Сонгууль хараахан эхлээгүй байна. Гэвч сонгууль дөхөөд ирмэгц нэгэнрүүгээ дайрч давшлах, гүтгэх доромжлох явдал газар авч эхэллээ. Нэн ялангуай сүүлийн өдрүүдэд АН-ын гишүүдрүү, намруу нь дайрсан контентууд ар араасаа хөвөрсөөр. Энэ бүхнээс харахад МАН энэ сонгуульд нэлээн ширүүхэн оролцох нь ээ. Хандив аа ч сайн цуглуулж, намын гишүүд дэмжигдээсээ хөрөнгө ч сайн босгож. Мөнгөөр зодоод л сонгуулиа хийгээд байх нь дээ.
Үүнийг баталж байгаа юм шиг МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоол буюу хөрөнгө хуримтлуулах тухай баримт олон нийтэд дэлгэгдээд эхэллээ.
Энэ баримтаас үзэхэд тэд УИХ-ын сонгуулийн саналын хуудсын эхэнд болон ард бичигдэх байдлаар нь нэр дэвшигчдээсээ хөрөнгө хуримтлуулж эхэлжээ.
Тодруулбал, УИХ-ын сонгуулын саналын хуудсын эхэнд бичигдэх нэр дэвшигчээс 1 тэрбум төгрөг, саналын хуудсын хоёрдугаарт бичигдэх нэр дэвшигчдээс 500 сая, харин мөнгө өгөөгүй нь гуравт бичигдэх зарчмаар явж байгаа аж.
Хэрэв энэ баримт үнэн бол энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж байгаа хүмүүсийн хамгийн мөнгөтэй, нөлөөтэй нь саналын хуудсын эхэнд, мөнгө өгч чадаагүй нь гуравт бичигдээд явна гэдгийг харж болно.
Гэхдээ эл тогтоол олон нийтэд дэлгэгдээд эхэлмэгц МАН-ын зарим гишүүд хуурамч, эвлүүлэг, шударга өрсөлдөе гэсэн мэдэгдлүүдийг ар араасаа хийж эхлээд байгаа юм.
Ямартаа ч намууд янз бүрийн байдлаар нэр дэвшигчдээс их хэмжээний мөнгө босгоно. Харин тэд нар нь гарч ирмэгцээ зарцуулсан мөнгөө олох гэж улайрна. Ингэж явсаар дөрвөн жилийн цикл нь дуусчихдаг явдал манай улсад хэзээ яаж өөрчлөгдөх юм бол доо.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
2 Comments
201159 950211hey there i stumbled upon your website searching about the web. I wanted to say I enjoy the look of items about here. Keep it up will save for certain. 240576
933641 153650Hi my friend! I want to say that this post is incredible, good written and contain approximately all significant infos. Id like to see far more posts like this . 889161