Өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Австралийн Элчин сайд Жон Лантри нар Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг тавн жилээр сунгах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү арга хэмжээнд Австралийн Элчин сайдын яамны хөтөлбөр хариуцсан ажилтан Х.Өрнөх, мөн уг хөтөлбөрөөр суралцсан Сангийн яамны мэргэжилтнүүд байлцав.
Австралийн тэргүүний сургуулиудад суралцах боломжоор хангаж ирсэн энэ хөтөлбөр 1993 оноос хойш хэрэгжиж ирсэн. Өнөөдрийн байдлаар, менежмент, бизнес, хууль, төрийн захиргааны удирдлага, олон улсын харилцаа, мэдээллийн технологи зэрэг чиглэлээр мастерын сургалтад төр, хувийн хэвшлээс нийт 531 оюутан хамрагдаад байгаа аж.
Төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин 100 хувь ба үүнээс 22.5 хувь нь удирдах албан тушаалд ажиллаж байгаа нь хөтөлбөрийн үр дүнг илтгэж буй юм. Жендер ялгалгүй хамруулдаг төдийгүй 2013 оноос хойш хөдөө орон нутаг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хөтөлбөрт хамруулах болсон билээ. Энэ удаа магистраас гадна богино хугацаатай тэтгэлэгт сургалтууд зохион байгуулахаар гэрээнд нэмж оруулсан нь боловсон хүчин бэлтгэх, хөгжүүлэхэд чухал алхам болов.
More from Австралийн Элчин сайдын яам Монгол Улс
Монгол, Австралийн Гадаад Харилцааны Яам хоорондын 3 дугаар зөвлөлдөх уулзалт боллоо
Монгол, Австралийн Гадаад харилцааны яам хоорондын ээлжит буюу 3 дугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 6-ны өдөр болж, …
Австрали Улсын хилээр хүүхэдтэй гарах бичгийн тухай
Иргэн Та хүүхдээ бусадтай эх орон руу нь буцаах тохиолдолд Хүүхэдтэй хилээр гарах бичиг Элчин сайдын яамнаас авна. Харин хүүхдээ …
“Тэгш эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе” жендерт суурилсан хүчирхийллийн 2017 оны судалгааны нээлтэд хэлсэн үг
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн, А.Ундраа, Үндэсний статистикийн газрын дарга хатагтай А.Ариунзаяа, НҮБ-ын …
2 Comments
Today, I went to the beach with my children. I found a sea shell and gave it to my 4 year old daughter and said “You can hear the ocean if you put this to your ear.” She placed the shell to her ear and screamed. There was a hermit crab inside and it pinched her ear. She never wants to go back! LoL I know this is totally off topic but I had to tell someone!
22228 344779I adore foregathering valuable info, this post has got me even more info! . 286959