Яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр өдрийн 11.00 цагт эхэлсэн.
Шүүх хуралдаанаар яллагдагч нарыг 2020 оны зургаадугаар сарын 04-ний өдрөөс шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн 11 цагт товлон зарлав.
Шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл яллагдагч Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээв.
Харин яллагдагч Ж.Эрдэнэбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Б.Отгонбаатарт авсан хязгаарлалт тогтоох, бусадтай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны зургаадугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тус тус өөрчилсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “…шүүх яллагдагчид мөнгөн хэлбэрээр барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.”, мөн хуулиийн 4 дэх хэсэг “Барьцааны хэмжээг яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, …байдлыг харгалзан тогтооно.” гэж заасны дагуу яллагдагч Ж.Эрдэнэбатад 10 тэрбум төгрөгийн, яллагдагч Б.Отгонбаатарт 10 тэрбум төгрөгийн барьцаан авах таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны зургаадугаар сарын 09-ний өдрийн дотор шүүхийн тусгай дансанд байршуулахыг үүрэг болгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авахад шүүх, …дуудсан цагт ирэх, …саад учруулахгүй байх үүргийг яллагдагч нарт үүрэг болгож, мөн хуулийн 14.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар “Барьцаалуулагч нь өөрийн үүргээсээ татгалзаж барьцааны мөнгийг буцаан авах хүсэлт гаргасан нь яллагдагчид авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих үндэслэл болно.” гэснийг дурьдаж шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
1 Comment
199735 899436Hi this is somewhat of off subject but I was wondering if blogs use WYSIWYG editors or in the event you need to manually code with HTML. Im starting a weblog soon but have no coding understanding so I wanted to get guidance from someone with experience. Any assist would be greatly appreciated! 196845