Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны шуурхай штабаас өгсөн албан даалгавар болон Тавантолгой бүлэг ордын аюулгүй тусгай бүсэд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Цагаан хад гаалийн хяналтын бүс дэх нүүрс тээврийн жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажлыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон холбогдох бусад байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Тодруулбал, Нүүрс тээврийн жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажилд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн явуулын 5 хүний бүрэлдэхүүнтэй баг, Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газрын 20 хүний бүрэлдэхүүнтэй баг, Дотоодын цэргийн 50 хүний бие бүрэлдэхүүн хамтран оролцож байгаа юм.
Нүүрс тээврийн жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажил 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар уртын тээврийн 3014 жолоочоос сорьц авч, 2713 жолоочийг PCR шинжилгээнд хамруулж, шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Мөн богинын тээврийн 6230 жолоочийг шинжилгээнд хамруулснаас гадна Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн ажилчид, Тайван зогсоолын компанийн үйлчилгээний ажилчид гэх мэт нийт 400 орчим хүнийг шинжилгээнд хамруулаад байна.
Тодруулбал өнөөдрийн байдлаар уртын болон богинын тээврийн 9353 жолоочийг PCR шинжилгээнд хамруулаад байгаа юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
4 Comments
Great write-up, I am normal visitor of one?¦s website, maintain up the excellent operate, and It’s going to be a regular visitor for a long time.
517765 370113my English teacher hate me cause i keep writing about somebody from The WANTED called Jay, she gives me evils and low 296199