Хуульзүйн байнгын хороо өчигдөр хоёр асуудал хэлэлцэж, гишүүд тус салбарын төсвийн танилцуулга, Улсын ерөнхий прокурорын тайланг сонсов. Хууль зүй, дотоод хэргийн сайд 440.2 тэрбум төгрөгийн хүрээнд ирэх оны төсвөө төлөвлөх чиглэл авчээ.
Засгийн газар, Сангийн яамны байр суурийг харгалзан нийт 493.1 тэрбум төгрөгийн урсгал зардлын төсвийг хянаж, батлагдсан төсвөөс 66 тэрбум төгрөгөөс нэмж төсөвлөн санал оруулжээ.
- Цалин хөлс, нэмэгдэл урамшууллын зардалд 39 тэрбум төгрөг,
- Байр ашиглалттай холбоотой зардалд 508 сая төгрөг,
- Хангамж бараа материалын зардалд 209 сая төгрөг,
- Норматив зардлыг 1.5 тэрбум төгрөгөөр,
- Эд хогшлын урсгал зардал 568 сая төгрөг,
- Бусдаар гүйцэтгүүлсэн ажил хөдөлмөрийн төлбөр хураамж дөрвөн тэрбум, бараа үйлчилгээний бусад зардал 2.8 тэрбум төгрөгийг төлөвлөжээ.
- Урсгал шилжүүлэгт 18 тэрбум, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжид 36 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Учрал, Л.Энхболд, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авав. Төрийн байгууллагууд гүйцэтгэл нь хэдэн хувиар өссөнөөс шалтгаалж төсвөө нэмдэг.
Дээд шүүхийн урсгал зардал 5.9 тэрбумаар нэмэгдсэн атлаа гүйцэтгэл 16 хувиар өссөн.
ШЕЗ-ийн гүйцэтгэл гурван хувиар өссөн ч урсгал зардал нь хэд дахин нэмэгдсэн зэрэг тус салбарт ажлын гүйцэтгэл бус урсгал зардал өссөнийг зарим гишүүн тэмдэглэв. Зарчмын зөрүүтэй санал гараагүй тул санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Үүний дараа Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн мэдээллийг сонсов. 2017 оны эхний хагас жилд прокурорын байгууллагын хэмжээнд зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр нийт 2016 шалгалт хийж, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлийн нийт 34103 материал хянаж, 108 захиргааны шийтгэврийг хүчингүй болгож, 256 шийтгэвэрт өөрчлөлт оруулж, 163 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээсэн, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар нийт 117 шаардлага бичиж, нийт 47 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ.
УИХ-ын гишүүд асуулт асууж, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан хариулсныг тоймлон хүргэе.
Л.Болд:
-С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар олон түмний дунд хариу нэхсэн асуудлууд бий. ОУПХ-ноос ноцтой дүгнэлтүүд гаргасан. Хэрэгт холбогдсон гурван иргэнийг эргэхэд хүний эрх зөрчсөн асуудал байсан. Хууль эрхзүйн талаас ямар дүгнэлт байна?
М.Энх-Амгалан:
-Монгол Улсын хуулийн дагуу шүүхээр шийдсэн хэрэгт хэн ч маргах, зөв, буруу шийдсэн гэж ярих хаалттай. Хуулийн дагуу бүх асуудал шийдэгдсэн, шүүхийн эцсийн шийдвэр гарсан учраас гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. ОУПХ-ноос ажлын хэсэг ирж, тодорхой хэмжээний дүгнэлт өгсөн.
Хамгийн сүүлд Б.Булганы гаргасан миний эсрэг хууль бус ажиллагаа явуулсан гэх гомдлыг шалгаж байна.
Тэр холбоо гишүүнийхээ амь насыг хохироосон хэргийг илрүүлж байна уу гэдэгт анхаарал тавьдаг байгууллага байх. Хуулийн байгууллагуудын нөр их хөдөлмөрийн дүнд 18 жилийн дараа хэрэг илэрсэн.
Ар гэрээс гомдол санал гаргадаг. Хуулийн дагуу хянаж, бүх асуудал шүүхийн танхимд хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн байсан тул шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэх боломжгүй тул хариу өгсөн байгаа.
Л.Болд:
-УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос энэ хэрэгт Ажлын хэсэг байгуулна гэдэг, түүнийгээ яаравчлаасай. Түүгээр олон нийтийн эргэлзээг тайлах боломж бүрдэнэ.
Л.Энхболд:
-Оффшорын хуулийн хэрэгжилттэй холбоотой хэдий хэмжээний мөнгө Монголд орж ирэв. 2010-2011 онд Өмнөговийн Гашуунсухайтаар 3758 мянган машин 379 мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсанд хэрэг үүсч, прокурор 2013 онд хэрэгсэхгүй болгосон. Үүний улмаас дахин давтагдсан хэрэг гарч байна.
Саяхан Засгийн газраас гаргасан Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэс Тавантолгойн өмчөөс 340 мянган тонн нүүрс алга болсныг гаргаж тавилаа. Энэ бүхнээс үүдэж 60 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан. Энэ бол яалт ч үгүй хийсэн үйлдэл, хулгай. Энэ асуудлыг хэрхэн шалгаж байгаа вэ?
М.Энх-Амгалан:
-Оффшорын хэрэг дээр одоогоор мөнгө орж ирээгүй. Оффшор данстай хүмүүс мөнгөө оруулж ирвэл уучилна гэдэг асуудал ярихад Д гэгч иргэн тодорхой хэмжээний мөнгө оруулж ирсэн. Энэ хэрэгт тодорхой хэмжээний хөрөнгө битүүмжлэх асуудлаар гадаадын хууль хяналтын байгууллагуудад хүсэлт тавьж хамтран ажиллаж байна.
2013 онд хэрэг хаагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан, яах ч аргагүй байдалд байгаа. Сүүлийн нүүрсний тээврийн асуудалд хэрэг бүртгэл нээж, АТГ бүгдийг нь шалгаж байгаа, тодорхой мэдээлэх боломжгүй.
Д.Дэлгэрсайхан:
-Оффшор гэж улстөрждөг гишүүд олон бий. 2000-2014 онд Монголд 14 тэрбум ам.доллар оффшороос орж ирсэн байдаг. Оффшор гэж ярьснаас болж хөрөнгө оруулалт багассан. Үүнийг цааш яах вэ? Засгийн газар удахгүй Тавантолгойд IPO хийх гэж байгаа. Хонгконгийн бирж дээр хийх юм билээ.
Хонгконг нь оффшор гэж зарлагдсан. Улсаараа оффшорчин болох гэж байна. Хууль хяналтын байгууллага тодорхой хариулт өгч Засгийн газар шийдвэрээ өөрчлөхгүй бол Тавантолгойд IPO хийж чадахгүй юм биш үү?
М.Энх-Амгалан:
-Оффшор гэдэг нь бизнесийнхээ хувьд байх ёстой зүйл шиг байгаа юм. Бид ямар асуудлыг авч үзэх вэ гэвэл татвараас нууж мөнгөө тэнд байрлуулсан дээр асуудал ярихаас оффшор бүсээс орж ирж буй мөнгөн дээр байж болно, болохгүй гэдэг асуудал байж болохгүй.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
2 Comments
394762 571401Im not that a lot of a internet reader to be honest but your web sites truly good, maintain it up! Ill go ahead and bookmark your internet site to come back later. All of the finest 153340
133858 231124Your blog is showing a lot more interest and enthusiasm. Thank you so a lot. 227907