Баянгол дүүргийн 2020 оны ИТХ-ын сонгуульд МАН-аас Баянгол дүүргийн Наймдугаар хорооноос нэр дэвшигч Баатарбилэгийн Ууганцэцэгтэй ярилцлаа.
-Ярилцлагын эхэнд та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
-Юуны өмнө Баянгол дүүргийнхээ иргэд, сонгогчиддоо энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Баатарбилэгийн Ууганцэцэг гэдэг. Би таван хүүхэд, нөхрийн хамт Баянгол дүүргийн Наймдугаар хороонд оршин суудаг. 2016 оноос хойш Баянгол дүүргийн МАН-ын наймдугаар хорооны намын анхан шатны байгууллагыг удирдан ажиллаж байна. Миний хувьд Японы Токио хотноо эдийн засгийн чиглэлээр суралцаж төгссөн. Сэтгэл судлаач, эдийн засагч мэргэжилтэй.
-Намын анхан шатны байгууллагад ажилладаг хүний хувьд хорооныхоо онцлогийг хамгийн сайн мэдэх байх. Наймдугаар хороо чухам ямар онцлогтой хороо вэ?
-Манай хороо дүүргийн төв хэсэгт байрлалтай 100 хувь орон сууцны хороолол. Алдар гавьяатан, сэхээтэн хүмүүс олон бий. Ер нь боловсрол өндөртэй, оюунлаг иргэдтэй хороо гэж би хувьдаа дүгнэдэг.
Мэдээж асуудлууд мундахгүй ээ. Өрх толгойлсон эцэг эх, сургууль цэцэрлэгийн хүртээмж, орчны бохирдол, хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрууд, авто зогсоолоос эхлээд анхаарч үзэх тулгамдсан зүйлс олон бий.
-Энэ удаагийн ИТХ-ын сонгуульд өөрийн ажиллаж амьдардаг хороондоо нэр дэвшиж байна. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Нэн тэргүүнд намаас хүлээлгэж буй итгэлийг өндөр үүрэг хариуцлага хэмээн хүлээн авч сонгуульдаа амжилттай оролцохыг хүсч байна. Өөрийн төрж өссөн, мөн одоо ажиллаж амьдарч буй нутаг дэвсгэр гэдэг утгаараа хорооныхоо жаргал зовлонг сайн мэднэ. Тиймээс иргэд, сонгогчидтойгоо улам ойртож, тулгамдаж буй асуудлуудын гарц гаргалгааг хамтдаа эрэлхийлэх боломжтой юм. Өмнө нь хийж хэрэгжүүлж байсан олон ажлууд бий. Үүнийгээ ч хорооныхоо оршин суугчидтай хамтдаа шийдээд явах боломж нээгдэж байна гэж харж байгаа.
-Бусад нэр дэвшигчдээсээ ялгарах таны онцлог?
-Нийгмийн салбар бүтээн байгуулалт гэхээс илүү чимхлүүр ажил ихтэй. Эмэгтэй хүнд байгалиасаа өгөгдсөн гэх үү асуудалд жижиг гэлтгүй тууштай няхуур хандаж чаддаг эрхэм чанар бий. Тэр ч утгаараа дүүргийн төлөөлөгчид хорооноосоо нэр дэвшиж буй ганц эмэгтэй хүн гэдэг утгаараа ялгарах байх. Онцлогийн тухайд, өөрийгөө Multidisciplinary буюу салбар дамнан хөрвөх чадвартай гэж хэлж болно. Мөн Soft skill буюу бусадтай харилцах, хүний эв аяыг олохдоо ч муугүй гэж боддог. Аливаад хамтын ажиллагаа харилцааны ур чадвар маш чухал. Тэр ч утгаараа ямар ч ажилд бусдадаа урам зориг өгдөг, бие биенээ дэмждэг өгөөжтэй харилцааг эрхэмлэдэг.
-Ер нь та улс төрд яагаад орох болов оо?
-2015 онд эрх барьж байсан намын бодлого шийдвэрээр буюу Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн буруутай шийдвэрээс болж гэр хорооллын дахин төлөвлөлт гацаж, ТҮЦ-үүдийг албадан нүүлгэх асуудлууд урган гарсан. Үүнээс болж бичил бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүд, хувиараа бизнес эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хавчин боогдуулах, татвараар дарамтлах, өндөр үнэтэй шахааны бизнесийг цэцэглүүлэх зэргээр ард иргэдийн нуруун дээрх ачааг хүндрүүлсэн шийдвэрүүд ар араасаа хөвөрсөн. Нэг даргын буруутай шийдвэрээс болж энгийн иргэд хохирч, идэх хоолноосоо салж байгааг зүгээр хараад сууж чадаагүй гэх үү дээ. Ингээд бидэнд хандсан иргэд, олон нийттэй хамтарч асуудлын гарц гаргалгааг хайх үүднээс “Нийтийн эрхийг хамгаалах холбоо” НҮТББ-ыг байгуулж иргэдийн дуу хоолой болсон. Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран “1000 иргэний нээлттэй форум”-ыг зохион байгуулснаар бидний хийсэн ажил тодорхой үр дүнд хүрч, Төрийн ордонд хэлэлцүүлэг өрнүүлэхээс эхлээд холбооны үйл ажиллагааны цар хүрээ улам тэлж, олон мянган иргэн нэгдэж чадсан. Бид хүний хийснийг үгүйсгэж буруутгаагүй. Гол нь санаачилсан ажил нь зөв хэдий ч хийх аргачлал, хэрэгжилт нь буруу байсан. Үүнийг бид залруулж чадсан.
-Энэ бүхэн таныг улстөрд ороход нөлөөлсөн гэж ойлгож болох уу?
-Тийм. Эрх баригчдын алдаатай буруу шийдвэрүүд ард иргэдэд шууд болон шууд бусаар хэрхэн нөлөөлж байгаа нь намайг улстөр сонирхоход нөлөөлсөн. Айхавтар улстөрч болчихсон ч биш улстөрд ингэж орлоо гэх нь ч хаашаа юм. Гэхдээ миний амьдралдаа баримталдаг жанжин шугам, МАН-ын үзэл баримтлал, зарчимтай нийцэж байсан учир итгэл үнэмшлээрээ МАН-ыг сонгосон.
-Өдгөө Баянгол дүүргийн наймдугаар хорооны намын хорооны дарга. Тэр ч утгаараа хорооны асуудал, ололт амжилт бүрийг андахгүй байх?
-Би дээр хэлсэн. Миний хувьд Баянгол дүүрэгт төрж өссөн. Одоо ч ажиллаж амьдарч байгаа. Хүүхдүүд маань ч энэ л хорооныхоо сургууль цэцэрлэгээр хүмүүжиж, өсч торниж байна. Тэгэхээр хороогоо мэдэхгүй байхын аргагүй байгаа биз. Шийдвэр гаргах түвшний хүн байсан бол шууд шийдээд зохицуулчихмаар, яая даа гэсэн зүйлс олон бий.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эцэг эх, ахмад настан ихтэй хэрнээ явган хүний зам, автомашины зогсоол нь учир дутагдалтай. Хүүхдийн тоглоомын талбай, ахмадын нарлах сүүдрэвчээс эхлээд шийдэгдэж чадаагүй зүйлс цөөнгүй. СӨХ-үүдийг ялгаварлаж харьцдагаас болж оршин суугчдын ая тухтай орчин бүрдэж чаддаггүй гэж би хувьдаа үздэг. Өөрөөр хэлбэл, санхүүжилт нь шийдэгдчихээд байхад царцаадаг, төсвийн буруу зарцуулалт хийж чирэгдэл учруулдаг зэргээр асуудал яриад байвал дуусахгүй байх аа.
Миний хувьд ажлаа авснаасаа хойш “Буман хүүхдүүд” хүүхдийн эмнэлгийн их эмч П.Даваахүүтэй хамтарч хорооныхоо 0-5 насны хүүхдүүдийг эмчийн үзлэгт хамруулж, хуульчидтай хамтран үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө мэдээллээр иргэдээ хангах, оюутан залууст гадаадын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад нь түлхэц үзүүлэх зорилгоор IELTS, TOEFL-ын сургалт, залуустаа зориулж “Ану” сургалтын төвтэй хамтарч үсчин, маникюрын сургалтуудыг тогтмол үнэ төлбөргүй зохион байгуулж ирсэн.
Мөн “Эрүүл биед саруул ухаан оршино” уриан дор хорооныхоо иргэдийг хөнгөлөлттэй үнээр фитнест хичээллэх боломжоор хангаж, намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын гишүүдэд төсөл бичих аргачлалын талаар сургалт зохион байгуулснаар өнөөдөр төслийнхөө үр шимийг үзээд сууж буй олон ээж, эмэгтэйчүүд манай хороонд байна.
Ер нь миний хувьд “Чимээгүй хэрнээ шаргуу хөдөлмөрлө, хийсэн ажил чинь чиний өмнөөс ярина” афоризмыг амьдралдаа мөрдлөг болгож ирсэн.
-Чимээгүй хэрнээ шаргуу хөдөлмөрлө гэснээс хүү тань 19 насандаа Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан мундаг балетчин байдаг байх аа?
-Мундаг гэх нь ч хаашаа юм. Өөрийгөө арай тэгж хэлчихээгүй байх гэж найдаж байна /инээв/. Миний ууган хүүг Мөнх-Эрдэнийн Тэлмэн гэдэг. Хөгжим бүжгийн коллежийг Сонгодог бүжгэн жүжигчин мэргэжлээр төгссөн. Хүү маань өөрийнхөө авьяас чадвараар олон улсад нэр хүндтэй, чансаа дээгүүр тэмцээн уралдаанд удаа дараа амжилттай оролцож, одоогоор АНУ-д тэтгэлгээр суралцаж байгаа. Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тайзан дээр гаргах боловсон хүчин нэгээр нэмэгдэж, бэлтгэгдэж байна.
- Та бол таван хүүхэдтэй алдарт эх. Энэ их ажлын хажуугаар хүүхдүүдээ, ар гэрийн ажлаа хэрхэн зохицуулдаг бол гэдэг их сонин байна?
-Японд оюутан насаа өнгөрөөсөн болоод ч тэр үү цаг ашиглах, цагийн маш зөв зохион байгуулалтад орж ажиллаад сурчихсан маань амьдрал дээр ч их хэрэг болдог. Өөртөө болон ар гэртээ, ажилдаа нэгэн зэрэг хариуцлагатай байхын төлөө хичээдэг.
Гэр бүл, үр хүүхдүүд маань энергийн төв л гэсэн үг. Яаж ч ядраад гэртээ орсон бай хүүхдүүдээ үнэрлээд, нөхөртэйгээ ярилцах төдийд бүхий л ядаргаа арилдаг. Хань маань надад хамгийн ойрын ментор болж байнга зөвлөдөг. Эмэгтэйчүүдийн ард сайн хань байхад сэтгэл амар, амжилттай ажиллана шүү дээ. Ер нь ар гэрийн амьдрал асуудалгүй байж гэмээнэ эмэгтэйчүүд нийгэмд эзлэх байр сууриа бататгаж, амжилт гаргаж чадна. Тэр тусмаа улстөрч эмэгтэйчүүдэд эр нөхөр нь л тулах, түлхэх хүч нь болж өгдөг гэж боддог.
-Ярилцлагынхаа төгсгөлд хорооныхоо иргэдэд сонгуульдаа идэвхтэй оролцоорой гээд нэг сайхан уриалчих уу?
-Монгол Ардын намаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа нь Монгол хүнээ хөгжүүлэх, оюун санаа, эдийн засаг, төрийн Тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхэд тууштай чиглэгдсээр ирсэн. Бид бие даасан, хараат бус, олон тулгуурт эдийн засагтай хөгжлийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлснээр Монгол Улсад бүтээн байгуулалтын шинэ үеийг эхлүүллээ. Эх орон маань одоо хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсож байна. Сайн сайхан амьдралд хүрэх ирээдүй ойрхон байна хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг энд онцолмоор байна.
Нийгэмд эерэг бүхнийг түгээн дэлгэрүүлж хамтдаа хичээн зүтгэдэг Баянгол дүүргийн нийт иргэд, сонгогчдоо дахин ХҮЧЭЭ НЭГТГЭЕ гэж уриалъя.
-Ярилцсанд баярлалаа.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
3 Comments
785175 124000hello I was really impressed with the setup you used with this internet site. I use blogs my self so good job. definatly adding to bookmarks. 13576
325044 104577This web-site can be a walk-through rather than the info you wished about it and didnt know who ought to. Glimpse here, and you will surely discover it. 544781