Ойрын өдрүүдэд агаарын чанарын үзүүлэлт ямар байгаа талаар цаг уурч, доктор Г.Гантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод нэлээн утаатай, агаарын бохирдол их байна. Агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл өгөхгүй юу?
-Агаарын чанар муудаж эхлэх нь хөл хөдөлгөөн, хүний үйл ажиллагаатай шууд хамааралтайгаас гадна цаг агаарын өөрчлөлт, темпертурын инверс гэдэг үзэгдэлтэй холбоотой байдаг. Ерөнхийдөө өвлийн улиралд манай орны нутаг дэвсгэрт их даралтын орон нэлээн тогтонг оршдог. Темпертурын инверс олон хоног үргэлжилвэл агаарын чанар муудах нөхцөл бүрэлддэг. Энэ нөхцөл 11 дүгээр сарын 30-наас өнөөг хүртэл үргэлжилж байна.
Улаанбаатар хот маань уулсаар хүрээлэгдсэн хөндийд оршдог шүү дээ. Ийм нөхцөлд хөндийг хөнжлөөр хучигдсан мэт инверс дарж, агаарын бохирдлыг гадагш гаргахгүй, хорьсон, хөдөлгөөнийг тушиж хуримтлагдах байдал үүсч байгаа юм.
-Засгийн газраас улсын хэмжээнд түүхий нүүрсийг хориглосон 62 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолын хүрээнд өнгөрсөн 2019-2020 оны өвөл нийслэлийн агаарын бохирдол, утаа 50 хувиар буурсан нь хүмүүст мэдэгдэхүйц байсан. Тэгэхээр энэ оны 11 дүгээр сард агаарын чанарын үзүүлэлт ямар байгаа вэ?
-Монгол Улс Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017 онд батлаад 2025 он хүртэл хэрэгжүүлээд, үйл ажиллагаагаа төлөвлөөд ажиллаж байна. Үндэсний хөтөлбөрт орсон нэг арга хэмжээ бол түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоол байсан. Энэ оны 11 дүгээр сарын агаарын чанарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад сүүлийн таван жил дотроо хамгийн бага бохирдолтой сар байсан. Тухайлбал, 11 дүгээр сарын 30 хоногийн 29 хоног нь агаарын чанарын индексээр бага бохирдолтой, нэг хоног нь хэвийн бохирдолтой гэж гарсан. Энэ нь сүүлийн таван жилд тохиож байгаагүй хамгийн цэвэр агаарын чанарт байх үзүүлэлт.
Өмнөх онуудад бохирдолтой, их бохирдолтой, маш их бохирдолтой өдрүүд ажиглагдаж байсан.
-Иргэд маань агаарын чанарын мэдээллийг өдөр тутамдаа хаанаас авах боломжтой вэ?
– www.agaar.mn гэдэг вэб сайт байдаг. Тухайн хугацаанд иргэд агаарын хэрхэн сайн муу байхаас шалтгаалаад гарч, орох бусад үйл ажиллагаагаа зохицуулдаг шүү дээ. Тэгэхээр иргэд энэ сайтын шинэ мэдээлэлтэй байнга танилцаж байх хэрэгтэй. Түүнчлэн смарт утсан дээр О2 апплэйкшнийг татаад тухай бүртээ агаарын чанарын үзүүлэлтээ шалгаад өдөр тутмын үйл ажиллагаагаа зохицуулаад явж байж болно.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
6 Comments
I am glad to be a visitor of this thoroughgoing web blog! , thanks for this rare info ! .
545971 341028I like this website quite a lot so a lot superb information . 277525