Хотын дарга С.Амарсайханыг төлөөлөх зургаан орлогч багагүй дуулиан шуугиан, хэл ам дагуулж байж томилогдсон. Гэвч өнөө хэдэн орлогч нь дарга аа аврах биш харин ч хөөдөх болов. Байсхийгээд л тэдний талаар таагүй мэдээллүүд хөврөх аж.
Тухайлбал, Нийслэлийн агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар томилогдсон гэх Д.Мөнхжаргал айлын шатаж байгаа байшингийн өмнө сельфи хийж хотын даргын орлогч болсноо тунхагласан зарласан. Мөн Ж.Батбаясгалан хотын даргын нэгдүгээр орлогч болонгуутаа Тамгын газрын ажилтнуудынхаа ордог байсан нэг давхрын 00-ийг шинээр засварлаж, үнэтэй суултуур тавьж, пилта, хаалгыг нь солиод өөрийн эзэмшлийн болгож орхисон.
Тэгэхнээ бас хотын даргын бас нэг орлогч шуугиулж эхэллээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслийн удирдагч гэх О.Мөнгөншагайтай хобоотой хэрэг юм. Тэрээр өмнө нь буюу 2015 онд эрүүгийн хэрэгт холбогдож байжээ. Хан уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж байсан байна.
99.1 дэх хэсэг нь бусдын биед санаатайгаар гэмтэл учруулах гэсэн хуулийн зүйл заалтад хамаарч байна. Тухай үед пивоны шилээр бусдыг цохиж гэмтээн, танхайрч шүүгдэж байсан аж.
Тэрээр өмнө нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын туслахаар ажиллаж байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн намын хорооны дэд даргаар ажиллаж байсан билээ. С.Амарсайханы бүрдүүлсэн орлогч, төслийн удирдагчдын багийнхан эхнээсээ асуудал дагуулсан хүмүүс гэдгээ ийнхүү нотолж эхлээд байна.
Уг нь төрийн албаны босго өндөр гэж ойлгодог. Ийм ч учраас газар, хэлтсийн дарга хийгээд орлогч нарыг сонгодог шалгуур нь өндөр байдаг байлтай. Гэвч бодит байдал дээр нэг иймэрхүү. Хэн танил тал, арын хаалгатай нь төрийн албан орж дураараа аашилж, ес зүйгүй үйлдэл гаргаж, тэр ч бүү хэл гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүсийг орогнуулж байгаагийн жишээ энэ болж байна.
Эх сурвалж: Medee.mn
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
2 Comments
852388 429414I actually enjoyed your remarkable internet site. Be positive to keep it up. Could god bless you !!!! 268866
314048 451603Wow Da weiss man, wo es hingehen muss Viele Grsse Mirta 690796