Улаанбаатарчуудын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ болон хүнсний ногоо, нарийн ногооны хэрэглээг хангадаг ажилсаг иргэдийн буйдхан сууринд нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшигч Рэнцэндагвын Дагва, Цогтсайханы Төрхүү нар ажилалаа.
Уулын энгэр бэлээр нутагтай буйдхан суурингийн гол гудамжуудаар Улаанбаатар хотын томоохон сүүний машинууд зөрөн давхилдах нь сонихон. Энэ бол хуучнаар Партизаны сангийн аж ахуй хэмээн нэрлэж заншсан СХД-ийн 21 дүгээр хороо буюу “Жаргалант” тосгон юм. 1977 онд Улаанбаатар хотыг сүүгээр хангах Партизаны сангийн аж ахуй байгуулагдсан түүхтэй. Зах зээлийн үед сангийн аж ахуй татан буугдсан ч уугуул, суугуул иргэд тус сууриндаа үлдэж фермерүүд ажилласаар байгаа. Улаанбаатар хотын томоохон сүүний үйлдвэрүүд өдөр бүр Жаргалантаас сүүгээ татдаг. Тосгоны хүн амын 90 орчим хувь нь мал аж ахуй эрхэлдэг бөгөөд зарим нь хүнсний ногоо, нарийн ногоо тариалдаг хүлэмжийн аж ахуй эрхэлж ахуй амьдралаа залгуулдаг аж.
Тэгвэл ажилсаг энэ сууринд асуудал мундахгүй байдаг гэдгийг иргэд хэлж байна. Тодруулбал,цахим газар олголт нэрийдлээр мал бэлчих талбай, хүлэмж барих газрыг нь нийслэлийн иргэд өмчлөн авсанаас болоод цаашид фермийн болон хүлэмжийн аж ахуйгаа өргөтгөхөд хүндрэлтэй болсон байна. Тариа ногоогоо тарих газаргүй байхад зарим хүмүүс уулын амыг хашиж, хашаа хатган, мал бэлчээх газаргүй, тариалалт хийх боломжгүй болгож байгааг хэлж байна.
Энэ асуудлыг л шийдвэрлээд өгвөл өөрсдөө ахуй амьдралаа аваад явчихна гэдгээ ч тэд хэлж байлаа. Автобус унаа, гэрэл цахилгаан зэрэг ахуйн жижиг асуудлууд бий ч үүнээс илүү эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх нэрийдлээр газар олгосон ч энэ шийдвэрийнхээ араас гэр бүлийн хэрэгцээнд газар олгож эхэлсэнээр хоёр захирамж зөрчилдөж эхэлжээ. 2012-2016 оны хооронд газар олгож эхэлсэн уг асуудлыг нэг тийш болгохоор Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт тусгажээ. Тодруулбал, Шинэ Хот-Хөгжлийн Алтан Тойрог бүлэгт шинэ хотуудыг хөгжүүлж, нэг төвт бөөгнөрлөөс олон төвт тогтвортой хөгжил бүхий нутагшил суурьшлын оновчтой тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан байна. Ингэхдээ Био-Сонгино, Туул-Шувуу, Партизан-Жаргалант, Гацуурт зэрэг тосгон суурингуудыг нано-биотехнологи хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөжээ. Иймээс иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох шийдвэрийг цуцалж, мал аж ахуй эрхлэгч, фермерүүдийг дэмжих тэдний үйл ажиллагааг өргөтгөх, суурингийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр ирэх жилүүдэд шат дараатай ажиллах ажээ.
Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Рэнцэндагвын Дагвын сонгууль эрхэлсэн байгууллагаас бэлтгэв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …