-Цэцийн шийдвэрийг Ардчилсан намын бүлэг хүлээж авахгүй-
УИХ-ын намрын чуулган нээлтэй хийсний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ.Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд даргаЖ.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.
Д.Эрдэнэбат: Засгийн газрын гишүүний асуудлыг яаралтай шийдвэрлэхийг олонхийн бүлэг, Засгийн газарт сануулсан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн Монгол Улсад тогтолцооны хямрал нүүрлээд байна. Нийгэм эдийн засгийн эрс шинэчлэл хийх зайлшгүй шаардлага буй болсон байна гэдэгтэй бүлгийн гишүүд санал нэгдлээ.Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал олон жил яригдаж байгаа боловч өнөөдөр УИХ -ын дарга, Ерөнхийлөгч хоёрын зарчмын ялгаатай байр суурь илэрхийлсэн. Тиймээс энэ асуудал дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэлтээ хийх шаардлагатай. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ажлын хэсгийг УИХ-аас байгуулаад, гурав дахь жилдээ ажиллаж байна. Энэ ажлын хэсгийн хүрээнд хийгдэж байгаа ажил буюу Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар байр сууриа бүлэг тодорхой илэрхийлсээр ирсэн. Тодруулбал, Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байгаа ч батлах процесс нь буруу байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу Ард нийтийн санал асуулга явуулж, цаашид хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаа. Ерөнхийлөгч өнөөдөр хэлсэн үгэндээ анх удаа шинэ Үндсэн хуулийн тухай асуудлыг хөндөж гаргаж байна. Шинэ Үндсэн хуулиар Монгол Улсын улс төрийн, нийгэм эдийн засгийн тогтолцоо, засаглалын тогтолцоо ямар байх эсэх өөрийн байр суурийг илэрхийллээ гэж харж байна. Үүнийг бид цаашид мэргэжлийн төвшинд судалж үзээдхяналт шинжилгээ хийж, Ардчилсан намын бүлэг байр сууриа тодорхой болгох болно.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хуулийн хугацаанд буюу долоо хоногийн хугацаанд хэлэлцэх ёстой. Түүнчлэн Засгийн газрын гишүүнийг хэлэлцэх асуудал нь өөрөө Засгийн газрын тухай хууль зөрчсөн гэдэг асуудлаар бид өмнө нь байр сууриа илэрхийлсэн. Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Засгийн асуудлыг УИХ 30 хоногийн дотор хэлэлцэх хуулийн хугацаатай. Гэтэл энэ хууль зөрчигдөж байгаа. Энэ асуудлыг миний бие УИХ-ын даргын зөвлөлийн хурал дээр илэрхийлсэн. Тиймээс энэ долоо хоногт яаралтайгаар Засгийн газрын гишүүний асуудлыг Засгийн газар өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцэх шаардлагатай байгааг олонхийн бүлэг, Засгийн газарт сануулж байна.
Бид Монголбанкид асуулга тавина
Мөн эдийн засгийн асуудлаар бодит мэдээллийг ард түмэнд өгөх цаг нь болчихсон. Иргэдийн амьдралын чанар өдрөөс өдөрт муудаж байгаа нь үнэн. Тиймээс хөөсөрсөн хоосон улс төрийн худал мэдээлэл өгч болохгүй. сүүлийн үед валютын ханш эдийн засгийн өсөлтийн үед ингэж савна гэдэг бол хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа юм. Тодруулбал, хэрэглээний өсөлт огцом өссөн, импортын хяналт алдагдсан. Өндөр өртөгтэй хөнгөлөлттэй зээлийн гадаадын хөрөнгө оруулалт зөвхөн дэд бүтэцэд орж байгаа нь импорт өсгөх үндсэн шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын дотоодын үйлдвэрлэл зогсонги байдалд орж, хэрэглээний эдийн засаг хуучин үеийнх шиг дахин өндөр сэргэж байгаатай холбоотой. Монгол Улсаас гарч байгаа уул уурхайн түүхий эдийн гарсан бодит бүтээгдэхүүний үнэ, өртөг орж байгаа мөнгө нь байгаа эсэх талаар бид Монголбанкнаас асуулга тавина. Энэ мэдээллийг нийгэмд өгөх хэрэгтэй. Эдийн засаг тийм их өсөөд байгаа юм бол яагаад хэрэглээний үнэ өсөөд байгаа, валютын ханш яагаад саваад байгаа юм гэдэгт бодит дүгнэлт хийх шаардлагатай байна.
Ж.Батзандан: Цэцийн шийдвэрийг улс төрийн нөлөөнд орсон, захиалгат шийдвэр гэж үзэж байгаа
Одоогийн хууль эрх зүйн тогтолцоогоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гурван арга зам байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу, Зөвлөлдөх ардчиллын тухай хуулийн дагуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж байгаа. Ардчилсан нам ард түмнээсээ зөвшөөрөл авах замаар Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. 2000 онд эрх баригч нам ард түмнээс асуухгүй өөрчлөлт оруулснаар одоо байнгын хороо тавхан гишүүнтэй хуралддаг болсон. УИХ-ын 20 -хон гишүүн сууж байгаа хууль баталдаг байдал бий болсон. Үндсэн хуульд нэг нам хүч түрж хулгайн замаар өөрчлөлт оруулж болохгүй.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарж Хэнтийн аймгийн нөхөн сонгуулийн товыг хүчингүй болгоод байгаа. Цэцийн энэ шийдвэрийг улс төрийн нөлөөнд орсон, захиалгат шийдвэр гэж үзэж байгаа. Эрх баригч нам 42 дугаар тойргийн сонгогчийн эрхийг зөрчсөн. Монголын нийт ард түмнийг доромжилсон шийдвэр гаргалаа. Үндсэн хуулийн цэц аливаа шийдвэрийг гаргахдаа Үндсэн хуулийг суурь зарчим, үзэл санаагаа хамгаалж шийдвэрээ гаргах учиртай. Түүнээс иргэнийг суурь эрхээс нь салгасан шийдвэр байх ёсгүй. Цэцийн шийдвэрийн үндэслэлийн тухайд төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд оролцохоос тодорхой хугацааны өмнө чөлөөлөгдсөн байх ёстой гэдэг салбар хуулийн заалтыг баримталж шийдвэрээ гаргасан байна. Гэтэл энэ салбар хууль нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн хууль байгаа. Тэгээд ч Үндсэн хуулийн цэц салбар хуулийг барьж шийдвэр гаргадаггүй Үндсэн хуулийг барьж шийдвэр гаргах ёстой. Тиймээс Үндсэн хуулийг цэцийн шийдвэрийг хүлээж авах боломжгүй байгаа юм.
З.Нарантуяа: Энэ Засгийн газар маш их мөнгөтэй, баян ч ард түмэндээ ямар ч өгөөжгүй, үрэлгэн бодлого явуулж байна
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрхэн биелүүлсэн, эдийн засгийн нөхцөлд ямар эерэг, сөрөг өөрчлөлт гарсан зэрэг асуудал дээр Ардчилсан намын бүлэг бодьтой тооцоо, судалгаатайгаар дүгнэлтээ гаргасаар ирсэн. Өнөөдрийн нөхцөл байдлын тухайд одоогийн байгаа тоон мэдээлэл дээр үндэслээд Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх нь зөв.
Хэдийгээр гадаад зах зээл дээр таатай нөхцөл бий болж, өргөтгөсөн санхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төсвийн орлого нааштай байгаа ч анхаарах зүйл олон байна. Товчхондоо энэ Засгийн газар маш их мөнгөтэй баян засгийн газар. Харамсалтай нь ард түмэндээ ямар ч өгөөжгүй, үрэлгэн бодлого явуулж байгаа. Учир нь төсвийн орлого маш их нэмэгдэж эдийн засагт өсөлт гарсан гэж байгаа боловч өсөлт нь ард түмэн, аж ахуйн нэгжид хүртээлгүй байна. Зөвхөн төгрөгийн ам.доллартой харьцах ханшны өсөлтөөс болоод, ам.доллар тутмаас 602 төгрөг алдаж байна. 2016 оны зургадугаар сарын байдлаар 1950 байсан ханш өнөөдөр 2552 болсон. Өөрөөр хэлбэл, 602 төгрөгөөр төгрөг суларсан байна. Хоёрдугаарт, 2016 оны зургадугаар сард 1.2 хувьтай байсан инфляци 8.8 хувьтай буюу 6.6 хувиар инфляц өссөн. Энэ нь 10000 төгрөгөөр худалдаж авдаг байсан зүйлээ ард түмэн өнөөдөр 16600 төгрөгөөр худалдаж авдаг болсон байна. Бензин шатахууны тухайд АИ 92 бензиний үнэ 1530 байсан бол 1820 төгрөг болж 19 хувиар, АИ95 бензин 25 хувь, дизель 30 хувь, хүнсний үнийн индекс 26 хувиар тус тус өссөн. Тэгвэл эрх баригчид иргэн, аж ахуйн нэгжид ямар ч өгөөжгүй эдийн засгийн таатай макро үзүүлэлтүүдийг ярьж байна. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өр, Монгол Улсын гадаад өрийг 70 гаруй хувиас 60 гаруй хувь болж буурсан гэж хувиар нь илэрхийлж ард түмний хуурч байна. Гэтэл бодит үнийн дүнгээрээ өссөн. Тодруулбал, Засгийн газрын өр 16 их наяд 612 байсан бол одоо 22 их наяд 642 болж зургаан их наядаар өссөн. Монгол Улсын ам.доллараар илэрхийлэгддэг гадаад өр 24.2 тэрбум байсан бол одоо 27.7 тэрбум буюу 3.5 тэрбум ам.доллараар өссөн байна. Энэ их өсөлтүүд дотоодын нийт бүтээгдэхүүнийг хэрхэн тооцоолж байгаагаас хамаараад их эсвэл бага болж харагдаад байгаа юм. Хөдөө орон нутгийн иргэдийн хувьд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт маш их нэрмээс болж байна. Үхрийн мах Улаанбаатарт 743 төгрөгөөр, хонины мах 504, цагаан будаа 270, шингэн сүү 156 төгрөг гэх мэтээр үнийг тодорхойлдог сагсан доторх гол бүтээгдэхүүний үнэ эрс өссөн. Тиймээс цаашдаа Засгийн газар хүндээ хүрсэн оновчтой эдийн засаг, санхүүгийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариултад өглөө
Монгол Улсын өр өмнөх Засгийн газраас уламжилж ирсэн. Өнөөдөр л өр нэмээд байгаа шиг яриад байх юм?
З.Нарантуяа: МАН 2016 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшихдээ дахиж нэг ч төгрөгийн өр нэмж тавихгүй гэж гарч ирсэн. Өмнөх өр юунд зарцуулагдсан ямар бүтээн байгуулалтад орсон, дунд, урт хугацаандаа ямар зорилт тавьсан талаар ярьсан учраас өнөөдөр би ярихгүй. Харин нэмж тавьсан өрийн тухай ярьж байна. Яагаад нэг ч төгрөгийн өр нэмэхгүй гэсэн нам өнөөдөрөрийг ийм хэмжээнд хүргэчихэв. Түүнчлэн өр нэмчихээд ямар үр ашигтай зүйлд зарцуулсан бэ гэдгийг бид ярих ёстой.
Ам.долларын ханшийг яагаад алдсан талаар дэлхий нийтээр ярьж байна. Блүүмберг ч мэдээлэл өгч явж байна шүү дээ?
-З.Нарантуяа: Блүүмбергийн мэдээгээрбусад бүх улс оронд ам.долларын ханш чангарч байгаа юм чинь монголынх ч бас адилхан байх ёстой гэдэг байдлаар асуудалд хандаж болохгүй. Яагаад гэвэл улс бүр өөр өөрийн гэсэн ханшийн бодлоготой. Ханшаа алдахгүйн тулд мөнгөний бодлого, Төвбанк, төсвийн бодлогоороо дамжуулж ханшаа барьж байх ёстой. Ханшаа барихад хангалттай нөөц Төвбанкинд байна. Төсвийн орлого, гадаад экспортын орлого сайжирсан байна.Ийм таатай нөхцөлд ханшаа барьж чадахгүй байгааг бид шүүмжилж байна. 2016 оны зургаадугаар сарыг харах юм бол ийм нөхцөл байдал Ардчилсан намыг эрх барьж байх үед байгаагүй гэдгийг та бүхэн харьцуулаарай.
-Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр тогтолцооны талаар чуулганы нээлтийн үеэр хэллээ. Энэ талаар Арчилсан намын бүлэг ямар байр суурьтай байна вэ?
Ж.Батзандан: Наймдугаар сарын сүүлээр системийн хямрал ба Үндсэн хуулийн шинэчлэлт сэдэв хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Системийн хямралаас гарах цаг нь болсон. Төрийн гурван өндөрлөг ч уриалж байгаад баяртай байна.Иргэд, судлаачид төрийн гурван өндөрлөг ойлгож байна. Одоо системийн хямралаас гарах арга зам, агуулгаа тодорхойлох ёсой. Би хувь гишүүнийхээ хувьд сонгодог парламентын тогтолцоо руугаа явах ёстой гэж бодож байна. Хүчирхэг Ерөнхий сайд, хүчтэй Засгийн газар байж парламентын тогтолцоо сонгодог болдог юм. Ерөнхий сайд нь сайд нараа мэдэж томилдог. Хариуцлага алдсан сайд нь Ерөнхий сайд нь чөлөөлж чаддаг энэ эрхийг Ерөнхий сайдад өгөх ёстой.
Enter.mn
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
3 Comments
859301 960106Its practically impossible to discover knowledgeable males and girls during this subject, nonetheless you sound like do you know what you are discussing! Thanks 545823
753890 207781Quite fascinating subject , thanks for posting . 897977