Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын хамтран зохион байгуулж буй геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” өнөөдөр СҮХБААТАРЫН ТАЛБАЙД нээлтээ хийж байна.
“НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-т экспортын 86 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг салбарын шилдэг төлөөлөл болсон 40 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож буй. Өдөрлөгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, томоохон арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлаа тайлагнаж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг газар дээрээс нь хүргэн, зөвлөгөө мэдээлэл өгнө.
Өдөрлөгийн нээлтэд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, Эрдэнэс Монгол ХХК-ий захирал П.Ганхүү, Эрдэнэс ТТ ХХК-ий гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, УУХҮЯ-ны ГУУБХЗГ-ын дарга Б.Мөнхтөр, АМГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаа, Геологи судалгааны төв ТӨҮГ-ын дарга Н.Ганболд, ШУТИС-ийн Геологи, Уул Уурхайн Сургуулийн доктор (PhD), профессор С.Цэдэндорж нар оролцлоо.
Эрдэс баялгийн салбар нь 2018 оны эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 23.5%, энэ оны эхний 7 сарын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72.0%, улсын нийт экспортын 88.2%, гадаадын нийт хөрөнгө оруулалтын 64%, улсын төсвийн нийт орлогын 40 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. Энэ нь эдийн засагт үзүүлж байгаа шууд нөлөө юм.
Өнөөдөр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын үйл ажиллагааны ерөнхий танилцуулгыг хийж, урлагийн үзүүлбэр үзүүлэхийн зэрэгцээ уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлага, яамны газар, хэлтсийн дарга нар тайлангаа тавьж байна.
Өдөрлөгт Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам, Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр”ТӨҮГ, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Тавантолгой түлш” ХХК, “Оюу толгой”ХХК, “Шивээ Овоо”ХК зэрэг уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын голлох байгууллагууд оролцож, өөрсдийн үйл ажиллагааг сурталчилж байгаа юм. Өдөрлөг өнөөдөр17 цаг хүртэл үргэлжилнэ.
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …
3 Comments
475253 175536Hi, Thanks for your page. I discovered your page through Bing and hope you keep providing far more very good articles. 874622
474401 637140Hi my friend! I want to say that this post is remarkable, nice written and contain approximately all significant infos. Id like to see far more posts like this . 746176