Зарим хүнд хэлээд байхад ойлгохгүй,
Зарим хүн хэлээгүй байхад ойлгодог хүний ялгаа...гэж.
Хотынхоо хогийг цуглуулж, арилгаж, дийлэхгүй болохоороо аргаа барахдаа ажил хөдөлмөр эрхлэх хуулиар хориотой арван жилийн хүүхдүүдээр хүртэл ”Коммунист субботник” асан буюу одоогийнхоор бол “Ардчилмунист субботник” хийлгэж байхад нь тэнгэрийн амьтад болох төрийн түшээдийн баталсан “тамхины хяналтын тухай хууль” нь үнэндээ хотын гудамжийг үнсний сав болгож “Ядарч явахад нь яр” гэгчээр хог дээр нь хог нэмсэн хөгийн хуурай хуульны гайгаар Утаанбаатар хот нь татаад хаясан тамхины ишэнд живлээ... туулах чадвартай машинтай юм чинь шавар шалбааг, хог могонд нь суунаа, гонж гэж бодсон байх.
Энэ муусайн тамхичид татсан тамхиа гүйцэт, мүйцэт үлдэгдэлгүй татчихгүй бас иш үлдээгээд байхдаа яадаг юм гэж боддог шиг байна. Тэгээд ч утаа л сорж байгаа юм чинь иш гэдгийг нь татсан ч яадаг юм. Бас татсан тамхиа шингээж чадахгүй энэ тэнд, гудамж талбай, гэр орон, ажил албан дээрээ мансуурчихаад агсан тавьж хэрүүл зодоон хийгээд зогсохгүй бүр дээрэм тонуул хийнэ. Тамхиа хэтрүүлж татаад такси... өө биш л дээ цагдаагийн машинаар зөөлгөөд, цагаан халаадтай эмчийн хяналтанд эрүүл болох эрчимт үйлчилгээг хийлгээд л, эрүүлжүүлэх гэдэг байранд хүртэл хонодог даварсан тамхичингууд. Энэ юу ч биш машин барьж яваад осол, аваар гаргаж хүний амь насыг егүүтгэх эд нарт юу ч биш жижиг сажиг гэмтэл мэмтэл, засвар масвар бодохын ч хэрэггүй. За тэгээд бүхий л төрлийн гэмт хэрэг бараг 100% эд нараас болж байгаа юм. Хөгийн тамхичид.
Ер нь газар сайгүй гал түлж, утаа гаргадаг хотынхоо гэр хороололын давуу талыг ашиглаад, утааны яндангаас нь шууд сорж татдаг тусгай соруул хийгээд энэ муу тамхичингуудад үнэгүй тараан өгч хүсээд байгаа утааг нь бас үнэгүй өгөөд ирэхээр хотын хорт утааг эрс багасгах ба хэн, хэндээ ашигтай тул “тамхины хяналтын тухай хууль”-д дахин нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулнаа.
Анх нэг удаа л тамхи татсан. Бусад нь дандаа шараа тайлж тамхиа татсан гэж байгаа юм даа. Тамхиндаа шартаад ажлаас хоцорно, ажил таслана энэ юу ч биш. Машинтайгаа явж байхад нь замын цагдаа нар зогсоогоод л өөрлүүгээ үлээлгээд л, янз бүрээр шалгаад л байдаг. Мэддэгүй юмаа зайлуул... яахав хотын агаарт хордчихоод ялгахгүй байхгүй юу? За тэгээд энэ тамхичид чинь одон, медаль авсан, хонхны баяр гээд л янз бүрийн шалтаг, шалтгаан олж байгаад бусдыг уруу татаж, хамтдаа тамхи татах гээд арга хэмжээг зохион байгуулахдаа гарамгай, сурамгай гэж жигтэйхэн.
Монгол улс 21-н аймаг, 331-н сумтай гэж байгаа юм. Цөөхөн тооны хэдэн сумдыг эс тооцвол ихэнх сумдууд маань 500 м радиустай тойрогт багтана даа. Цэцэрлэг, сургууль, дотуур байргүй нэг ч сум, дүүрэг, хот гэж байхгүй. Эдгээр нь голдуу төв хэсэгт нь байрладаг. Хуулийн дагуу тооцвол хот, аймаг, сумын төвүүдэд тамхи худалдаалах газар нэг ч байх ёсгүй болж таарч байгаа юм л даа. Гэтэл нөгөө муу тамхичид чинь хорт утаагаа авах гээд төвөөсөө гарч хөдөө хээр явж байгаад тамхи зарах тусгай зөвшөөрөлтэй газрыг олж очиод их мөнгөөр /бөөний үнээр/ тамхиа бөөндөөд аваад ирэх юм. Хол явахгүй хажуухан талаасаа бага мөнгөөр цөөн ширхэгийг нууцаар авч болдог гэдгийг мэдэхгүй мангар хогийн тамхичид.
Хуулийн дагуу албан ёсны аж ахуйн нэгж мөртлөө ажил, амьдралаа гэр орондоо явуулдаг азгүй муу тамхичин хууль мөрдөж гэрээсээ гарч тамхи татах болов уу? хууль зөрчиж гэртээ тамхиа татах болов уу? Ажлын байр болсон гэртээ л татаж таараа муу тамхичин. Отож байгаад ороод ажлын байран дээрээ тамхи татсан гээд иргэний журмаар 50000 төгрөгөөр торгоод, аж ахуйн нэгж гэдгээр торгох гэхээр 1.92-9.6 сая төгрөгний хооронд байдаг... хувьд минь өгнө гэвэл багаар нь, өгөхгүй бол ихээр нь торгоноо. Гүрийгээд байвал цагдаад өгнөө муу тамхичинг.
“Тамхины хяналтын тухай хууль”-г мөрдөж эхэлсэнээс хойш Утаатбаатар хот маань утаагүй болж №1 “Гамшиг” үгүй болж утаанаасаа ангижрав. Дэлхийн хамгийн их утаатай хот гэдэг нэрийг Бээжин хотруу шилжүүлэв. Больж муусайн хятадууд даан ч их тамхи татаад байсан юм. Тэгээд бас аманд зуудаг талаас нь заваан гараараа бариад тэр муу тамхиарай дайлах гэдгийг нь яанаа. Хүний гар хамгийн их бохир байдаг гэдгийг мэддэггүй юм байхдаа. Новшийн тамхичид. Индианчууд бүр заваан юм шиг байлаа. Киноноос л харсан. Тамхи татаж байгаа шүлстэй гаансаа шууд дамжуулж татаад л...Харин манай үндэсний гэх тодотголтой хөөрөгтэй тамхи их зүгээр юм шиг байна. Ханхар сайхан эрчүүд маань халуу дүүгсэн гартаа хөөргөө эргүүлж тойруулж, илж таалж байгаад л эр, эмгүй тамхилж гарна даа. Эрдэнийн чулуу болохоороо элдэвийн зүйл дамждаггүй юм гэсэн.
Нэгэнт хот мааань утаагүй болсон юм чинь хотыг утаагүй түлшээр хангах, орон сууцчуулах гэх мэт зардал мөнгө, цаг хугацаа их шаардсан засгийн газрын мөрийн хөтөлбөр ч хэрэггүй боллоо. Харин 10-р сараас утаа жооооохон ихсэх байх...уучлаарай. Тэр үед гадаа хүйтэн болоод ирнээ, муусайн тамхичид ч гэсэн хүн болсон хойно даардаг байлгүй дээ. Тамхиныхаа цогонд нь дулаацах гээд тамхиа арай их татдаг юм шиг байлаа. Тэгээд л хотын утаа нэмэгдэх байх. Татаад хаясан тамхины иш нь цасруу нуугдаад үзэгдэхгүй ч болно. Хавар болтол лай ч байна, зай ч байна. Ер нь гэр орон, албан газрууд дотроо гяланцаг байвал, гаднаа паланцаг байх нь ямар хамаа байсан юм тиймээ хөө.
Тамхийг хилээр оруулахыг бүр мөсөн хоригловол таарна. Ард түмнийг хордуулагч, хорт хий ялгаруулагч хэнд ч хэрэггүй новш гэдгийг бүгд л мэднэ шүү дээ. Хориглоод байгаа тамхийг заавал татахын оронд гэр орон, ажил алба, цэцэрлэг сургуульд ойрхон бүх дэлгүүр, хоршоонуудад элбэг, дэлбэг баар, ресторан, цэнгээний газар байнга байдаг, ийш тийш явж, нууж хааж хэрэглэхгүй, их сайхан тохь тухтай сууж байгаад хэрэглэдэг идээний дээжийг хэрэглэж бай л даа төр, засаг хүртэл дэмждэг. Тийм ч учраас өчнөөн олон үйлдвэр барьж байгуулсан юм шүү дээ. Бүр болохгүй байвал хадгалах гэж авсан биш, хэрэглэх гэж авсан хөөргөндөө хар, шар, цагаан тамхи хийгээд хэрэглэж байлдаа ядаж уушиг чинь нялцагнуур биш чулуу шиг сайхан хатуу болно ш дээ. Сайн л бол туберкулез, селикоз, антракоз гэх мэт үгтэй болно биз. Хууль ч зөрчихгүй амар ш дээ
Баар, цэнгээний газрууд нь хуулийн дагуу тамхи татуулахгүй гэх нь тодорхой. Хаана тамхи татах вэ? гадаа буюу гудамжинд. Харуул хамгаалагч, үйлчлэгч нар нь үүдэн дээр биш холхон очиод тамхиа тат гэнэ. Ойлгомжтой... өөрийнхөө байгуулагын ойр орчим татсан тамхины ишийг нь хаяуулахгүй, хог болгохгүй гэж байгаа нь зөв л дөө. Тэгээд яахав гадаа болсон хойно бороо, шороотой халуун, хүйтэнтэй гээд янз бүр л байдаг хойнодоо хагас, хугас хам, хум татсан болоод л тамхиныхаа ишийг тал, тал тийш нь нисэлтэйгээр няслан шидээд энд тэндгүй хог болгон гудамжцарт хаягдаж байгаа нь тэр.
Татаад хаясан тамхины үнс, иш хатаад ирэхээрээ салхи, шороотой хавсараад хотод байгаа хэнбэ гуайг ч ялгахгүй хамар, ам, нүд уруу чинь орох нь тодорхой, амьсгалахгүй гээд чи яах юм агаар цэвэрлэгчтэй маск байнга зүүх үү?
Энэхүү тамхины хяналтын тухай хуулийг боловсруулж оруулсан, баталсан эрхэм гишүүд худлаа гэвэл тэнгэрээсээ газарт бууж ирээд хот тохижилтын цэвэрлэгээ, үйлчилгээний хүмүүсээс асуу, баттай нь дээр хотын гудамж, талбай, үйлчилгээ, баар цэнгээний газруудын ойр орчмоор явганаар яваад үз, сонс, дуул...Аяыг нь та нар мэднэ дээ.
Түүхт хог.
Үүл гарч, техник хэрэгслээр. Үер буулгаж, цэвэрлэгээг хийлгэлээ. Хэзээнээс алдартай хотын хогийг. Хэзээ ч дундраахгүй тамхины ишнүүд. Энэ бол миний эх орон Энэ бол нийслэл хот.
Тамхины хяналтын тухай хуулийг оруулсан, баталсан эрхэм гишүүд ээ...татаад дууссан тамхины ишний хагас хугас нь ч гэсэн үнсний саванд хураагдаж, хогийн уутанд цуглагдаж байгаад, хогийн машинд шууд ачигдаад, хогийн цэг дээр очдог байсаныг мэдэх үү? Мэдэж ав, хотыг үнсний сав болгогч нараа....
Эсвэл татаад дууссан тамхины ишнүүдийг хогийн машинд ачиад хол явж илүү зардал гаргаад яахав энэ гудамжцард нь хаяуулж бай тэртээ тэргүй хот маань өөрөө хогийн цэг юм чинь гээд энэ хуулийг оруулсан байж таараа.
“Нэг сумаар хоёр туулай буудах” аргыг хэрэглэсэн ч байж болох юм. Тамхины ургамалыг хотод тариалахын тулд тамхи татдаггүй хүмүүсийн тархийг зад угааж байгаад, тамхичин новшнуудийн тамхийг энд, тэнд хам, хум татуулаад, талыг нь иштэй нь хаяуулан үрслүүлж байгаад, тамхины ургамал ургуулан ногоон бүстэй ч, тамхины ургамлын талбай буюу түүхий эдтэй ч болж аваад импортоор тамхи оруулахгүй, эх орондоо тамхи үйлдвэрлэх, их хуцвал экспортлон, төрийн санг түнтийлгэх “Төрийн түшээдийн уран нүүдэл” байх. Тамхины иш ургадаггүй юм шүү дээ мэдэж авцгаа.
Нэг муу тамхичин өдөрт дунджаар 10 ширхэг тамхи татаад сайн дураараа, өөрийгөө хордуулдаг л юм байгаа биз. Гэтэл энэ “Гамшиг” болсон хотын хорт утаагаар амьсгалж байгаа хүн өдөрт 200 ширхэг тамхи татсанаас илүү хортой агаар, угаарын хий, хүнд элементээр амьсгалж байна.
Хотын хорт утаанаас бүх төрлийн хорт хавдар үүсэж байнаа, үр зулбах ихсэж байнаа, эрэмдэг зэрэмдэг хүүхэд их төрж байнаа гээд эмч, эрдэмтэд, судлаач нар яриад, бичээд л байна. Энэ та нарт хамаагүй юу? Үнэхээр ард түмэндээ тийм л их хайртай, хайр зарлаад байгаа юм бол утаа угаар, баас шээс, үнс нурам, тоос шороогоор амьсгалж байгаа хотынхоо иргэдийнхээ төлөө бүх хөрөнгө мөнгө, хууль дүрэм, мэдлэг боловсрол, албан тушаалаа зориулаач... энэ хууль чинь боловсрол багатай, бодож сэтгэхдээ дорой хүмүүсийн боловсруулсан хууль болсон ба хэдэн төгрөг тоншиход чинь ашигтай байсан байж магадгүй.
“Тамхины хяналтын тухай хууль”-иас гарч байгаа наад захын сөрөг үр дагаварууд:
- Хотын “Гамшиг” болсон хорт агаарыг багасгаж чадаагүй, чадахгүй гэдгээ мэдээд, “Тамхи”-ны утаа илүү хортой мэтээр ард олны тархийг угааж байна.
Гэтэл хотод амьдардаг тамхи татдаг, татдаггүй бүх хүмүүс дэлхийн бүх хотуудад байхгүй хортой агаараар амьсгалж байгаа гэдэг бодит үнэнийг саармагжуулж “хорт утаа” гэдгийг тамхируу чиглүүлсэн.
- Хотыг тэр чигээр нь томоос том хогийн сав болгов.
- Жирийн худалдаа арилжаа, ажил төрөл хийж арав, таван төгрөг олж амьдарч байгаа хүмүүсийн орлогыг хааж амьдралын түвшинг доройтуулсан.
- Хотын замын хөдөлгөөнийг нэмэгдүүлж, түгжрэлийг ихэсгэсэн.
- Тамхи татдаг хүн тамхиа авч, татахын тулд хэзээ ч, хаанаас ч гэсэн очиод авна. Тамхи авах гэж ажил алба, амралтын цагаасаа зарцуулдаг болсон.
- Хууль гарлаа гээд тамхичин хүн тамхинаас шууд гарахгүй нь тодорхой. Хуульгүй байхад ч гэсэн татдаг ч байсан, гардаг ч байсан.
- Тамхичин хүний өдөрт татдаг тамхины тоог нь нэмэгдүүлсэн.
- Тамхийг нууцаар, өндөр үнээр зардаг болгосон.
- Тамхины хяналт гэгчээр далайлгасан авлига авах төрөл нэмэгдсэн.
- Далд эдийн засгийг дэмжсэн.
- Тамхи татаж байгаа хүмүүсийг торгоно нөгөөх нь мөнгө байхгүй торгуулахгүй гээд хэрүүл маргаан үүсэх бүр цаашилбал шинэ төрлийн гэмт хэрэгтэн бий болгох үүд хаалгыг нээсэн.
- Тамхи нууцаар татах нь гал гарах үндэс болдог ба гал түймэр, галын аюулыг ихэсгэнэ.
- Согтууруулах ундааг бүх нийтээр уухыг дэмжсэн бодлого болсон. Тамхи татахыг хориглосон бүх газарт согтууруулах ундааг ууж болно.
- Тамхилаач гэх гуйвар, дээрэм ихэссэн.
- Цаашлаад... өөрөө бодохгүй юу.
Утаанбаатар хот. 2013.05.10.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
3 Comments
833772 694909Hey there! Great post! Please do tell us when we shall see a follow up! 808362
893943 165967When I originally commented I clicked the “Notify me when new comments are added” checkbox and now each time a comment is added I get several emails with the same comment. Is there any way you can remove people from that service? Appreciate it! 641527