Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн их баяр наадам, цэнгэл эхлэхэд ердөө 9 хоног үлдлээ. Хэдийгээр дэлхий дахинаа коронавирусийн аюул нөмрөөд буй ч халдварыг дотооддоо алдаагүй учраас баяр наадмаа хийх шийдвэрийг төр засгаас гаргаад байна.
Энэ цаг үед өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдын шээснээс допинг илэрсэн гэх асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байгаа нь наадамчин олны дунд хамгийн муу мэдээ. Э.Оюунболдын гомдлоор бүтэн жилжингээ “дуншсан” шүүх хурал эргэж буцаж, түүний элдэв шалтгаас болж хэдэнтээ хойшилсны эцэст өнгөрсөн зургадугаар сарын 17-нд шийдвэрээ гаргасан.
Ингэхдээ удаа дараа хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хурлыг хойшлуулсан Э.Оюунболдын өмгөөлөгчөөрөө дамжуулж гаргасан гомдлоо түдгэлзүүлэх хүсэлтийг нь ч үл харгалзан, түүний цолыг хурааж, эрхийг нь хоёр жилээр хасаж, унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгох нь зүйтэй гэх шийдвэр гаргасан билээ. Ингэснээр Э.Оюунболдын цолыг хурааж, эрхийг нь хоёр жилээр хасаж, унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгох тухай эцсийн шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж шийдэх л үлдсэн билээ. Гэхдээ Э.Оюунболд давж заалдаагүй тохиолдолд.
Гэтэл анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрсөн улсын аварга Э.Оюунболд шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоног нь дуусахтай зэрэгцэн өнгөрсөн сарын 30-ны орой Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
Ингэхээр Ерөнхийлөгч зарлиг гаргах асуудал дахиад хойшлогдож байна гэсэн үг. Учир нь өнгөрсөн наадмын дараахан энэ асуудалд Ерөнхийлөгчийн тамгын газраас тайлбар хийхдээ “Шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа Ерөнхийлөгч зарлиг гаргана” гэж байсан юм.
Э.Оюунболдыг наадамд барилдуулахгүй гэдгээ Монголын Үндэсний бөхийн холбооны зүгээс мэдэгдчихсэн. Харин Михайлд нэг бодол бий гэдэг шиг Э.Оюунболд ямар бодол тээж ийн яваад буй юм бол.
Ухаж бодвоос түүнд одоо цол чимгээ алдахгүй байх ганцхан л зорилго байгаа. Хэрвээ шүүхэд давж заалдахгүй энэ хэргийг ингээд орхивол Ерөнхийлөгч хэлсэн амандаа хүрч, наадмаас өмнө түүнийг цолыг хурааж, барилдах эрхийг хасаж, бусад бөхчүүдэд цол, чимэг нөхөж олгох захирамжаа эрх биш гаргах байсан биз.
Харин одоо байдал өөрөөр эргэлээ. Тодруулбал, шүүхийн маргаан Дээд шүүхээр эцэслэгдтэл Э.Оюунболд аварга цолтойгоо байна. Түүний допингийн асуудлаас болж хохирсон байж болох улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын харцага Д.Анар, Улсын начин Б.Цэрэнсодном, аймгийн арслан Н.Мустафа нар цол, чимэг ахих боломжгүй энэ наадамтай золгох боллоо.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
4 Comments
231183 593394Your article is truly informative. More than that, it??s engaging, compelling and well-written. I would desire to see even a lot more of these types of fantastic writing. 306849
824501 481960Hi. Cool article. Theres a issue with the web site in chrome, and you may want to check this The browser may be the marketplace chief and a big component of other folks will miss your exceptional writing due to this issue. I like your Post and I am recommend it for a Website Award. 469446