Баянзүрх дүүргийн 25-р хорооноос Дүүргийн ИТХ-д нэр дэвшиж буй Б.Болормаа багштай ярилцлаа.
-Өөрийгөө танилцуулахгүй юу. Багш хүн дүүргийн ИТХ-д яагаад өрсөлдөхөөр шийдэв?
-Намайг Батбаярын Болормаа гэдэг. Би багш мэргэжилтэй. Боловсролын салбарт 10-аад жил ажиллаж байна. Багш нарын төлөө, залуучуудын төлөө хийж чадах олон зүйл байна. Өөрөө оролцоод үзье, хийж бүтээгээд үзье гэж шийдсэн. Бусдыг хараад энэ хүн л миний өмнөөс хийчих байх гэдэг байдлаар хандахыг хүсээгүй. Аль болох өөрийн хүсэл зорилгоор хийж чадах бүхэндээ хүрэхийн тулд би өөрөө оролцоод, зүтгээд, хийх гээд үзье гэсэн сэтгэлээр хандаж нэр дэвшихээр шийдсэн. Би Баянзүрх дүүргийн залуу багш холбооны тэргүүн. Монголын залуу багш холбооны удирдах зөвлөлийн гишүүн хүн. Миний хувьд зүгээр л хичээлээ заагаад явж байсан багш. Залуу багш нарыгаа төлөөлөөд, хөгжлийн төлөө юу хийж болохоор байна гэдгийг харж, залуу хүмүүсээ эерэгээр манлайлаад явах хүсэлтэй л багш хүн.
-Үнэхээр УИХ-д ч тэр, нийслэл, дүүргийн ИТХ-д ч багш ,эмч нарын төлөөлөл хомс байдаг шүү?
-Би өмнө нь Ж.Чинбүрэн эмчийг нэр дэвшиж байхад маш их дэмжсэн. Яагаад гэвэл төрд нийгмийн хамгийн чухал салбарууд болох боловсрол, эрүүүл мэндийн салбарын төлөөлөл хомс байна. Биднийг төлөөлж байгаа нь аль нэг компанийн захирал, бизнесмен гэдэг ч юм уу хүмүүс байна. Тэднийг үгүйсгээгүй. Нийгмийн чухал асуудлуудыг нуруундаа үүрч явж байгаа чухал салбаруудаасаа төлөөлөл байгаад, дуу хоолойгоо хүргээд яваасай гэж боддог. Дотор нь ажилладаг хүмүүс нь нарийн ширийн, зовлон жаргалыг мэддэг учраас салбарын бодлого шийдвэр гаргахад, ажил урагшлахад чухал гэж боддог. Тиймээс энэ төлөөллүүдээс байх ёстой гэж зорьж ДИТХ-д өрсөлдөж байна. Манай Баянзүрх дүүргийн МАН-аас гэхэд ДИТХ-д 43 төлөөлөгч нэр дэвшиж байгаа. Түүний дундаас боловсролын салбараас ганцхан хүн байгаа нь би байх жишээтэй. Цааш цаашдаа чухал салбаруудаасаа нэр дэвшээд, залуучуудыг түүчээлээд, өөрсдөө оролцоод, өөрчлөөд хийж бүтээгээсэй гэсэн бодолтой явдаг даа.
-Сонгуульд өрсөлдөх саналыг анх хүлээж аваад юу бодогдсон бэ?
-Баянзүрх дүүргийн МАН-ын хорооноос намайг залуучуудаа түүчээлээд нийгэмд оролцоотой, дуу хоолойгоо хүргээд явдаг багш хүн юм чинь яагаад ДИТХ-д өрсөлдөөд иргэдээ төлөөлөөд явж болохгүй гэж гээд санал тавьсан. Зөвхөн улс төр, нам гэсэн буруу өнцгөөс нь битгий хараач. Залуу хүн юм чинь иргэдээ төлөөлж байгаа зүгээр л нэг төлөөлөл гэж бод. Чиний амьдралд юу дутагдаж байна, юу хэрэгтэй байна тэр бүхнийг өөрийнхөө төлөө болон өрөөл бусдын төлөө хийх чухал үүргийг хүлээнэ. Тиймээс яагаад дэвшээд үзэж болохгүй гэж гэсэн. Зөвхөн хичээлээ заагаад явж байсан багш хүн улс төр, сонгуульд нэр дэвшинэ гэж бодож байгаагүй. Гэхдээ нээрээ яагаад багш хүн, төрийн үйлчилгээний албанд ажилладаг жирийн албан хаагчид иргэдээ төлөөлж болохгүй гэж гэсэн бодлоор хандаад саналыг нь хүлээж аваад, зориг шулуудсан.
-УИХ-д ч тэр, нийслэл, дүүргийн ИТХ-д ч тэр боловсролын салбараас багш хүн хэд байдаг юм бол?
-УИХ-ын гишүүд дотор миний мэдэхээр Монголын залуу багш холбооны ерөнхийлөгч Н.Учрал байдаг. Н.Учрал гишүүн УИХ-д өнгөрсөн дөрвөн жил ажиллалаа. Би хувьдаа гишүүнээр маш их бахархдаг. Яг одоо боловсролын салбарын төлөө дуугарч, шинэчлэл хийх талаар санал санаачлага дэвшүүлж,багш нарын төлөө санаа бодлоо илэрхийлж, цалин хөлс, нийгмийн асуудалд анхаарч, ярьж, бусад гишүүдэд сануулж яваа хамгийн мундаг гишүүн гэж боддог.
-Багш нарт ямар асуудал тулгамдаж байна вэ?
-Мэдээж цалин хөлсний асуудал байдгийг нь хүн бүр л ярьдаг. Ажиллах орчин нөхцөл, сургалтын тоног төхөөрөмжийн бүрэн хангамж дутмаг байна. Ажлын ачаалал их. Бичиг цаасны ажил их байна. Гэхдээ л багш нар урдахаа хийдэг, хийсээр ч байгаа. Их байна гэж хийлгүй орхисон удаа байдаггүй. Аль болох л өглөөнөөс орой хүртэл нойр хоолгүй хоноод ч хамаагүй сурагчдынхаа дэвтрийг засаад ажиллладаг хүмүүс.
-Багш нарын чадвар муу байна гэж нийтээрээ шүүмжилдэг. Яавал чадвартай багш нарыг бэлтгэх боломжтой юм бэ?
-Монголын ирээдүй, ер нь дэлхий дахинд хамгийн чухал зүйл бол боловсрол, хүний хөгжил. Хүнээ хөгжүүлж байж л улс эх орон хөгжинө. Хүний хөгжил рүү анхаарах хамгийн анхан шатны, эхлээд түрүүлж хэрэгжүүлэх ёстой зүйл бол багш нарын хөгжил. Боловсролтой, чадварлаг иргэдийг бэлтгэхийн тулд багш нарыгаа чадваржуулах ёстой. Би багш хүний хувьд Боловсролын их сургуульдаа нэлээд ач холбогдол өгөөд, санаа тавиасай. Бодлогоор дэмжээсэй гэж боддог. Багш нарын чанар, хүртээмж маш муу байна. Би өнгөрсөн хичээлийн жил нийслэлийн ерөнхий боловсролын 136-р сургуульд захиралаар ажиллаж байсан. Тэгэхэд бага ангийн багш нарын хүрэлцээ муу ч юм уу захын хороолол гээд багш нар ирж ажилладаггүй бэрхшээлүүд маш их тулгарч байсан. Багш хүний чадвар чадамж руу чиглэсэн маш олон зүйлийг бодлогоор хамгийн түрүүнд анхаараасай. Ингэснээр эргээд иргэн рүүгээ, хүн рүүгээ хандсан чухал хөрөнгө оруулалт гэж үзэж болно.
-Багш хүний хамгийн гоё сайхан нь юу юм бэ?
-Шавь нарынхаа хайрыг мэдрэх л байдаг даа. Би 10 жил багшлах хугацаандаа анхны зургаан настангуудыг 4-р ангид орсон байхад нь анги удирсан багш нь болж байлаа. Тасралтгүй 8 жил ангийг нь удирдаж энэ жил манай ангийнхан их дээд сургуульд элсэн орцгоосон. Би багш байхдаа их хэнхэгтэй багш байсан. Хүүхдүүддээ мантуун бууз, пирошки авч өгөөд хичээлийг нь уншуулдаг, цээжлүүлдэг. Орой хүртэл суулгаж давтлага өгдөг. Уран зохиол, орос хэл, англи хэл гээд хаа хамаагүй хичээлүүдээр давтлага өгөөд багш нарынхаа ажилд туслаад, хүүхдүүдийнхээ боловсролд анхаардаг багш байсан. Тэгээд тэд маань их сургуульд орсныхоо хойно багшаа бид таныгаа хайрладаг шүү. Та бидний төлөө ямар олон зүйл хийж байсан юм бэ гээд надад урам зориг өгдөг нь надад маш сайхан санагддаг. Шавь нарынхаа хайрыг мэдрэх үед л хамгийн сайхан байдаг. Шавь нар маань есдүгээр сарын нэгэнд намайг уулзъя гээд ярьсан. Би ажил ихтэй завгүй явж байтал таньтай уулзмаар байна гэж өдөр эрт л ярьсан. Бүр орой харанхуй болсон байхад гэрийн гадаа ирчихсэн хүлээж байсан. Манай сурагчид оюутан болчихсон хэрнээ бүгдээрээ сургуулийнхаа формыг өмсчихсөн багштайгаа уулзах гээд ирсэнд нь маш их баярласан. Бид хэд тэр өдөр цэцэрлэгт хүрээлэнгээр ороод арван жилээ дурсаад сайхан байсан.
-Сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн байгаа энэ үед иргэд, сонгогчид ямар үг дайж байна вэ?
-Сурталчилгаа хийгээд нэлээд хэд хоног гадуур нэрийн хуудсаа өгч явлаа. Зарим төрийн байгууллагууд руу орлоо. Иргэд төрийн үйлчилгээ анхан шатандаа маш муу, хүртээмж муутай, хүнд сурталтай, цаг алдуулсан чирэгдэлтэй байна. Олон дахин явуулдаг гэх мэтээр бухимдалтай байна. Насаараа төрийн байгууллагад ажилласан ахмадууд эргээд төрийн үйлчилгээ авъя гэхэд ачаалалтай, хүндрэлтэй байна гэсэн гомдол санал их ярьж байсан. Энэ удаагийн сонгуульд шинэ залуучууд орж ирж байна. Тэднийгээ дэмжье. Хийж бүтээе гэсэн итгэл байна гэж байсан. Нэг удаадаа дэмжээд үзье. Эргээд хийж чадахгүй тохиолдолд дахиад сонголтоо өөрчлөх боломж бий учраас залуучуудаа дэмжинэ гэсэн хандлага ажиглагдаж байсан.
-Иргэд, сонгогчиддоо хандаж юу хэлэх вэ?
-УИХ-ын сонгуулийг бодоход Орон нутгийн сонгуульд иргэдийн оролцоо муу байдаг. Тиймээс энэ удаагийн сонгууль иргэн бүр идэвхитэй оролцож, амьдралыг тань өөрчлөх гэж байгаа, орчныг тань өөрчлөх гэж байгаа, шинэчлэл хийх гэж байгаа залуусыхаа төлөөллийг дэмжээрэй гэж хүсье.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
4 Comments
215933 417687I enjoy the useful data you supply within your articles. 455039
298869 888397Youre so correct. Im there with you. Your weblog is surely worth a read if anyone comes throughout it. Im lucky I did because now Ive obtained a whole new view of this. I didnt realise that this concern was so essential and so universal. You totally put it in perspective for me. 55727