Мөнгөө
хэрхэн хадгалж, ухаалаг зарцуулж сурах вэ
Мөнгөө хэрхэн хадгалж, ухаалаг зарцуулж сурах вэ. Энэ
асуулт санхүүгийн боловсрол багатай, үрэлгэн нэгний санааг зовоосон асуулт мөн
гэдэгт итгэлтэй байна. Та ямар алдаа гаргаж, хэрхэн түүнийгээ засч болохыг
мэдэхийг хүсч байна уу. Тэгвэл дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.
1. Төсвийн хуваарилалт
Бид ямар нэгэн худалдан авалт хийхдээ мөнгөний үнэ цэнийг болон тухайн
зүйлсийн хэрэгцээг тодорхойлж сурах нь үргүй зардал гаргахаас сэргийлэх эхний
алхам юм. Мөн аливаад мөнгө зарцуулахын өмнө төсвөө хуваарилж, жагсаалт гаргах
хэрэгтэй. Ингэж чадвал бид тун боломжийн
зардал гаргасан байх болно.
2. Халаасанд байгаа мөнгөө бүгдийг нь дуусгах гэж үү
Хоёрдугаар алхам бол тун энгийн. Бүх зүйлийн үнэ харилцан адилгүй шүү дээ.
Гэхдээ бид гарт тааралдсан бүхнээ худалдан аваад байвал нэгж үнэ ямар байх,
эсвэл хэр хэмжээний мөнгө хэмнэж чадахаа бодож чадахгүй. Харин бид яг юунд
зарцуулах ёстойгоо мэдэж байх ёстой. Жишээлбэл, 100 долларын цамцыг та 60 доллараар
авч чадна. Хэмнэсэн 40 доллар бол таны хадгаламж. Халаасанд байгаа мөнгөө
бүгдийг нь үрэх албагүй шүү дээ.
3.
Асуух ёстой
Бид төлөхийн өмнө үнийг асуух ёстой. Бид үргэлж л үүнийг төлдөг байсан
учраас л 4 доллар авах нь зөв гэж бодохоос зайлсхийх ёстой. Цаг хугацаа өнгөрч
одсон ч удаан үргэлжлэх зуршлуудаа асууя. Латте үнэхээр 5 долларын үнэтэй юм уу
эсвэл кабелийн телевизийн интернетийн сагс сар бүр 140 доллараар үнэлэгдэх
ёстой юм уу. Үүнийг бид сайтар асууж, судалж байх ёстой.
4.
Яг одоо дансаа шалгаж үз
Ихэнх хүмүүс тогтмол цалин эсвэл тэтгэмж гэх мэт байнгын орлоготой
амьдардаг. Мөн тодорхой хэмжээний тогтмол зардлууд төлдөг. Тухайлбал, орон
сууц, тээвэр, даатгал гэх мэт. Үлдсэн зүйл бол "дур зоргоороо" гэж
нэрлэгддэг зүйлд зарцуулагдана. Тиймээс бид илүү их анхаарал болгоомжтой
зарцуулах нь чухал.
Бидний мөнгөний хэмжүүрийг хамгийн хялбар бөгөөд хамгийн нийтлэг аргаар
хэмжиж болох зүйл бол “Яг одоо таны дансанд хэдэн төгрөг байна вэ” гэх асуулт. Хэрвээ яг одоо таны данс улайчихсан байгаа бол
хэр их үрэлгэн болохыг чинь илтгэж байна. Тиймээс зарлагаа хязгаарлах хэрэгтэй.
Харин танд боломжийн гэж тооцогдохоор мөнгө байгаа бол бид илүү ахиулах
хэрэгтэй.
Үнэндээ бид өөрсдөөсөө мөнгөө нууж чаддаггүй. Гэхдээ бид өөрсдийн сэтгэцийн
залхуурлаас болж, дансандаа шалгалт хийж, хэчнээн мөнгө байгаа талаар байнга
тооцоолдоггүйд учир байгаа юм.
5.
Түрийвчинд байгаа юм шиг мөнгөө тоол
Орчин цагт хүмүүс төлбөрийн картаар тооцоо хийж, түрийвчиндээ бэлэн мөнгө
хадгалахаа больсон. Энэ нь цаг хугацаа хэмнэдэг боловч бэлэн мөнгөний тооцооллыг
алдагдуулж, зарцуулалтад дүн шинжилгээ хийхгүйн улмаас хэтэрхий их зардал
гаргахад хүргэж байна. Хэтэрхий хурдан, хэтэрхий амархан, хэтэрхий ихийг бид
зарцуулдаг болсон.
6.
Мөнгөний гахай худалдаж ав
Та байнгын орлоготой,
цалинтай нэгэн бол аль хэдийнэ банканд хадгаламж нээлгэсэн гэдэгт итгэлтэй
байна. Гэсэн хэдий ч бутархай мөнгөнүүдээ тооцоогүй үрдэг хэвээрээ л байна уу.
Тэгвэл яг одоо өөртөө зориулж мөнгөний гахай худалдаж ав. Их, бага гэлтгүй та
худалдан авалтаасаа хэмнэсэн мөнгөө түүндээ хийж бай. Хураасан бүхэн үрждэг
гэдэг шүү дээ. Нэг л өдөр гахайгаа хагалахад таны дэмий, сул үрж байсан мөнгө
маш их болж үрсэн байхыг харах болно.
More from Зөвлөгөө
Хэрхэн тэвчээртэйгээр мөнгөө хадгалах вэ?
Хэрхэн тэвчээртэйгээр мөнгөө хадгалах вэ? Их тэвчээр шаардах энэ дадлыг амарчлах гэдэг хэцүү ч амжилттайгаар хуримтлал үүсгэх хэд хэдэн арга байна. Автоматжуулах Авч …
LOVE GURU – MATTHEW HUSSEY #1
2005 онд нээлтээ хийсэн “Hitch – The Date Doctor” кино бодит амьдрал дээр 21-р зуунд анх удаа биеллээ оллоо. Олон улсад …
1 Comment
340748 911238I truly appreciated this amazing weblog. Make confident you maintain up the good function. All of the finest !!!! 524643