УИХ-ын гишүүн асан З.Энхболдын жинхэнэ дүр төрхийг харуулж, ЖДҮ-чин гэдгийг илчилсэн “Зөвийг хайна” нэвтрүүлэг олны анхааралд өртөөд байна. Энэ сэдвийг хамгийн их сэвж, шударга дүр эсгэдэг З.Энхболд гишүүн хамаатан садан, найз нөхдөөрөө дамжуулж хэрхэн ЖДҮ авдаг байсныг баримттайгаар дэлгэсэн байна.
Тодруулбал, З.Энхболдын найз Ж.Даваасүрэн нь түүний дүү З.Хишигтогтохтой хамтран “Арвай Милк” компанийг хамтран байгуулжээ. Тэд З.Энхболдын дэмжлэгтэйгээр 2011 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 400 сая төгрөгийг өндөр ашиг шим бүхий ямааг францаас оруулж ирэх төслийг төвөггүйхэн авчээ. Гэвч өнөөдрийг хүртэл тэд Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас авсан зээлээ бүрэн гүйцэд эргүүлж төлөөгүй, шүүхэд дуудагдсан хэвээр байна.
Францаас онгоцоор ямаануудаа сүр дуулиантайгаар Өвөрхангайд авчирсан ч өнөөх нь ашиг шимээ гавьтай өгсөнгүй. Нутгийн иргэдийн хэлж буйгаар ямаанууд нь Монголын цаг агаарт дасан зохицож чадахгүй, үрэгдээд дуусчээ.
Энэ бол төсвийн мөнгийг салхинд хийсгэсэн үргүй зардал байсныг сумын иргэд толгой сэгсрэн ярьж байна. Ийнхүү З.Энхболдын тусламжтай авсан ямааны төсөл олны хэл ам таталж эхлэнгүүт Ж.Даваасүрэн “Арвай Милк” ХХК-ийг Д.Энхбаатар гэх хүний нэр дээр шилжүүлж, уснаас хуурай гарах гэж оролдов. Гэвч Өвөрхайнган иргэд түүнийг З.Энхболдын бизнесийн хамтрагч, ойрын найз нөхөд гэдгийг андахгүй мэддэг юм билээ.
Энэ дуулиан намжиж амжаагүй байхад З.Энхболдын ойрын хүрээллийн хүн болох ХААИС-ын Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхтэй холбоотой булхай ил боллоо. Төсвийн хөрөнгөөр тансаглаж, төрийн машинаар хүүхдээ зугаалуулсан гэж олны шүүмжлэлд өртөөд байсан Т.Батсүх бол З.Энхболдын бизнесийн хамтрагч, ойрын хүн юм.
Үргэлжлэлийг Энд дарж үзнэ үү.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
6 Comments
Like!! I blog frequently and I really thank you for your content. The article has truly peaked my interest.
I really like and appreciate your blog post.