БНАСАУ-ын ерөнхийлөгч Ким Жонг-Ун болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар анхны уулзалтаа хийлээ.
ОХУ-ын зүүн зүгт буй Владивосток хотын дэргэд байрлах Русский арал дээр тэд гар гараа барилцан өчигдөр найрсагаар уулзацгаалаа.
Энэхүү уулзалтын дагуу цөмийн зэвсгийн талаар хэлэлцэхээр болсон ба үүнээс гадна АНУ-тай хийгдсэн уулзалт бүтэлгүйтсэн учир тусламж хүсч буй талаар Хойд Солонгос улсын ерөнхийлөгч Ким дурьдлаа.
Ерөнхийлөгч Трамп болон Ким нар энэ оны эхээр Ханой-д уулзсан ба тус уулзалтаар ямар нэгэн шийдэл, зөвшилцөл хийж чадаагүй байна.
- Путин-Ким нарын уулзалтаас яг ямар хүлээлттэй байна вэ? (BBC-ийн вебсайтаас дэлгэрэнгүйг)
- Ханой-д болсон уулзалт хэрхэн нөлөөлөх вэ? (BBC-ийн вебсайтаас дэлгэрэнгүйг)
4-р сарын 24-ний өдөр буюу өчигдөр Хойд Солонгосын ерөнхийлөгч ОХУ-д ирсэндээ тун баяртай байсан ба тус улсын ерөнхийлөгч Путин найрсагаар уулзаж гуулин хөгжмийн тоглолтоор угтажээ.
Тэрээр Оросд ирэхдээ Хасаны хил дээр ийнхүү сэтгэгдэлээсээ хуваалцсан юм:
Би ОХУ-д ирснээр өөрийн улсын зочломтгой байдлыг харахыг найдаж байна. Мөн миний өмнө нь хэлснээр энэхүү уулзалт ямар нэгэн байдлаар үр дүнтэй байж чадна гэж итгэж байна.
Миний хүндэлдэг эрхэм болох ерөнхийлөгч Путинтэй уулзахдаа бид тодорхой асуудлуудын талаар буюу Солонгосын хойг ба түүний одоогийн байдал, хоорондын хамтын хэлэлцээрүүдийн талаар хөгжүүлэх бодлогын тухай хэлэлцэж амжилттайгаар ойлголцоно гэж найдаж байна.
Уулзалтын талаар бид юуг мэдэх вэ?
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр, хойд солонгост болсон 6 талт хэлэлцээр нь Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг шийдэх цорын ганц үр дүнтэй арга гэж Кремль үзэж байгаа.
Энэхүү хоёр Солонгос, Хятад, Япон, Орос болон Америк гэх улсуудыг хамарсан яриа хэлэлцээр 2003 оноос эхэлсэн байдаг.
“Одоогоор олон улсад энэнээс өөр ямар ч үр дүнтэй тогтолцоо байхгүй” хэмээн өчигдөр ноён Песков сэтгүүлчдэд хэллээ.
“Гэвч нөгөөтэйгүүр, бусад улс орнуудын хүчин чармайлтууд мөн адил харагдаж байгаа. Үүнд бүх улсууд цөмийн зэвсгийн эсрэг байж хоёр Солонгосын хоорондын асуудалд анхаарч байгаа тохиолдолд дэмжлэг авах боломжтой болно.
Талууд юу хүсч байна вэ?
ОХУ-тай хийгдсэн уулзалтаар Хойд Солонгос нь оны эхэнд хийсэн Трампын үр дүнгүй уулзалтын хариу болгож, хүчирхэг Орос улсын хамтын ажиллагаатай улс гэдгээ харуулах нэгэн боломж хэмээн үзэж байна.
Өнгөрсөн 2-р сард Ханой-д уулзсан Ким-Трампын уулзалтын буруутанг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хэмээн дүгнэлт гарчээ.
Үүнээс 2 сарын дараа энэ сарын эхээр Ноён Помпеог цөмийн зэвсгийн хэлэлцээрээс огцруулан, хэн нэгэн илүү “сэтгэлтэй” хүнээр орлуулах талаар Хойд Солонгосын талаас хүсэлт гаргасан байна.
Улс төр судлаачдын үзэж буйгаар энэхүү уулзалт нь Оросын талд илүү давуу талтай ба, Солонгосын хойгын нэгэн гол нөлөө бүхий улс гэдгээ батлан харуулах боломж хэмээжээ.
Хойд Солонгос улс цөмийн зэвсэг үйлдвэрлэж буй нь ОХУ-ын хувьд, АНУ болон БНХУ-ын адилаар тун сэтгэл зовнисон асуудал юм.
Хойд Солонгос болон ОХУ хэр дотно вэ?
Хүйтэн дайны үед Зөвлөлт холбоот улс (үүнд ОХУ зонхилдог байсан) цэргийн болон худалдааны түвшинд Хойд Солонгостой үзэл суртал, стратегийн холбоотноор үлдсэн.
Зөвлөлт Холбоот Улс 1991 онд нуран унасаны дараа Оростой худалдааны харилцаа буурч, Хойд Солонгос улс гол холбоотоноороо Хятадыг түшив.
Ерөнхийлөгч Путингийн удирдлага дор Орос улс эдийн засгийн хувьд сэргэж, 2014 онд Хойд Солонгосын талаас тавьсан Зөвлөлтийн үеийн ихэнх өрийг тэрээр цайруулжээ.
Одоогийн байдлаар ОХУ нь Хойд Солонгосд хэр их хөшүүрэг болж байгааг дүгнэхэд хүндрэлтэй ч, Хойд Солонгос улс Оросд хамгийн аюултай гадаад хүчин хэвээр үлдэнэ.
Эх сурвалж: BBC
Сэтгүүлч: Жаргалан
More from Нийгэм
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
Ж БАТБАЯСГАЛАН Төрийн өмч гэхээр хамгийн бага үнэлгээтэй байх ёсгүй
Ж БАТБАЯСГАЛАН Төрийн өмч гэхээр хамгийн бага үнэлгээтэй байх ёсгүй https://www.youtube.com/watch?v=4NBzdJb5IJA
7 Comments
Like!! I blog quite often and I genuinely thank you for your information. The article has truly peaked my interest.
I?¦ll right away clutch your rss feed as I can’t to find your email subscription link or e-newsletter service. Do you have any? Kindly allow me recognize in order that I may subscribe. Thanks.