БНХАУ Австралиас импортолдог долоон төрлийн бүтээгдэхүүний татан авалтыг зогсоох шийдвэр гаргалаа. Ингэснээр нүүрс, үр тариа, зэсийн хүдэр, баяжмал, сахар, мод, дарс, хавч зэрэг бүтээгдэхүүний импортод албан бус хориг тавьж байна. Хориглосон бараа, бүтээгдэхүүний жагсаалтад БНХАУ-ын эдийн засагт чухал ач холбогдолтой төмрийн хүдэр, байгалийн хий багтаагүй байна. Австрали нь БНХАУ-аас хамгийн их хамааралтай хөгжингүй эдийн засагт тооцогддог. Мөн БНХАУ Австралийн хамгийн том дарс худалдан авагч улс бөгөөд “Wine Australia”-ийн мэдээгээр жилд 830 сая ам.долларын худалдан авалт хийжээ. Энэ нь Австралийн АНУ-д нийлүүлдэг дарсны хэмжээнээс 2.5 дахин их дүн юм. Хэдийгээр Австрали улс нийт зэсийн олборлолтынхоо 55 хувийг БНХАУ-д нийлүүлдэг ч БНХАУ-ын нийт зэсийн хэрэгцээний таван хувийг л хангадаг. Тиймээс БНХАУ зэсийн худалдан авалтаа зогсоосон ч дотоодын үйлдвэрлэлд нь төдийлөн хүндрэл учруулахааргүй байна.
2018 онд Австрали улс аюулгүй байдлын шалтгаанаар “Huawei” компанийн 5G сүлжээний төхөөрөмжийг Австралид нэвтрүүлэхийг хориглосон юм. Үүнээс хойш хоёр орны харилцаа дордсоор байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
2 Comments
Good day very nice website!! Man .. Beautiful .. Superb .. I will bookmark your blog and take the feeds additionally?KI’m happy to find numerous helpful info right here within the publish, we want develop more strategies on this regard, thank you for sharing. . . . . .
184301 873900Really very good publish, thanks a lot for sharing. Do you happen to have an RSS feed I can subscribe to? 95834