БНСУ-ын Сөүл хотод суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам
www.mongolembassy.com FB: Mongolian Embassy+82 2-792-4498
95, Dokseodang-ro, Yongsan-gu
Seoul, South Korea
БНСУ-ын Хууль Зүйн Яамны "Гадаадын иргэн, харьяатын газар"-аас 2019 онд баримтлан хэрэгжүүлэх гол ажлуудаа танилцуулсныг та бүхэнд хүргэж байна.
1. Гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих бодлогын хүрээнд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэнээс гадна түүний гэр бүл, насанд хүрээгүй хүүхдүүдэд оршин суух зөвшөөрөл олгох хүрээг нэмэгдүүлнэ. 2. Хөдөө аж ахуй, загас агнуур зэрэг улирлын чанартай хөдөлмөрийн салбарт гадаадын ажиллах хүчийг нэмэгдүүлнэ. 3. БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ өмнөдийн бодлого”-ын дагуу Өмнөд Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд удаан хугацааны оршин суух зөвшөөрөл, олон удаагийн виз олголт зэрэг хөнгөлөлт үзүүлнэ. 4. Цагдаагийн газартай хамтран хууль бусаар оршин сууж байгаа болон хөдөлмөр эрхэлж буй иргэдэд тавих хяналтыг нэмэгдүүлнэ. Шөнийн цэнгээний газар зэрэг үйлчилгээний газруудад шалгалтыг чангатгана. Хууль бус гадаадын оршин суугч болон хөдөлмөр эрхэлж байгаад баригдсан иргэдэд торгууль ногдуулна. 5. БНСУ-д оршин сууж байх хугацаандаа олон нийтийн хэв журам зөрчсөн тохиолдолд оршин суух эрхийг хязгаарлах, эрүүл мэнд болон бусад төрлийн даатгал, татварын төлбөр төлөөгүй тохиолдолд оршин суух эрхийг сунгахгүй байх, согтуугаар автомашин жолоодсон тохиолдолд албадан гаргах арга хэмжээ авна. 6. Цагаачлалын хуулийг бусад зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлж холбогдох хууль, дүрэмд өөрчлөлт оруулна. 7. БНСУ-ын үндэсний тусгаар тогтнолын төлөө зүтгэсэн ОХУ, БНХУ-д оршин суугаа солонгос үүсэл гаралтай иргэдэд тусгайлан оршин суух зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.
БНСУ-ын ХЗЯ-ны харьяа "Гадаадын иргэн, харьяатын алба"-наас 2019 оны 2 дугаар сараас эхлэн хууль бусаар оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа гадаад иргэдийн шалгалт, хяналтыг эрчимжүүлж, албадан буцаагдсан иргэдэд тавигдах хуулийн хариуцлагыг чангатгах арга хэмжээг авах шийдвэр гаргасан болохыг мөн мэдэгдэж байна.
More from Консулын мэдээлэл
ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА
Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч …
Японд байгаа иргэдээс ШИЛЭГДСЭН 20 нь л эх орондоо ирнэ
Улсын онцгой комиссоос энэ сард гурван удаагийн тусгай үүргийн нислэг хийх урьдчилсан шийдвэрийг гаргаад буй. Тодруулбал, 12 дугаар сарын 16-нд …
БНСУ-ын ЭСЯ визний журмаа шинэчилжээ
БНСУ-ын Элчин сайдын яам өнөөдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс визний журмаа шинэчилжээ.Шинэчлэгдсэн журмыг энд дарж үзнэ …
1 Comment
332449 155072Spot ill carry on with this write-up, I truly believe this internet site requirements a great deal far more consideration. Ill oftimes be once much more to see far more, numerous thanks that information. 982985