-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Юуны өмнө энэ сэтгүүлээр дамжуулан Баянгол дүүргийн иргэдтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Өөрийгөө товчхон танилцуулъя. Намайг Баатар овогтой Батзориг гэдэг. Би Баянгол дүүргийн наймдугаар хорооны иргэн. Одоо “Шинэ Үе Баянгол” ТББ-ыг удирдан ажилладаг.
- Таны улс төрд орох болсон шалтгаан хийгээд сонгуульд нэр дэвших болсон зорилго юу вэ?
-Таны нэр дэвшиж байгаа Баянгол дүүргийн наймдугаар хороонд хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудлыг та хэрхэн хардаг вэ?
-Тулгамдсан асуудал наймдугаар хороо эсхүл Баянгол дүүргээр хязгаарлагдахгүй. Монгол Улсын хэмжээнд гарц шийдэл хайсан, заавал бүтээн босгож хийх ёстой зайлшгүй ажлууд их байдаг. Тиймээс Монгол Улс гэдэг энэ том завины нэг сэлүүрчин нь болж тулгамдсан асуудлыг шийдэхэд нь өөрийн нэмрийг оруулъя гэж байгаа юм. Тухайлбал, хорооллын дундах гэрэлтүүлэг болон камержуулалт хангалттай түвшинд байхгүйн улмаас эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж хомс байдаг. 3, 4 дүгээр хороололд шөнийн цэнгээний болон түргэн хоолны газрууд их байдаг шүү дээ. Харамсалтай нь хүүхэд, залуус болон ахмад үеийнхэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжтой газар гээд нэрлэвэл хуруу дарам цөөн байна. Тиймээс жижиг зүйлийг жижиг гэж бодолгүй хийх нь хорооны хөгжилд хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Хамгийн энгийнээр хэлэхэд би өөрөө сагсан бөмбөгийн спортод дуртай. Тиймээс чанарын шаардлага хангасан, орчин үеийн тоноглолтой сагсан бөмбөгийн талбайтай болгомоор байна. Гэх мэтчилэн бидний өмнө тулгарсан зайлшгүй шийдэх ёстой асуудлууд ундарч байдаг. Тэр ачааны зах зухаас үүрэх ёстой гэж боддог.
-Та төрсөн нутаг, гэр бүлийнхэнээ танилцуулахгүй юу?
-Би Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрж, өссөн. Аав маань эмнэлгийн байгууллагад 31 жил жолоочоор ажилласан. Ээж, ах хоёр маань хуулийн байгууллагад ажилладаг. Товчхондоо ийм байна.
-Та яагаад МАН-ыг сонгох болов?
-Би 2015 онд МАН-д гишүүнээр элсэж байлаа. МАН бол улсынхаа тусгаар тогтнолыг дэлхий дахинд баталгаажуулж чадсан 100 жилийн түүхтэй Монгол Улсын ууган хүчин юм. МАН 100 жилийн түүхтэй гэдэг нь монголчуудын 100 жилийн түүх юм. Өнгөрсөн хугацаанд 300 гаруй мянган хүн амтай, нүүдэлчин монголчууд өнөөдөр гурван сая 290 мянган хүн амтай боллоо. Дэлхийн хүссэн орондоо сурч, ажиллаж хөдөлмөрлөх, аялаж зугаалах боломж бүрдсэн. Дэлхийтэй хөл нийлүүлж хамгийн сүүлийн үеийн техник технологийг амьдралд нэвтрүүлсэн гээд бодохоор 100 жилийн түүх монголчуудын түүх байсан Нөгөөтэйгүүр нам гэдэг маань үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийн бүрдэл учраас гишүүдийн олон ургальч үзлийг цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах явдал маш их хүчин чармайлт шаарддаг. Та бидний мэдэж байгаагаар МАН өнгөрсөн хугацаанд маш тогтвортой, залгамж чанартай улстөрийн бодлого баримтлаж ажиллаж өөрийн чадавхи потенциалыг бусад улстөрийн хүчинтэй харьцуулахад илүү сайн хөгжүүлж чадсан нам. Манай улсад мөрдөгдөж буй хүчин төгөлдөр хуулийн хүрээнд олонхийг бүрдүүлж буй намын бодлого төрийн бодлого болж буудаг учраас бид намын өөрийн тогтвортой байдлыг авч үзэх нь маш чухал. Тиймээс би залуу хүний хувьд өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлынхоо дагуу МАН-ыг сонгосон.
-Та оюутан цагийнхаа дурсамжаас хуваалцаач. Их л хөдөлгөөнтэй оюутан байсан гэдэг юм билээ?
-Хүмүүс тэгж байдаг юм. Гэхдээ нийгмийн идэвхтэй аливаа зүйлд залуусыгаа уриалан чиглүүлж явсан минь тэгж хэлэгддэг байх. Би Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр 2009 онд их сургуулиа төгссөн. Миний оюутны дөрвөн жил бусад оюутнаас онцгойрч ялгарах зүйлгүй ч идэвх зүтгэлтэй сурахын хажуугаар сургалтын төлбөр болон өөрийн бүхий л хэрэгцээгээ хангахын тулд цагийн ажлыг хар бор гэж гололгүй хийдэг байсан. Хүн эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, хэн нэгнээс хамааралгүйгээр өөрийн санхүүгээ зохицуулдаг байх ёстойг ойлгосон. Минийхээр эрдэм мэдлэгтэй хүн гэдэг бол олон ном уншсан, олон сургууль төгссөн хүн бус гагцхүү алдсан алдаанаасаа цаг ямагт суралцаж, уншсан мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлдэг, зөв хандлагатай хүнийг хэлдэг гэж ойлгодог.
-Та Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд орж, иргэдийн төлөөлөл болж ажиллахад бусдаас ялгарах таны давуу тал юу вэ?
-Бусдад үйлчилж, бусдын төлөө ажиллаж чаддаг хүн ИТХ-ын төлөөлөгч байх ёстой гэж би үздэг. Иргэд бардам хүнтэй бус даруу хүнтэй дотно харилцдаг. Миний хамгийн том давуу тал бол аав, ээжийн олгосон хүмүүжил, төлөвшил юм аа. Тиймээс төлөөлөгч гэсэн дүр гэхээсээ илүү иргэдийнхээ үгийг сонсож, тулгамдсан асуудлыг нь шийдэхэд оролцож, дэмждэг болж явахыг хүсэж байна. Түүнчлэн давуу талын тухайд дүүргийнхээ залуучуудын байгууллагуудтай нягт холбоотой ажилладаг маань юм болов уу.
-Дүүргийн залуучуудын байгууллага гэж та онцоллоо. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-“ШИНЭ ҮЕ БАЯНГОЛ” ТББ-ын гишүүдийг анх хэрхэн нэгтгэсэн бэ?
-Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарын санаачлан зохион байгуулдаг “Шилдэг бизнес төсөл” уралдааныг голлон зохион байгуулах ажлын хэсгийг миний бие удирдаж ирсэн. Энэ тэмцээний маань жил бүрийн шилдэг оролцогчдыг нэг үзэл санаа, нэг зорилгын доор нэгтгэн “ШИНЭ ҮЕ БАЯНГОЛ” ТББ-ыг байгуулсан. Өдгөө манай байгууллага Баянгол дүүргийн манлайлагч 500 оюутан залуусыг эгнээндээ нэгтгэж чадсан. Залуучуудаа зөв зүйлд уриалж, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг нь бүрдүүлж, сурч мэдэх хүсэл тэмүүллийг нь тууштай дэмжиж, тэдний төлөө бүхий л цаг зав, авьяас чадвараа цаашид ч зориулах болно. Тиймээс би байгууллагаараа овоглох дуртай.
-Сонгогчиддоо хандаж хэлэх таны үгээр энэхүү ярилцлагаа өндөрлүүлье?
-Монгол Улсын ирээдүй үргэлж гэрэлтэй байна гэдэгт би итгэдэг. Тиймээс Баянгол дүүргийн иргэд маань МАН-д итгэж үзүүлж, багаар нь дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. Үзэл баримтлалаа бодит ажил хэрэг болгохын тулд та бидний хамтын зүтгэл чухал юмаа. Таны сонголт мэргэн байг ээ!
Ярилцсанд баярлалаа.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
4 Comments
Hi, Neat post. There is an issue together with your site in internet explorer, may check this… IE still is the market chief and a huge element of folks will leave out your wonderful writing because of this problem.
750198 86569To know wisdom and instruction, to perceive the words of understanding 644963