Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, "Энэ цаг үе биднээс эр зориг арга ухаан шаардаж байна. Монгол хүн бүр шударга ёсыг нэхэмжилж хариуцлага нэхэж байна. Төр нь иргэдийнхээ боломжийг хулгайлагч гэмт хэрэгтнүүдээр дүүрч, намууд нь мафижсан бүлэглэлүүдийн үүр уурхай болж, олон мянган гишүүдийнхээ итгэлийг алдаж байгааг та бид харж байна. Баяжих хөлжих донтнуудын хүсэлд Монгол Улс туйлдаж, амьдрах нөхцөл улам бүр хүндэрч байгаа ийм цаг үеийг та бид хамтдаа туулж явна. Одоо энэ бүхнийг эцэслэж, тэмцэх цаг болсон. Ард түмний өмчийг хувьдаа завшдаг, хуулийн засаглалыг хувьчилж аваад өөрсдөдөө үйлчлүүлдэг хүмүүсийг ард түмний шударга шүүхийн өмнө авч ирэх цаг болжээ" гэдгийг онцлов.
Мөн Монгол төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан, төсвийн мөнгийг хэдэн 10 тэрбумаар нь завшсан. Мянга, мянган ажлын байр, айл өрхийн сайхан амьдрах боломжуудыг хулгайлсан нь нотлогдоод байгаа УИХ-ыг ёсзүйн чадамжгүй гэж үзэж нэн яаралтай тараах хэрэгтэй гэлээ.
Enter.mn
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
1 Comment
174186 981559I come across your webpage from cuil and its high quality. Thnkx for giving this sort of an incredible write-up.. 545158