмжээ 40 хувиар буурчээ. Мөн хөрсний бохирдлыг бууруулахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолсон юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
6 Comments
973120 328699I likewise conceive thus, perfectly written post! . 827268
714236 65584The leading source for trustworthy and timely health and medical news and details. 664922