НИТХ төлөөлөгч асан, эрх зүйч, олон улсын харилцаа судлаач Д.Энхсайхантай хотын хөгжил ерөнхий төлөвлөлт, нийслэлийн хот тохижилтын салбар, ногоон хөгжил, олон улсын харилцаа, их гүрнүүдийн гадаад бодлого сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал болох хүн амын хэт төвлөрөл, түгжрэлийг шийдэх арга замыг та юу гэж харж байна?
-Бид түүхэндээ зургаан удаа буюу 1954, 1961, 1976, 1986, 2002 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталж байсан. 2013 онд 2002 оны ерөнхий төлөвлөгөөнд УИХ тодотгол хийж, нэг төвтэй хотоос олон төвтэй, хаяа дагуул хот байгуулахаар тусгасан. Энэ жишгээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд дэд төв болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө баталсан байршил руу инженерийн шугам сүлжээг өргөжүүлэн тэлэх замаар түгжрэл, агаар хөрсний бохирдлыг шийдэх хэрэгтэй. Гэр хорооллоо дэд, дагуул хотын жишгээр хөгжүүлээгүй цагт нийслэл хот болон Монгол улс хөгжихгүй. Олон улсад ч ийм байдаг. 2002 оны ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт 29 хувьтай үнэлэгдсэн нь харамсалтай. Энэ үед газрын наймаа, замбараагүй газар олголт хавтгайрсан нь биднийг нийслэл хотдоо тав тухтай амьдрах нөхцөлийг боомилсон. Цаашид алдаагаа давтахгүйн тулд баталсан ерөнхий төлөвлөгөөгөө хатуу чанд мөрдөж, зөрчсөн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хууль эрхзүйн орчин бүрдүүлэх ёстой.
-Цаашид энэхүү ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахын тулд юунд илүү их анхаарах шаардлагатай вэ?
-Дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг тэлж өргөжүүлэхийн тулд хотын урсгал зардлыг багасгах, УИХ улсын төсөв батлахдаа 1000 гаруй хүнтэй суманд биш хүн амтайгаа уялдуулж нийслэлд хөрөнгө оруулалтын ажлыг нэмэх шаардлагатай. Улаанбаатар хотыг хөгжүүлье гэвэл гэр хорооллын асуудлыг шийдэх ёстой. Гэр хороололд амьдарч байгаа иргэн цахилгаан, ус, дулаан зэрэг бүх инженерийн шугам сүлжээнд холбогдож байж л нийслэл хотод тулгамдаад байгаа асуудлууд шийдэгдэнэ. Ерөнхий төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хот найман дэд төвтэй байх юм. Эхний хоёр буюу Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажлыг 2014 онд эхлүүлсний үр дүнд одоо дуусах шатандаа орж байна. Өөрөөр хэлбэл тэнд бүх нийгмийн цогц үйлчилгээ байна гэсэн үг.
-Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээний салбарыг удирдаж байсан хүний хувьд энэ салбарын хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Миний бие 2012-2016 онд нийслэлийн хот тохижилтын салбарыг удирдан ажиллахдаа тодорхой өөрчлөлт шинэчлэлтийг зоригтойгоор хийж байсан. Намайг ажлаа авч байхад зургаан дүүргийн тохижилт үйлчилгээний компани, хотын харьяа цэцэрлэгжүүлэлт компанийг менежментийн хувьчлал нэрээр хувьчилсан байсан. Ингээд 2012 онд ямар ч бааз суурьгүй, хог ачдаг нэр төдий салбарыг хүлээн авсан. Хот тохижилт нь үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг нийслэлийн чухал салбар. Тухайн үед гадаадын туршлагыг судлах замаар шинэ техник технологи нэвтрүүлэн, 200 мянга орчим мод тарьж, ажилтнуудынхаа цалинг шат дараатай нэмж нийгэм дэх салбарын үнэлэмжийг өсгөхийг зорьж ажилласан. Цаашид энэ салбарыг дэлхийн жишигт хүргэхийн тулд ерөнхий төлөвлөгөөгөө маш сайн барьж ажиллахын сацуу байгаль орчинд ээлтэй бодлогыг баримтлах ёстой.
-Дэлхий нийт ногоон хөгжлийн замд орсон. Бид хэрхэн ийм жишигт хүргэх вэ?
-Монгол Улсын хувьд 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70-р чуулганы тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, 2015 оны уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын олон улсын хэлэлцээрт нэгдэж орсон. Ийнхүү дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага нь байгаль орчин, эдийн засаг, нийгмийн гэсэн гурван үндсэн тулгуур дээр тогтсон ногоон эдийн засгийн хөгжлийн загвараар явж байна. 2016 онд ажлаа өгсний дараа уулнаас 10 мянга гаруй нарс модыг авчирч нийслэлд суулгах боллоо. Энэ бол байгаль орчны эсрэг гэмт хэрэг, түрэмгийлэл. Ойн салбарын эрдэмтэд ч надтай адил үзэл бодолтой. Уулнаас мод авчирч суулгахын оронд үржүүлгийн талбайд бойжуулах замаар Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж иргэдэд ээлтэй эко орчныг бүрдүүлэх хэрэгтэй юм. Хамгийн наад зах нь байгаль орчноо өөрсдөө сүйтгэдэг ийм бодлогыг хэрэгжүүлэх ёсгүй. Ерөнхий төлөвлөгөөг дагаагүй учраас цаашид ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зай талбай байхгүй болсон. Иймд шинээр бий болох хаяа дагуул хот болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлж буй хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон зайн стандартыг чанд мөрдүүлэн, нэг хүнд оногдох ногоон байгууламжийг дэлхийн жишигт хүргэх боломжтой.
-Та гаднаас импортоор жимс жимсгэнэ их хэмжээгээр авдаг асуудал дээр эсрэг байр суурьтай байдаг. Бид дотоодынхоо хэрэгцээг өөрсдөө бүрэн хангах боломжтой юу?
-Монгол орны хувьд байгалийн 60 гаруй төрлийн жимс жимсгэнэ ургадаг ч жилдээ 18-22 мянган тонныг импортолж тэр хэмжээний валют гадагшаа алддаг гэсэн үг. Энэ салбар нь олон жилийн уйгагүй хөдөлмөр, санхүүжилт, туршлага, ур чадвар, төр засгаас тууштай урт хугацааны бодлого дэмжлэг шаарддаг. Монгол улс хүнсний ногоо, жимс жимсгэнээр дотоодын хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой. Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгч, зах зээлээ хамгаалах гэдэг үгсийг байнга хэрэглэж сурмаар байна. Миний хувьд талбайдаа Монгол оронд нутагшсан, туршилт эрдэм шинжилгээний ажил хийгдсэн торниун болон бэсрэг алим, чавганы олон төрлийн сорт, хүнсний ногоогоо ч өөрөө тарьж хэрэглэдэг болсон.
-Олон улсын харилцаа судлаач хүний хувьд Монгол болон өнөөгийн дэлхийн улс орнуудын нөхцөл байдал, гадаад бодлогын асуудлыг хэрхэн дүгнэж байна?
-Улс төрч хүн улсынхаа гадаад, дотоод бодлогыг уншиж судлан түүнд үндэслэн Монгол улсын эрх ашгийн төлөө стратегийн шийдвэрүүд гаргаж чаддаг мэдлэг чадвартай байх ёстой. Миний хувьд их гүрнүүд болох АНУ, Хятад, ОХУ-ын улс төр, эдийн засаг, гадаад бодлогыг түлхүү судалдаг. Дэлхий нийт аж үйлдвэрийн 4-р хувьсгал, 5G технологи, квантын компьютер, хагас дамжуулагч, жолоочгүй автомашин, хиймэл оюун ухаан цаашлаад хүний тархийг компьютертой холбож байхад Монголчууд бид аж үйлдвэрийн 2-р хувьсгал, уул уурхай, нүүрсээ ярьсаар л байгаа. Цаашлаад хүн төрөлхтөн сансар судлал, Марс, Ангараг гариг дээр хүн буулгах аж үйлдвэрийн 5-р хувьсгал ч ярьж эхэллээ. Бид яаж өрсөлдөх вэ? Хаана яваагаа мэднэ гэдэг амжилтын үндэс. Хятад, АНУ-ын худалдааны дайн технологийн дайн болж хувирлаа. Нэг туйлаас олон туйлт хүйтэн дайн үүсэх нөхцөл бүрдэж байна. ОХУ нь баруун талаасаа АНУ болон НАТО-д шахуулаад Хятадтай харилцаагаа сайжруулсан. ОХУ, Хятад улсууд нь 2000 онд 3 тэрбум ам.долларын худалдааны эргэлттэй байсан бол одоо 80 тэрбум ам.доллар давсан. Монгол улсын хувьд үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд гуравдагч хөршийн бодлогыг оруулж ирсэн. Бид энэ гурван их гүрэнтэй стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай шүү дээ. Хятад улс нь АНУ болон түүнтэй холбоотой Австрали, Канадаас коксжих нүүрсний импортоо бууруулж эхэллээ. Бид ухаантай байж дунд нь хожих боломжтой. Бодит байдал дээр өөрсдийгөө үнэлж боломжийг ашиглахын тулд худалдааны нөхцөлөө хэрхэн сайжруулах, хэрхэн хамтран ажиллахыг тодорхойлох хэрэгтэй. Бүгдийг тооцож ухаалаг шийдвэрүүд гаргаж явах цаг нь болсон.
-Танд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
Ялангуяа СХД-т энэхүү төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага бодитойгоор тулгарч байна. Иргэдийн чөлөөт цагаа тав тухтай, сонирхолтой өнгөрөөх цогц орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллана.
ЗОРИЛГО:
"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар нь Нийслэлийн Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдолыг бууруулан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, олон нийтийн амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, эрүүл эко орчныг бүрдүүлэх.
ЗОРИЛТ:

- 1. Эко ногоон бүс бий болгох
- 2. Нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа эрүүл, аюулгүй, тохилог орчинд зөв боловсон өнгөрөөх, цогц орчин бий болгох
- 3. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж нэмэгдсэнээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах
- 4. Ундны усны эх үүсвэрийг хамгаалах
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
2 Comments
154921 538727hi was just seeing if you minded a comment. i like your internet site and the thme you picked is awesome. I is going to be back. 801566
718877 636777Hmm, I never thought about it that way. I do see your point but I think several will disagree 220721