Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2020 оны салбарын хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд аймаг орон нутаг дахь салбарын байгууллагуудад 45 ширхэг фургон автомашиныг хүлээлгэн өглөө.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019 онд 21 аймагт ажиллаж, салбарын нийт ажилтан, алба хаагчидтай уулзаж, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсоход ажиллах орчин нөхцөлтэй холбоотой, ялангуяа техник тоног төхөөрөмжийн дутагдалтай байдлын талаар түлхүү яригдаж байсан юм.
Боловсрол, соёл урлагийн байгууллагууд сумдаараа явж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, Биеийн тамир, спортын газрууд тамирчдаа тэмцээн уралдаанд оролцуулахад автомашин нэн шаардлагатай ч олон жил шийдэгдээгүй өнөөг хүрчээ. Тиймээс салбарын ажилтан, албан хаагчдын жигд хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар автомашин болон техник, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж эхлээд байна.
Автомашин гардуулах ёслолын арга хэмжээний үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Сургууль, цэцэрлэг, спорт заал, соёлын төв зэрэг томхон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа ч салбарын албан хаагчдын ажиллах нөхцөл орхигдсон нь харагдсан. Хувилагч олшруулагчаас эхлээд техник тоног төхөөрөмж дутагдалтай байгааг шат дараатай шийдвэрлэж байна. Өнгөрсөн онд зохион байгуулсан Монголын багш нарын 7 дугаар их хурлын төлөөлөгчдөөс их тавьсан санал нь компьютер байсан. Удахгүй багш нараа компьютертой болгох ажил хийгдэх болно” гэлээ.
More from Боловсрол
🔴СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
🔴СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА https://www.youtube.com/watch?v=NVUD4zfGtz0
Э.ХҮСЛЭН 2023 ОНЫ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН РАПИД ТОГЛОЛТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО
Эдгээр өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират хотноо зохиогдож буй 2023 оны өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 20 өсвөрийн шатарчид …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 2020-2023 ОНЫ ХООРОНД ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРСОН СУРГУУЛЬ БОЛОН ӨРГӨТГӨЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дүүргийн хэмжээнд 2020 онд 21 сургууль 24,550 хүүхдийн хүчин чадалтай үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2023 оны байдлаар 27 сургуульд …
5 Comments
Like!! Really appreciate you sharing this blog post.Really thank you! Keep writing.
Hi there, after reading this amazing paragraph i am as well delighted to share my knowledge here with friends.