2020 оны УИХ-ын сонгуульд 20 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигчид болох УИХ-ын гишүүн О.Баасанхүү, БГД-ийн Засаг дарга асан Д.Оросоо, Орхон аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг нар өнөөдрөөс/2020.06.04/ албан ёсоор сурталчилгаагаа эхлүүллээ. Төв талбайгаасаа Хонхны дуугаа хангинуулж, хурсан олон иргэдийнхээ урмын үгээр тэтгэгдээд гурван нэр дэвшигч маань их л өөдрөг сонгуулийн ажилдаа орсон юм.
Орхон аймгийн сонгогчдын хувьд АН-ын нэр дэвшигчдээс МАН-ын хийсэн алдааг давтахгүй байх, улс эх орноо хөгжүүлэн дэвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах ёстой шүү гэдгийг аминчилан захиж, дэмжинэ гэдгээ илэрхийлж байлаа. Нэр дэвшигчдийн хувьд намынхаа мөрийн хөтөлбрийг танилцуулж, багаар нь итгэл хүлээлгэхийг уриалсан юм.
Тус намын мөрийн хөтөлбөрт, ажлын байр нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах, ипотекийн зээлийг сэргээж, хүүг бууруулах , хүүхдийн мөнгийг ялгаваралгүйгээр олгох, байгалийн баялгаас иргэддээ хүртээх, Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, татварыг бууруулж, НӨАТ-ыг 5 хувь болгох, төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг арилгах зэрэг санал санаачлагууд тусгагдсан аж.
О.Баасанхүү: Ганцаараа байхын зовлон их. Надад өнөөдөр багаараа ялалт хэрэгтэй байна
Нээлтийн үеэр нэр дэвшигч О.Баасанхүү “Би та бүхэнд нэг зүйлийг хэлмээр байна. Ганцаараа байхын зовлон их. Ипотекийн зээл, зээлийн хүү зэрэг олон асуудлыг ганцхан хүн өнөөдөр шийдэж чадахгүй. Олуулаа байж ялж байж шийдэх ёстой. АН түүхэндээ нэг ч удаа ялж байгаагүй. Харин гутамшигтай доромжлол, гутамшигтай ардчилал, гутамшигтай гүтгэлгийг хангалтттай авч байсан. Гудамжинд гарч байгаа хүмүүс гэж биднийг шоолдог. Бид 65-уулаа байсан бол эд нар шиг ийм гутамшигт байдалд орохгүй байлаа. Төрийн завхрал, төрийн ордонд болсон жигшмээр хэргүүд, хулгай дээрмийг үйлдэхэд нь хамт оролцсон бол би хувьдаа ичээд зугтаах байсан юм аа. Гэтэл өнөөдөр тэдэнд ичих нүүр алга.
Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт хулгай байвал шоронд хийгээд өгөөч ээ. Эрдэнэт үйлдвэрээс битгий хулгай хийгээч гэж би гуйсан. Нэг их наядыг эд нар хулгайлчихаад намайг, та нарыг буруутгаад байгаа. Өөрсдийгөө буруутгаачээ. Би эрх мэдэлтнүүдэд үйлчилж байгаа төрийн албан хаагчийг уучилж чадахгүй. Би зоригтой байх тухай ярьсан. Та нар минь зоригтой байгаач. Миний хажууд байгаад өгөөрэй. Надад өнөөдөр багаараа ялалт хэрэгтэй байна. Багаар нь дэмжээрэй” гэсэн юм.
Харин сонгогчдын хувьд АН-ын нэр дэвшигчдэд нэлээн ам сайтай, итгэл хүлээлгэж байгаагаа илэрхийлж байлаа.
Иргэн Т.Оюунгэрэл: О.Баасанхүүг маш энгийн, хүнлэг хүн гэж боддог
Орхон аймгийн хувьд энэ удаагийн сонгуульд АН-ыг ялалт байгуулна гэж найдаж байгаа. АН-ын хэрэгжүүлэхээр зорьсон мөрийн хөтөлбөр амьдралд биелэлээ олох боломжтой, хэрэгжих магадлал өндөр болсон гэж би хувьдаа үзэж байна. Тэр дундаа Октябрийн Баасанхүү гишүүний хувьд иргэдтэй энгийн маш ойр байдаг, хүнлэг байдлаар харьцдаг, хууль зүйн зөвлөгөөг маш өндөр түвшинд өгдөг, өмгөөлөгч учраас чиглүүлж чадах сэтгэл итгэлтэй төрийн түшээ боддог.
Иргэн: Б.Долгорсүрэн: Намуудын мөрийн хөтөлбөрөөс АН-ынх амьдралд ойр санагдсан
Би намуудын мөрийн хөтөлбөрийг маш сайн судалсан. Тэр дундаас АН-ын мөрийн хөтөлбөр их зүгээр санагдсан. Нэр дэвшигчдийн хувьд О.Баасанхүү, Ц.Батхуяг, Д.Оросоо гэсэн гурван хүн байна. Миний хувьд О.Баасанхүү гишүүнийг дэмжиж байгаа. Түүнийг түшиг болно гэхээс дараа болохгүй гэж боддог. Тиймээс Ардчилалыг дэмждэг, шударга ёсыг эрхэмлэдэг бүх хүн үзэл бодлынхоо төлөө үнэнч бөгөөд тууштай байгаасай гэж хүсч байна.
Иргэн н.Хүрэлбаатар: Ардчилалын буянаар сайхан амьдрах цаг ирсэн
Ардчилал гэдэг аргагүй ард түмний шаардлага болсон гэдэг нь харагдаж байна. Яагаад гэвэл АН-ын сурталчилгаанд асар олон хүн ирлээ. Талбай багтахгүй ард түмэн ирлээ шүү дээ. Тиймээс энэ жил ардчилал аргагүй олон суудал авч ялна гэж харж байна. Монгол ялна гэдэг шиг. Ардчилалын буянаар сайхан амьдрах цаг ирсэн. Орхон аймгийн нийт иргэдийг АН-д саналаа өгөхийг уриалж байна.
Иргэн Г.Баттулга: Өвчингөөр далимдуулж эрх баригчид өөрсдийнхөө байр суурийг бэхжүүлэхийг эрмэлзэж байна
МАН сүүлийн 4 жилийн хугацаанд төр барихдаа хар жагсаалтанд орууллаа, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Нөгөөтэйгүүр өвчин тахлаас улбаалж хүмүүсийн орлого буурсаар байгаа. Үүнийг зохицуулах талаас төр засаг тодорхой арга хэмжээ авахгүй өдийг хүрлээ. Харин ч өвчингөөр далимдуулж эрх баригчид өөрсдийнхөө байр суурийг бэхжүүлэхийг эрмэлзэж байна. Ер нь МАН 4 жил ажиллахдаа дандаа мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан. Тухайлбал, татвар нэмлээ, хүүхдийн мөнгөн хадгаламжаас татвар авч байна. Энэ бол үнэхээр харгис бодлого. Хувь хүнийхээ хувьд үнэлэлт дүгнэлт хийлээ харлаа, үзлээ. Тийм учраас би АН-ыг дэмжихээр шийдсэн. Тэд хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх, иргэдийг өмчтэй байлгах, өрх гэрийн орлогыг нэмэгдүүлэх талаар мөрийн хөтөлбөр гаргасан байсан. Энийг хэрэгжүүлэхийн тулд зөв сонголт хийж, сонгуульдаа зөв шударга оролцоосой гэж хүсч байна.
Ийнхүү өнөөдөр Орхон аймагт АН-аас нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны нээлт сүр дуулиантай, эрч хүчтэй болж өндөрлөлөө. Иргэдийн хувьд энэ удаагийн УИХ-ын сонгууль “цэнхэртэх” болов уу гэсэн найдлагатай байна.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
107 Comments
I’m the owner of JustCBD Store label (justcbdstore.com) and am looking to develop my wholesale side of business. I am hoping anybody at targetdomain give me some advice 🙂 I considered that the very best way to accomplish this would be to connect to vape companies and cbd stores. I was hoping if someone could suggest a reliable web site where I can buy Vape Shop B2B Data I am presently reviewing creativebeartech.com, theeliquidboutique.co.uk and wowitloveithaveit.com. Unsure which one would be the very best selection and would appreciate any support on this. Or would it be much simpler for me to scrape my own leads? Ideas?
тонкость процедуры банкротство юридических лиц или смежная процедура ликвидация фирмы с долгами