ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 5.6 сая хүрч, 346 мянган хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагт 74 мянган хүн шинээр өвчилж, 2000 гаруй хүн нас барсан. Энэ нь өмнөх өдрөөс өвчлөгсдийн тоо 14 мянгаар буурсан байна. Манай хөрш ОХУ-д өвчлөл нэмэгдсэн байна.
Сүүлийн 24 цагийн ОХУ-д 8946 хүн шинээр халдвар авсан. Манай олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Читид өвчлөл 78-116 тохиолдлоор нэмэгдэж, өвчлөлийн хурд эрчтэй тархаж байна. Ялангуяа Эрхүү хотод сүүлийн гурван өдөр дараалан өвчлөл эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Иймд хил залгаа Увс, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод зэрэг аймгуудын иргэд сонор сэрэмжээ алдалгүй, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг анхаарууллаа. Өчигдөр ЗӨСҮТ-ийн баг 180 хүний ачаа тээшинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн.
24 цагийн хугацаанд 119 дугаарт 336 хүн хандаж, коронавирусийн урьдчилан сэргийлэх зөвлөгөө авсан байна. Шуурхай аппликейшнд 31 иргэн гадаадаас хандаж, зөвлөгөө авсан. Ялангуяа Америк, Швед зэрэг улсуудаас хандсан. Иргэдийн зүгээс хүмүүс амны хаалтаа зүүхгүй байх, амралтын газруудад бөөгнөрч байна гэсэн учраас ЭМЯ-аас амралтын газруудад зориулсан зөвлөмжийг гаргаж, ЭМЯ-ын цахим хуудсанд байршуулсан. Хөрш улсуудад коронавирусийн халдвар эрчтэй нэмэгдэж байгаа энэ үед амны хаалтаа байнга зүүж, гараа тогтмол угаахыг зөвлөж байна" хэмээлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 170 иргэн ирсэн. Тэднээс 6 иргэнийг ХӨСҮТ-д, бусад иргэдийг тусгаарлалтын байр луу шилжүүлсэн байна. Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ОХУ-аас ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэл ажлыг УОК, шуурхай штаб хийж байна. Урьдчилсан байдлаар 560 гаруй иргэн ирэх юм. Тусгаарлан, ажиглах байранд 1119 иргэн ажиглалтад байна”гэв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " 2020 оны тавдугаар сарын 25-нд ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 193 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 18 хүн мөн тавдугаар сарын 14нд Алтанбулагын боомтоор орж ирсэн ахмадын сувилалд ажиглалтанд байсан 24 иргэдээс 2-3 удаагийн давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дорноговь аймгаас ирүүлсэн тээврийн 17 жолоочийн шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Дархан-Уул аймагт ачаа тээврийн жолооч 19 хүн , Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2, Орхон-уул аймагт 113 хүний шинжилгээ сөрөг гарлаа.
Өнөөдөр Москвагаас ирсэн 4 хүн ХӨСҮТ-өөс эдгэрч гарлаа. Батлагдсан тохиолдол 141, эдгэрч гарсан 37 хүн байна. Эмчлэгдэж байгаа 104 хүн байна. Биеийн байдлыг нь үнэлвэл хөнгөн 95, хүндэвтэр 9 хүн эмчлэгдэж байна. Өнөөдөр өглөө ирсэн. Эдгэрсэн дөрвөн оюутан 42-43 хоноод бүрэн эдгэрч гарчээ" хэмээлээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …