“Газрын тосны хөгжлийн шийдэл” ТББ-иас өнөөдөр орон нутгийн иргэд, лобби бүлэг, холбогдох байгууллагуудыг төлөөлөн хэвлэлийн хурал хийлээ. Хурлаар газрын тосны салбарт үүсээд байгаа асуудал, үүнд төрийн оролцоог нэмэгдүүлэх, бодлогын түвшинд анхаарч ажиллах цаашлаад газрын тосны салбарт монгол компани, хувь хүмүүсийг дэмжин ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.
Товчхон:
Монгол Улс газрын тос, шатахууны жилийн 1.3 мянган тонн тутмын хэрэгцээгээ ОХУ, Хятад, Солонгосоос 100 хувь импортоор авч байгаа. Энэ утгаараа газрын тосоор манай улс гаднаас хараат болоод буй. Гэвч Монгол Улс 330 сая тонн газрын тосны нөөцтэй нь эрэл хайгуулын үр дүнд тогтоогдоод байна. Үүнээс ашиглалтын баталгаатай нь 40 сая тонн гэж Ашигт малтмалын нөөцийн сан бүртгэсэн гэх тоон үзүүлэлт бий.
Монгол компаниуд энэ салбарт нэвтрэхэд тун хэцүү байна
Манай улсад газрын тосны салбар хөгжөөд 78 жил болж байгаа хэдий ч нэг л ахицтай явж өгөхгүй байгаа юм. Өнөөгийн байдлаар 25 ашиглалтын талбайд 21 газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа Монгол Улсын Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж байгаа. Гэвч энэхүү ажиллагаанд монгол компаниудыг дэмжин ажиллуулах, монгол иргэдээ энэ салбарт оруулж өгөх тал дээр бодлогын түвшинд авч үзэхгүй байсаар өдийг хүрсэн. Тухайлбал, Хятадын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” компани 2005 оноос манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч монгол ажилчид цөөхөн, тэдгээрийн оролцоо бага байдаг. Энэ мэтчилэн гадны хөрөнгө оруулалттай компаниуд газрын тосны чиглэлээр монголд үйл ажиллагаа явуулж, харин монгол компаниуд энэ салбарт нэвтрэхэд тун хэцүү байдлыг бий болгоод байгааг хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм.
Тодруулга:
“Газрын тосны хөгжлийн шийдэл” ТББ-ын тэргүүн Ё.Бямбадорж:Газрын тосны салбарт Монголчуудын нөлөөлөл асар бага байна
-Одоо яг энэ салбарт Монголчууд ямар ажил эрхэлдэг, ер нь боловсон хүчний нөөц хэр байдаг талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Үүн дээр холбогдох байгууллагуудтай хамтарч багагүй судалгаа хийж байна. Ганцхан жишээ авахад, Газрын тосны 90 орчим хувийг “Петрочайна Дачин Тамсаг” олборлож байна. Гэтэл тухайн компанид монгол боловсон хүчин хангалтгүй, цөөн тооны хүмүүс байдаг. Тэд нарийн мэргэжлийн ажил огт хийдэггүй. Зөвхөн туслан гүйцэтгэх, хар бор ажлыг л хийдэг. Мөн энэ салбарт монгол компаниудын хийдэг ажил нь ч бага. Дотоодын тээвэр, бусад жижиг ажлыг хийдэгээс гадаад тээвэр, цооног, өрөмдлөг зэрэг нарийн мэргэжлийн ажлуудад гар бие оролцож чаддаггүй.
Энэ чиглэлийн боловсон хүчин байна уу гэвэл байна. Гэвч зөвхөн онолын түвшинд бэлтгэгдэж, практик дээр бэлтгэгдэж чадахгүй байгааг онцлох нь зүйтэй байх.
-Энэ салбарт хэрэгжиж байгаа хуулиуд дээр л бодлогын түвшинд тусгаж өгөх ёстой юм шиг ээ?
-Ашигт малтмал, газрын тосны тухай хууль, Газрын тосны салбарыг хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлого гээд 2018-2027 он хүртэл хэрэгжүүлэх бодлогын зүйл бий. Мөн олборлолтын үйл ажиллагаа хийж байгаа команиуд жил бүр Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ шинэчлэн байгуулдаг. Ер нь 2005 онд “Петрочайна Дачин Тамсаг” компани үйл ажиллагаа явуулж эхлэхэд манай улсын газрын тосны салбарт мэргэжлийн боловсон хүчин, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани цөөхөн байсан. Гэвч өнөөдрийн нөхцөл байдал өөр болсныг бодлогын түвшинд төр засгаас анхаарахгүй байна.
Уг нь бүтээгдэхүүн хуваах гэрээнд монголчуудын оролцоог нэмэгдүүлье, бараа ажил үйлчилгээ нийлүүлэх тал дээр монгол компаниудыг дэмжинэ гэдэг бодлого явдаг. Харамсалтай нь амьдрал дээр төдийлөн хэрэгждэггүй. 2005 оноос хойш 14 жил болоход монголчуудын байр суурь, энэ салбарынхны монгол ажилчдын нөлөөлөл асар бага байна.
-Шинээр Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулж байгаа. Үүнд монголчуудынхаа оролцоог нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллаж байгаа юм болов уу?
-Энэ үйлдвэрлэлийн том төслийг дэмжих нь манай төрийн бус байгууллагын зорилгод багтаад явж байгаа. Үе шаттайгаар монголчуудын оролцоог эл салбарт жил бүр нэмэгдүүлэх хэрэгтэй. Цаашлаад, Монголчууд олборлолт, хайгуулын бүх ажлыг гардаж хийдэг болох шаардлагатай байна.
“Geo Petro Engineering” компанийн менежер Ш.Жавхлан: Гадны хөрөнгө оруулалттай компаниудаас болж монгол компаниуд шинэ техник төхөөрөмж оруулж ирээд ч нэмэр алга
Манай компани 2016 онд газрын тосны олборлолт цооног өрөмдлөгийн үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулагдсан үндэсний компани. 2018 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор сүүлийн үеийн, дэлий нийтэд хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмжийг 1 тэрбум орчим төгрөгөөр оруулж ирсэн. Энэхүү төхөөрөмж нь уурын цэвэрлэгээ, бодис шахах, бөглөрөл арилгах, усыг 360градусын хэмд халаагаад өндөр даралтаар шахаж цэвэрлэгээ үйлчилгээ хийх зориулалттай. Эдгээр ажлуудыг 3-4 тоног төхөөрөмжөөр гүйцэтгэдэг бол ганцхан төхөөрөмж ашиглах шинэ технологи нэвтрүүлсэн гэсэн үг. Улмаар ШУТИС-ын уул уурхайн салбарын мэргэжилтнүүд, газрын тосны салбарын боловсон хүчнүүдтэй хамтарч туршилт шинжилгээ, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж, дадлагажуулах ажлыг хийсэн орон нутагт хийсэн. Үүний дүнд энэхүү төхөөрөмж нь яг одоо энэ салбарт ашиглагдаж байгаа техник төхөөрөмжүүдээс усны хэрэглээг 3 дахин бага зарцуулдаг, цаг хугацаа хэмнэсэн, хорт утаа бодисын агууламж, байгальд хүргэдэг хор нөлөөллийг багасгасан гэдгээрээ давуу талтай нь батлагдсан.
Харамсалтай нь газрын тосны салбарт монгол компани хаалттай байдгийн уршгаар бид үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болж байна. Уг салбарын 90 орчим хувийг эзэлдэг “Петрочайна Дачин Тамсаг” компанид удаа дараа хамтран ажиллах албан бичиг хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Гэвч уг компани монгол компаниудад хандах хандлага хаалттай байдаг. Тиймээс шинэ техник технологи нэвтрүүлэх ажил ч ахицтай явж чадахгүй байгааг онцлон хэлмээр байна.
Enter.mn
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …
1 Comment
582346 212169I gotta favorite this website it seems very beneficial . 84944