УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт болоход 37 өдөр үлдээд байна. Сонгуулийн хуулийнхаа дагуу өчигдөр намууд нэр дэвшигчдийнхээ нэрсийг нууц санал хураалтаар дэвшүүлж СЕХ-нд мэдээллийг хүргүүлээд байгаа. АН-ын хувьд аль болох эдийн засагч, санхүүч мэргэжилтэй хүмүүсийг энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлж байгаа бол МАХН хоёр намтай эвсэж 2020 оны сонгуульд хүч үзэх нь ээ.
Харин өнөөгийн парламентэд хамгийн олон суудалтай МАН-ын хувьд ЖДҮ-ээс зээл авсан, гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нэр бүхий гишүүдээ энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдэг хатуу байр суурьнаас хандаж, нэр дэвшигчдийнхээ нэрсийг СЕХ-нд хүргүүлээд байгаа юм. Тэгвэл аль ч парламентэд хамгийн хурцаар тавигддаг эмэгтэй гишүүдэд квот өгөх асуудал энэ удаад хэрхэн шийдэгдсэн талаарх мэдээллийг Еnter.mn онцлон хүргэж байна.
Түүхчилбэл, 1992 онд ардчилсан Үндсэн хуультай болсны дараахь анхны парламентын сонгуулиар УИХ-д дөрвөн эмэгтэй сонгогдож байв. 2000 он хүртэл эмэгтэй гишүүдийн тоо тогтмол нэмэгдэж байсан ч 2008 оны сонгуулиар гурав хүртлээ буурсан юм. Харин 2016 оны УИХ-ын сонгуулиар түүхэндээ хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж байна. Бүр тодруулбал, эрх баригч МАН-аас 12, АН-аас нэг эмэгтэй гишүүн энэ удаагийн парламентэд сууж байгаа юм.
МАН: Дэд сайд, төрийн нарийнаар эмэгтэйчүүдээ “сэлбэсэн”
Тэгвэл МАН ирэх сонгуульд эмэгтэй гишүүддээ нэлээн өөрчлөлт хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Тухайлбал, Баянхонгор аймагт М.Билэгт гишүүний оронд Гадаад хэргийн яамны дэд сайд Б.Батцэцэгийг, Баянзүрх дүүрэгт Д.Оюунхорол гишүүний оронд Сангийн дэд сайд Х.Булгантуяаг сойхоор болжээ.
Мөн Өмнөговь аймгаас сонгогдон гарч ирсэн Б.Амарзаяа, Баянгол дүүргээс сонгогдсон А.Ундраа, Сонгинохайрхан дүүргээс санал авч гарч ирсэн Б.Ундармаа зэрэг гишүүдийг энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлсэнгүй. Мөн Ц.Гарамжав гишүүний хувьд энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй, өөрийнхөө нэрийг татсан талаар албан ёсоор мэдэгдээд байгаа билээ. Ингээд дээрх нэр бүхий хоёр дэд сайд бүсгүйчүүдээс гадна БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг Завхан аймагт, Гадаад харилцааны сайд асан Т.Гандиг Сүхбаатар аймагт, “Сөүл” группийн эзэн Д.Өнөрболор, МУИС-ийн дэд захирал асан Ч.Ундрам нарыг Сэлэнгэ аймагт, МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг Орхон аймагт, "Монгол тулгатны 100 эрхэм" төслийг санаачлагч, хөтлөгч П.Анужинг Сонгинохайрхан дүүрэгт, Найрамдлын захирал асан Д.Гантөгсийг Төв аймагт, улс төр судлаач Ц.Мөнхцэцэгийг Сүхбаатар дүүрэгт тус тус сойжээ.
Ийнхүү МАН-ын энэ удаагийн парламентэд хүч үзүүлэхээр сонгосон эмэгтэй гишүүд урьдчилсан байдлаар ийм байна.
АН: Парламентэд “ганцаардсан” З.Нарантуяагаа тойрогт нь үлдээжээ
Харин АН-аас ганц эмэгтэй гишүүн болох З.Нарантуяаг хуучин тойрогт нь буюу Завхан аймагт нэр дэвшүүлж шинээр Номгон Санчир группийн ерөнхий захирал А.Адьяасүрэнг Баянхонгор аймагт, Хөсвгөл аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Баярмааг нутагт нь, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Т.Пүрэвхатанг Хэнтий аймагт, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга асан О.Батхандыг Говь-Алтай аймагт, НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийг Дорнод аймагт , ТВ2 телевизийн захирал Д.Энхтуяаг Дархан-Уул аймагт, Төв аймгийн Эрүүл мэндийн дарга Д.Эрдэнэсувдыг Төв аймагт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан орон тооны зөвлөх Д.Үүрийнтуяаг Сэлэнгэ аймагт, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Алтанцэцэгийг Багахангай, Багануур, Налайх дүүрэгт, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалагийг Баянзүрх дүүрэгт, УИХ-ын гишүүн асан Г.Уянга, хуульч Р.Булгамаа нарыг Чингэлтэй дүүрэгт, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяаг дүүрэгт нь, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Пунсалмаа, П.Цэцэгмаа, Б.Жаргалмаа нарыг Сонгинохайрхан дүүрэгт, мөн Үндэсний бодлогын хорооны гишүүн Т.Энхсайханыг Хан-Уул дүүрэгт тус тус нэр дэвшүүлэхээр болжээ.
Д.Дуулим
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
1 Comment
321710 169500This style is incredible! You surely know how to maintain a reader amused. Between your wit and your videos, I was almost moved to start my own blog (effectively, almostHaHa!) Amazing job. I actually loved what you had to say, and more than that, how you presented it. Too cool! 556039