УУХҮ-ийн сайд Монгол-Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн Монголын талын дарга Д.Сумъяабазар ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна. Тус улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ сард тохиож байгаа билээ.
Иймд ХБНГУ-ын Холбооны Эрчим хүч, эдийн засгийн яамны парламентийн ТНБД, тус ажлын хэсгийн Герман улсын талын дарга О.Виттке УУХҮ-ийн сайдыг ажлын айлчлал хийхийг урьсан юм.
Айлчлалын үеэр сайд Д.Сумъяабазар ноён О.Виттке болон тус улсын Холбооны Канцлерийн эдийн засгийн зөвлөх Л.Х.Рёллёр, “Хермес” даатгалын байгууллага, “Шпаркассе” банк, “Экспорт хөгжлийн агентлаг”-ийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Салбарын сайд ноён О.Витткетэй хийсэн уулзалтын үеэр АСЕМ-ын 12 дугаар дээд түвшний уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Холбооны Канцлер А.Меркелтэй хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчимжүүлэх сонирхлоо илэрхийлсэн талаар ярилцав. Тухайлбал, 2011 онд байгуулсан Ашигт малтмал, Технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэв. Түүнчлэн уг ажлын хүрээнд Монгол Улсын газрын ховор элементийн геологийн судалгаа, олборлолт, ашиглалтын тал дээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр мөн Улаанбаатар хотын дагуул эко хотыг байгуулах болон Газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн дамжуулах хоолойн санхүүжүүлэлтийн асуудлаар тус тус ярилцсан юм.
Уулзалтын төгсгөлд Герман Монголын Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдааныг ирэх тавдугаар дугаар сарын 21-нд Берлин хотноо зохион байгуулахаар товоо тогтлоо.
More from Uncategorized @mn
Б.ПҮРЭВДОРЖ ӨӨРИЙГӨӨ МАГТАВ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Чуулганы эхэнд …
ШЕЗ-ИЙН ДАРГААР Л.ЭНХБИЛЭГИЙГ СОНГОЛОО
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг …
Д.АМАРБАЯСГАЛАН: 2024 ОНЫ ПАРИСЫН ОЛИМПОД МАНАЙ УЛС ЦАГААН ТУГИЙН ДОР ОРОЛЦОХ ЭРСДЭЛЭЭС ГАРЛАА
Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцож болзошгүй болсон байсан. Тэгвэл манай улс уг эрсдэлээс гарсан байна. …
3 Comments
944574 431505Yeah bookmaking this wasnt a bad decision great post! . 527911
831780 909312A person essentially lend a hand to make significantly articles I might state. That could be the extremely initial time I frequented your web site page and up to now? I amazed with the research you created to create this particular publish incredible. Excellent activity! 985507