Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өнөөдрийн /2019.03.22/ хуралдаанаар хурлын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Б.Галцогийг огцруулж шийдвэрлэжээ.
Б.Галцог нь 2018 оны 9 есдүгээр сарын 4-ны өдөр иргэн Ц-гийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэмт хэргийг өдүүлсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгүүлжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 13-р зүйлийн 13.1.4 дэх хэсэгт иргэдийн хурлын төлөөлөгч нь “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” тохиолдолд “Хурлын төлөөлөгчөөс огцруулах” эрх хэмжээг тухайн шатны иргэдийн хуралд олгосны дагуу хуралдаан 53.6 хувийн ирцтэй хуралдаж 100 хувийн саналаар огцрууллаа. Өнөөдрийн байдлаар тус дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хуралд МАН ийнхүү 18-н суудал бүхий төлөөлөлтэй боллоо.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
6 Comments
252043 487454They call it the self-censor, just because you are too self-conscious of your writing, too judgmental. 514969
657981 204827I really enjoyed your incredible website. Be sure to maintain it up. May god bless you !!!! 243154