УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг хэлэлцсэн ч олонх нь "Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй" хэмээн үзлээ. Байнгын хорооны хуралдаанд 13 гишүүн оролцсоноос 7 гишүүн "Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй" гэсэн кноп дарж, зургаан гишүүн цөөнх болов.
Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хэвлэлийн хурлаар тодорхой мэдээллүүдийг задалсан. Гишүүн задалсан мэдээллийн талаар мөрдөн байцаалт явагдаж байгаа учраас дахин мэдээлэл задрахгүй байх үүднээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулсан. Дахин давтан нотлох баримт задлах хэмжээнд хүргэхгүйн тулд өнөөдөр бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан” гэдэг тайлбарыг өгсөн юм.
Дашрамд,
Энэ долоо хоногт Монгол Улсын парламентын ёсонд шинэ МУУ жишиг тогтох гэж байна.
Тодруулбал, өнгөрсөн жил Улсын ерөнхий шүүгч, ерөнхий прокурор хоёрыг зөвлөмжөөр шууд сольж болдог хууль баталсан. Үүний үр дүнд 2019 оны авлигын индекс өсөж Монгол улс 106-р байранд орсон. 2018 онд 93-р байранд жагсаж байсан нь 2019 онд ийнхүү хойш татахад хүргэсэн.
Харин энэ долоо хоногт үг сөрдөг Улсын Их Хурлын гишүүнийг Улсын ерөнхий прокуророор дамжуулан гишүүнээс нь буулгадаг шинэ жишиг бий болох гэж байна. Өөрөөр хэлбэл сонгогчдын санал авч төрийн түшээ болсон хүнийг айлгах, амыг нь таглах, дарамтлах, бүүр цаашилбал бүрэн эрхийг нь түтгэлзүүлдэг болох гэж байна гэсэн үг.
Үүний хамгийн анхны тохиолдол нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болж магадгүй боллоо. Тэр өөрийн үзэл бодлыг шүүлтүүргүй хэлчихдэг цөөхөн хүний нэг.
2020 оны сонгуулийн үр дүнд олон намын төлөөлөл парламентад орж ирэх магадлал өндөр байгаа ба шинээр сонгогдсон гишүүдийг АН-ын дарга С.Эрдэнийн хэлдгээр “Бүлдэгдэх” аргын эхлэл ингэж тавигдаж болох юм.
Хэрвээ Н.Номтойбайр ба үг сөрдөг гишүүдийг явуулаад байвал Монгол Улсын ардчилсан ёсонд шинээр бий болох хортой үзэгдэл болно.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
3 Comments
Like!! Really appreciate you sharing this blog post.Really thank you! Keep writing.
607034 76984I saw however an additional thing concerning this on another weblog. Youve naturally spent some time on this. Effectively done! 19461