Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан тус улсын Хөдөлмөрийн намын дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унд баярын цахилгаан утас илгээж, түүнийг Монгол Улсад айлчлахыг урив.
Баярын цахилгаанд, “Манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 70 жилийн хугацаанд олон салбарт өргөжин хөгжиж, эдүгээ бид Азийн бүс нутагт урт удаан хугацаанд нөхөрлөж ирсэн найрсаг түнш улс орон билээ.
Дипломат харилцаа тогтоосны түүхэн 70 жилийг тохиолдуулан хоёр улсын ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд чиглэсэн олон сайхан арга хэмжээг хоёр талаасаа амжилттай зохион байгуулж буйг тэмдэглэхэд таатай байна. Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн удирдагчид бат бэх үндэс суурийг нь тавьсан манай хоёр улсын харилцаа хоёр орны ард түмний нийтлэг эрх ашиг, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын тусын тулд цаашид ч өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна”гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урьсан урилгыг БНАСАУ-ын ГХЯ-ны албан ёсны мэдээнд дурьдаж мөн тус улсын төв хэвлэл “Нодон синмун” сонин өнөөдрийн дугаартаа нийтэлжээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
4 Comments
253325 249665Howdy! I just want to give an enormous thumbs up for the wonderful details you may have here on this post. I will likely be coming back to your weblog for much more soon. 186497
63408 786116My spouse and I stumbled over here from a different website and thought I may as well check items out. I like what I see so now im following you. Appear forward to going more than your internet page repeatedly. 889855