Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, боловсруулсан “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгаа талаар танилцуулав.
Тухайлбал “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд зарим аймгууд руу бага оврын онгоц нисгэхээр тусгагдсаны дагуу өнгөрөгч 2019 онд Сэлэнгэ аймаг, 2020 оны эхний хагас жилд Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сумд руу техникийн нислэгийг амжилттай гүйцэтгэсэн бол Засгийн газрын 2019 оны 283 дугаар тогтоолд заасны дагуу зарим чиглэлийн хуваарьт нислэгийг сэргээж, эхний ээлжинд Сүхбаатар аймгийн Баруун-Урт руу техникийн нислэг үйлдэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
Зарим аймаг руу хийх хуваарьт нислэгийн үйлчилгээг сэргээн тогтворжуулснаар иргэдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж, төрөөс үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын тээвэрлэгч эдийн засгийн үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд цаашид Хэнтий аймгийн Дадал, Галшар, Биндэр, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Дорнод аймгийн Баяндун, Халхгол зэрэг сумдад бага оврын онгоц хөөрч, буух зурвас байгуулахаар ажиллаж байна. Эдгээр чиглэлд бага оврын онгоц нисгэснээр онцгой байдал, эрүүл мэндийн түргэн тусламж, ойн хортон шавжтай тэмцэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж Зам тээвэр, хөгжлийн яамнаас мэдээллээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
9 Comments
Like!! Great article post.Really thank you! Really Cool.
Like!! Really appreciate you sharing this blog post.Really thank you! Keep writing.