Жинхэнэ нэр нь Габриэль Шанель. Францын алдартай загвар зохион бvтээгч хийгээд 20-р зууны загварын ертөнцийг тодорхойлогч нэгэн. Хувцас загварын “Шанель” ордныг vндэслэгч бөгөөд олон сая доллартай тэнцэхvйц хэмжээний хөрөнгийн эзэн. “Моод гэдэг нь өөрийн чинь өмсч, зvvж яваа хувцас. Бусдын өмсч яваа зvйл бол моод биш” Оскар Уайльдын энэ алдартай афоризмыг өнгөрсөн зууны 20-иод онуудын дундуур vгvйсгэсэн бөгөөд тэрээр моод гэдэг нь “жижигхэн хар даашинз” гэж мэдэгдсэн юм. Тvvний алдар, нэр хvнд тэр vед асар их байсан тул янз бvрийн давхаргын, орлоготой эмэгтэйчvvд удаан бодож тээнэгэлзэлгvйгээр эдгээр даашинзнуудыг өмсөөд шууд л ижилхэн дур татам болсон гэдэг. Энэхvv санамсаргvй, эгэл жирийн vзэл нь хувцасны хувьд нэг ёсны хувьсгал болж хувирсан бөгөөд 20-р зууны загварын vйлдвэрлэлийн хөгжлийн он тооллын эхлэл болсон билээ.
Энэ нь мөн хуучирсан бvх юманд тавигдсан эцсийн цэг болов. Габриэль 1883 оны наймдугаар сарын 19-нд Францын баруун хэсэгт байх Сомюре хотод яармагийн худалдаачин Альбер Шанель болон тvvний найз бvсгvй Жанна Деволийн гэр бvлд мэндэлсэн аж. Тэд байнгын орон сууцтай байсангvй. Хэрэв ажил хэрэг нь гайгvй байвал тэд болхи, эгэл аж ахуй эрхлэн ямар нэгэн хуучин, хаягдаж орхисон байшинд суурьшин амьдардаг байв. Эх нь бусдын гэр оронд угаалга, цэвэрлэгээ хийн, эцэг нь зах дээр жижиг бараа худалдаална. Бvх амьдралынхаа туршид домогт Мадемуазель өөрийн vгээгvй ядуу бага наснаас ичиж байсан гэдэг
Эх нь багтраа өвчин болон эцэж турсны улмаас нас барж, эцэг нь тvvнийг 12 настайд нь асрамжийн газарт өгч хаясан гэдгийг мэдчих вий хэмээн тэрээр айж байжээ. Габриэль тэр ч байтугай vнэн хэрэг дээрээ огт байгаагvй хоёр хатуу эгчийнхээ тохь тухтай байшингийн тухай өөрийн vлгэр, домгийг зохиосон аж. Аль асрамжийн газарт байхдаа тэрээр өөрийн амьдралын тvvхийг зохиож эхэлжээ. “Би өнчин хvн биш. Миний аав Америк руу явсан. Тэр удахгvй ирээд томоо гэгчийн байшин худалдаж авна” хэмээн тэрээр ярина. Өнчин охидыг асардаг Обазинд долоон жил болсны эцэст Габриэль Мулен хотод байх Ариун Хутагт эхийн сvм рvv илгээгдэв. Энд тэрээр дахин хоёр жилийг цоожны цаана өнгөрvvлсэн бөгөөд тvvнийг 20 нас хvрмэгц нь гэлэнмаа нар бvсгvйд хажууханд нь байх сvлжмэл даавуун эдлэлийн дэлгvvрт ажил олж өгчээ. Габриэль бvсгvй асар богино хугацаанд шинэ эзэд болон захиалга өгөгчдийн хайр хvндэтгэлийг олж авсан байна. Тэрээр эмэгтэйчvvд болон хvvхдийн хувцсыг гайхалтай сайн оёж байв. Чухам энэ vед л тэрээр өөрийн алдартай нэрийг олж авсан билээ.
Тэр нэрээрээ л дэлхий дахинд танил болжээ. Чөлөөт цагаараа Габриэль бvсгvй “Ротондо” гэдэг цэрэг эрсийн цэнгэн зугаалдаг кафед дуулдаг байсан аж. Габриэлийн урын санд цэрэг, офицеруудын хvрээнд алдартай “Коког Трокадерогийн дэргэд хэн харсан бэ?” дуу байсан гэдэг. Vvнээс л Коко Шанель гэдэг домогт нэр гаралтай юм. Гэхдээ Мадемуазель өөрөө дуучин хийж явсан тухайгаа дурсах дургvй байсан бөгөөд энэ нэрээ шал өөрөөр “Миний аав намайг өхөөрдөн цуварга /францаар -коко/ гэдэг байсан гэж тайлбарладаг байв. Ер нь өөрийн гарал vvсэл, vгээгvй ядуу байдал зэргийгээ жигшин зэвvvцэх сэдэл нь Шанелийг бvх амьдралынх нь туршид дагалдаж явжээ. Энэ бvрдэл нь тvvний эрч хvчтэй vйл ажиллагааны нэгэн гол зvйл нь болж өгсөн бөгөөд ямар ч аргагvй замаар амжилт, хvндлэлд хvрэх гэсэн эрмэлзлийг нь өдөөж өгөв. Тэрээр доромжлолоос ангижран, хайр энхрийлэлгvй бага насаа, хоосон байдал, ганцаардлыг мартахыг хvслээ. 20 настайдаа л Шанель энэ амьдралын хамгийн чухал зvйл нь мөнгө гэсэн дvгнэлтэнд хvрчээ.
Тийм ч учраас 1905 онд тvvний амьдралд чамин, хээнцэр амьдралаар амьдрагч залуу хөрөнгөтөн Этьенн Бальсан гэгч таарангуут Коко тvvний хvзvvнээс зvvгдэв. Тvvний нvдэнд мань эр жинхэнэ эр хvн шиг буусан бөгөөд мөнгөтэй, тvvнийгээ зарж чаддаг байлаа. Өөрийн амрагийн цайзад суурьшаад Коко шинэ амьдралынхаа бvхий л давуу талыг ашиглав. Vд хvртэл унтаж хэвтэн, сvvтэй кофе уун, хямдхан романууд уншиж байжээ. Гэвч Этьенн Коког хамаагvй эрхлvvлэх шаардлагагvй эмэгтэй хэмээн vзлээ. 1908 оны хавар Коко Бальсаны найз Артур Кейпелтзй танилцав. Тэр бол шулуун хар vстэй, хvрэн бор царайтай залуухан англи эр байлаа. Артур өөрт таалагдсан бvсгvйд бvрх малгайны дэлгvvр нээхийг зөвлөөд санхvvгийн дэмжлэг vзvvлэхээ амлажээ. Хожим нь тэрбээр бvсгvйн ажил хэргийн бөгөөд амьдралынх нь тvнш болсон юм. Гэхдээ Коко өөрийн карьерынхаа эхлэлийг Этьенн Бальсаны туслалцаатайгаар тавьсан аж. Этьенн аль дээрээс өөрт нь залхуутай болсон найз бvсгvйгээ ямар нэгэн зvйл хийлгэхийг бодож байсан бөгөөд аятайхан шалтаг заан тvvнийг өөрийн цайзнаас зайлуулахыг хvсч байв.
Эхлээд Коко Парист байх тvvний гоонь эрийн сууцанд суурьшсан бөгөөд энд Шанель өөрийн бvрх малгайнуудаа хийж борлуулах болжээ. Сонирхолтой нь, Этьенны амрагууд асан эмэгтэйчvvд бvгд Мадемуазелийн бvрх малгайны анхны худалдан авагчид болов. Тэд ч мөн өөрсдийн найзуудыг худалдан авагч болгосон аж. Ажил хэрэг ч амжилттай өрнөсөн тул удахгvй энэ гоонь эрийн сууц хэтэрхий давчдах болжээ.1910 оны сvvлээр Шанель Бальсантай харьцаагаа бvр мөсөн тасалсан бөгөөд Артур Кейпелтэй ил тод амьдарч эхлэв. Шинэ залуугийнхаа санал болгосон мөнгийг аваад Коко Камбон гудамжны 21 дvгээр байранд нvvж орлоо. Тэнд тэрээр “Шанелийн моод” гэсэн зоримог хаяг бvхий өөрийн оёдлын газрыг нээв. Төдөлгvй энэ гудамж бvх дэлхий даяар нэр нь цуурайтах болсон бөгөөд тvvний нэртэй хагас зуун жил холбоотой байх юм. 1913 онд Коко өөрийн дэлгvvрийг Довилед нээн, тэр даруй байнгын хэрэглэгчидтэй болов. Нэр нь тvгсэн бvрх малгайг зохион бvтээгч эмэгтэй маань өөрийн гэсэн эмэгтэй хvний хувцасны чиглэлийг боловсруулах мөрөөдөлдөө автжээ.
Энэ vед тэрээр “жинхэнэ” эмэгтэй хvний даашинз бvтээх эрхгvй байсан билээ. Учир нь тvvнийг хууль бус өрсөлдөөн явуулсан тул хариуцлагад татаж магадгvй байсан юм. Яагаад гэвэл тэрээр мэргэжлийн оёдолчин байгаагvй аж, Шанель байдлаас амархан гэгч нь мултарч гарав. Тэрээр даашинзнуудыг өмнө нь зөвхөн эрэгтэй хvний дотуур хувцсыг оёход ашиглагдаж байсан жерси гэдэг даавуугаар хийх болжээ. Vvгээрээ бvхэл бvтэн хөрөнгө хийсэн гэдэг. Иймэрхvv маягаар тvvний бvх нээлт болсон даашинзнууд мэндэлсэн юм. Бvтээж суухдаа Коко хvнд хэцvv болгох бус хөнгөвчилж байна. Тэрээр өөрийн загваруудыг зурахгvй, тэднийг оёдоггvй байжээ. Зvгээр л хайч аван, даавуугаа загвар өмсөгч дээр тохож хаяад, хэлбэр галбиргvй материйг шаардлагатай дvрслэл гарч иртэл цоолж нvхэлдэг байсан аж. Шанель загварын ертөнцөд өөр рvvгээ бvх нийтийн анхаарлыг хандуулан маш эрч хvчтэй орж ирсэн билээ. Тэрээр өмнө нь эмэгтэйчvvдийн бодож ч байгаагvй хэв маяг болох биеийн тамирын хувцсыг бvтээв.
Тэрээр тэнгисийн дэргэдэх амралт, сувиллын газруудын наранд шарлагын газрууд дээр биеэ барьсан банзал, богино цамцтай vзэгдэж зvрхэлжээ. “Шанель”-ийн хэв маяг бол хялбар, авсаархан, чамин юм. Гэтэл 1914 онд Дэлхийн нэгдvгээр дайн дэгдлээ. Франц улсад эмх замбараагvй байдал тогтов. Коко хоёр дахин их ажиллах болж “Шанель”-ийн эмэгтэй хvний анхны бие барьсан костюмыг олонд толилуулжээ. Харин хоёр жилийн дараа бvс, элдэв чимэглэлгvй редингот оёхдоо цээж, тохой нугалааг авч хаясан аж. Тэрээр намсгасан бэлхvvс, цамц даашинз, эмэгтэй өмд, усны хувцас зэргийг бvтээв. Хэдийгээр Шанель эмэгтэй өмдийг моодонд оруулсан ч гэлээ өөрөө тvvнийг ховорхон өмсдөг байлаа. Учир нь тэрээр эмэгтэй хvн хэзээ ч брюки өмд өмсөөд эрэгтэй хvн шиг гоё харагдахгvй гэж vзэв. Гэтэл эрэгтэй богино vс засалт тvvнд таалагдаж байв. Шалтгаан нь ч тодорхой. Богино vсийг арчлахад амархан байдаг. Нэг удаа Коко гэзгээ огтолж хаяад гудамжинд зоригтой гэгч нь гарчээ.
Гэртээ vсээ тvлж орхилоо хэмээн vvнийгээ тайлбарлав. Ингэж 1917 онд эмэгтэй халимаг vс моодонд орсон юм. Шанелиэс өмнө эмэгтэйчvvд урт vстэй байх учиртай байлаа. Дараа нь гай, зовлон ирэв. 1919 онд тvvний хайртай эр Артур Кейпел автомашины ослоор нас нөгчжээ, “Миний эмэгтэй хvний амьдрал гутарсан. Миний хайрлаж байсан хvн нас барсан. Юу ч миний сонирхлыг татахгvй байв. Би хэдэн хоногоор усан нvдлэж байлаа” гэж Коко дурсчээ. Магадгvй, Габриэлийн амьдралд ийм эмгэнэлт явдал тохиолдоогvй бол тvvний хар даавуугаар хийсэн туршилтууд ч байхгvй байсан биз ээ. Коко өөрөө албан ёсоор гашуудлын хувцас өмсөх эрхгvй байсан юм. Артур тэр хоёр гэрлээгvй байсан билээ.1920 оны зун Биаррицед Шанель жижиг бутик бус загварын том ордон нээхэд Орос цагаач аугаа гvнтэн Дмитрий Павловичтэй учирснаар тэр хоёр нэг нэгэндээ дотносов. Тэр хоёрын харьцаа богино боловч vр бvтээлтэй өрнөлөө. Өвөрмөц амрагаасаа Коко vй олон шинэ санаа олж авсан аж.
Тvvний цуглуулгад Орос ардын өмсгөл, хувцасны хэсгvvд гарч ирсэн байна. Гэхдээ хамгийн гол нь юу вэ? гэвэл Франц орноор автомашин хөлөглөн хамт аялж байхдаа Грассхотод Дмитрий Коког Оросоос гаралтай нэртэй химич, гоо сайхны бараа зохион бvтээгч Эрнест Ботой танилцуулжээ. Тvvний аав олон жил Эзэн хааны ордны дэргэд ажилласан гэдэг. Энэ уулзалт тэр хоёрын хувьд аз жаргалаар дvvрэн байв. Нэг жил уйгагvй ажиллан, урт удаан хугацаанд туршилт хийсний дvнд Эрнест шинэ эзэгтэйнхээ өмнө арван шилтэй шингэнийг хоёр хэсэгт хуваан тавьжээ. Нэг тал нь нэгээс тав хvртэл дугаарлагдсан бол хоёр дахь нь 20-иос 24 хvртэл дугаарлагдав. Шанель тавын тоотой загварыг сонгож авсан тул химич эр чухам яагаад энэ нь гэж асуутал тэрээр “Би өөрийн хувцасны цуглуулгаа тавдугаар сарын 5-нд vзvvлнэ. Өөрөөр хэлбэл, тав дахь сарын тав дахь өдөр. Тийм учраас тавын дугаартай шингэнийг авъя. Энэ тоо vнэртэнд аз авчирна хэмээн найдах л vлдлээ” хэмээн хариулсан аж.Дизайнерууд алтадмал өнгөтэй шингэнийг дөрвөлжин өнцөгтэй болор шилэнд хийгээд даруухан шошго наажээ.
Энэ нь өвөрмөц ололт байлаа. Vvнээс өмнө шилэн савнууд хэзээд утга учиртай хэлбэртэй байсан юм. Vvний vр дvнд дэлхий “Эмэгтэй хvн шиг vнэртсэн эмэгтэй хvний vнэртэнтэй” болсон билээ. Энэ нь өмнөх шигээ ямар нэг тодорхой цэцгийн vнэрийг давтан дууриасан бус анхны синтезжvvлсэн vнэртэн байлаа. Өдийг хvртэл “Шанель №5” нь дэлхий ертөнц дээр хамгийн ихээр борлуулагддаг vнэртэн хэвээр байгаа юм. 1920-иод оны эхээр дэлхий дээр хvйснvvдийн эрх тэгш байдлын талаарх тэмцэл бараг өндөрлөв. Эмэгтэйчvvд ажиллах, сонгууль өгөх, vр хөндөлт хийлгэх хууль ёсны эрхтэй болсон хэдий ч ингэхдээ өөрсдийн нvvр царайг алдсан юм. Ижилсvvлэлтээс болж эмэгтэйчvvдийн хувцас дур татам, хээнцэр байдлаа алдаж эхлэв. Энэ агшинг Коко Шанель барьж аваад гайхалтай амжилттайгаар өөрийн загваруудаа хувьсгалт шинэчлэлийг өдөөн хатгасан уян нялуун байдалтай хослуулж өгчээ. Тэрээр өөрийн алдартай “жижигхэн хар даашинзыг” бодож олсон нь эхлээд харсан хvнд урлаггvй, эгэл даруухан, царайгvй өмсгөл шиг бодогдох вий.
Энэ зоримог алхам нь 43 настай загвар зохион бvтээгчид дэлхий дахины алдар сууг авчирсан бөгөөд тvvний олдворыг чамин, хээнцэр, сайн сонголтын билэгдэл болгосон билээ.Даашинзны анхны загварууд нь өдгөө мартагдаад буй урсдаг крепмарокеноор хийгдсэн бөгөөд өвдөг хvртэл урттай, шулуун, бугуй хvрсэн богино ханцуйтай бvтээгдсэн аж. Гэхдээ Шанель даашинзны хормойг өвдөгнөөс дээш өргөх нь буруу гэж vздэг байсныгаа хэр баргийн эмэгтэй биеийн энэ хэсгийнхээ гоо vзэсгэлэнг гайхуулж чадахгvй юм хэмээсэн байдаг. Нэлээн vнэтэй коктейлийн даашинзнууд нь V хэлбэртэй задгай энгэртэй, харин оройн уулзалтынх нь нуруун дээрээ гvнзгий задгайтай байв. Ийм даашинзан дээр сувд юм уу өнгөт чулуун эдлэлийн урт утас, жижиг жакет, бяцхан бvрх малгайнууд өмсөх нь зохицож байсан гэнэ. “Жижигхэн хар даашинз” нь асар хурдан олон тvмний өмсгөл болсны дээр билэгдлийн шинжтэй болжээ. Тvvнийг олон удаа хуулбарлан, засч янзлан, оёж шидэлж байлаа.
Тvvнийг дэлхий даяар олон пvvс, загварын орднууд vйлдвэрлэн гаргаж буй аж. Тэр ч байтугай Германы “Хар даашинз” гэдэг пvvс байдаг бөгөөд тэрээр Коко Шанелийн мөхөшгvй бvтээлийг vйлдвэрлэж эхэлсэн юм. Энэ хувцасны нэр хvнд асар их билээ. Өнөөдөр ч гэлээ шинэ, шинэ хувилбарууд гарч ирж байгаа тул энэ даашинз хэзээ ч моодноос гарахгvй гэж баттайгаар хэлж болно.1920-иод оны эхээр Шанель vнэт эдлэлийн дизайнаар хvч сорьж эхлэв. Нэг бvтээгдэхvvнд элдэв чимэг, шигтгээ хольж суулгах санаа ганц тvvнд төрж байгаагvй ч гэлээ тэрээр vvнийг амьдруулсан анхдагч нь юм. Энэ vеэр Шанель Парисын суутнуудтай идэвхтэй харьцав. Бvжгэн жvжиг vзэн, зураач Пабло Пикассо, балетын нэрт импресарио Сергей Дягилев, хөгжмийн зохиолч Игорь Стравинский, яруу найрагч Пьер Реверди, жvжгийн зохиолч Жан Шоко нартай нөхөрлөжээ. Нэртэй загвар зохион бvтээгч эмэгтэйтэй олон хvн сониучхан зандаа хөтлөгдөн танилцаж, нөхөрлөж байсән бөгөөд тэд Коког ухаантай, хурц, өвөрмөцөөр сэтгэдэг болохыг мэдэрч байлаа. Нэгэнтээ тvvнийг Пикассо “Ертөнцийн хамгийн бодлоготой, тунгаан бодохдоо сайн эмэгтэй” гэж нэрлэжээ.
Эрчvvд тvvний гадаад төрх төдийгvй хувийн өвөрмөц шинж чанарууд, чанга зоригтой байдал, урьдчилан таашгvй байдалд татагдаж байв. Коко нэг бол гайхалтай аальгvй, эсвэл нэлээн ширvvн, шулуухан, тэр ч байтугай ичгvvргvй нэгэн болж чаддаг байжээ. Эргэн тойронд байгаа хvмvvстээ тэрээр зорилгодоо хvрэхийн төлөө тэмцдэг, өөртөө итгэлтэй, амжилтандаа хангалуун эмэгтэй шиг санагдана. 1920-иод оны дунд vед тvvнийг шvтэн бишрэгчид болох эрчvvд нь цөөрөв. Кокогийн амьдралд Вестминстерийн бэйс орж ирсэн бөгөөд тэдний хайр дурлалын холбоо бvхэл бvтэн 14 жил vргэлжилсэн аж. Энэ нь тvvнийг Английн язгууртнуудын ертөнцөд оруулсан байна. 1926-1930 онуудад бэйс тvvний хамгийн хvсэн хvлээсэн зочин нь байсан гэдэг. Энэ бvх хугацаанд тэрээр тэдний хайр дурлалын явдал гэрлэлтээр өндөрлөнө гэдэгт бvрэн итгэлтэй байв. Шанель Англид удаан хугацаагаар алга болно. Бэйсийн дарвуулт завиар зугаална. Амралтын өдрvvдэд тvvний эдлэн харшид ихэвчлэн жар орчим зочид цуглардаг байсны дотор Уинстон Черчилль эхнэртэйгээ байлаа. Оройн зоог хөгжмийн аянд өнгөрөх бөгөөд заримдаа Лондон хотоос бvхэл бvтэн театр авчирна.
Уинстон ноёнтон ч өөрийн бахадсан сэтгэгдлийг нуулгvй “Алдарт Коко ирсэн. Би тvvнийг бишрэв. Тэр бол миний энэ яваа насандаа учирч явсан эмэгтэйчvvдээс хамгийн ухаалаг, аятайхан нэгэн нь байлаа” гэж өгvvлжээ. Хэрэв тэрээр бэйсд удам залгах хvv төрvvлж өгсөн бол тvvний эхнэр нь болох байлаа. 1928 оныг хvртэл тvvнд дур тачаал байх vед бэйс vvнийг хvсч байсан юм. Тэрээр эмч нараас зөвлөгөө авч эхэлтэл Коко 46 нас хvрчихсэн тул хэтэрхий оройтсон байв. Байгаль дэлхий тvvний мөрөөдөлд садаа хийлээ. Вестминстерын бэйс ч хайртаасаа дутахгvй зовж, шаналж байсан хэдий ч арга буюу өөр эмэгтэйтэй гэрлэсэн аж. Шанель дахиад л ажилдаа толгойгоо дvрэн ажиллаж эхлэв. Тэрээр алдрын оргилдоо нэгэнт хvрсэн бөгөөд хэдийгээр 50 гарсан ч гэлээ эрчvvдийн зvрх сэтгэлийг соронздож байсан юм. Дэлхийн хоёрдугаар дайн эхлээд удалгvй 1940 онд Герман улс Францыг эзлэн тvрэмгийлсэн бөгөөд Коко Шанелийн амьдрал ч “Герман дахь vе шат”-даа орсон билээ.
Эхэндээ Шанель эх оронч байр суурийг эзлэв. Өөрийн хувцасны шинэ цуглуулгаа хөх, цагаан, улаан өнгөтэйгээр /Францын далбааны өнгө/ vзvvлснээр тэрээр маш ихээр аз туршжээ. Дараа нь өөртөө зориулж шинэ ажилтай болов. Тэр нь загвар зохиох, vнэртэн vйлдвэрлэхээс хамаагvй хялбар зvйл байсан гэлтэй. Коко хатагтайн шинэ сонирхол нь Германы ЭСЯ-ны цэргийн атташе бөгөөд абверын туршуул Хане Гюнтер фон Динклаге болжээ.Тэд дайны өмнө зургаан мянган ажилтантай байсан загварын эзэнт гvрнээс vлдэж хоцорсон өчvvхэн хэсэг болох Кокогийн дэлгvvрийн дээрхи байшинд суурьшив. Тэрээр ажиллахыг хvсэхгvй байсан учраас Шанель бvх vйлдвэрvvдээ 1939 оны намар хаасан аж. Дайн эхлэхээс өмнөхөн дэлхий ертөнц галзуурсан уу гэлтэй. Шанелийн загварын ордны ажилтан эмэгтэйчvvд “vйлдвэрчний эвлэл байгуулахыг” шаардан ажил хаялт зарлажээ. Тийм учраас дайн тvvнд өшөөгөө авах сайхан боломжийг олгов. Хатагтай бvх ажилтнуудаа халсан аж.
Харин өдгөө тэрээр фон Динклагетэй хамт амьдран, гудамжинд бараг гардаггvй байлаа. Хийх юмаа олж ядахдаа Коко өөрийн нэрийг тvvхэнд бичиж vлдээхээр шийдсэн бололтой. Тэрээр Барууны холбоотнууд болон Германы хооронд энх тайвныг тогтоох гэсэн оролдлогуудтай холбоотой vйл хэрэгт оролцов. Фон Динклагегээр дамжуулан Шанель өөрийн туслалцааг СС-ийн улс төрийн тагнуулын газрын дарга Вальтер Шелленбергт санал болгожээ. Нацистуудын урилгаар Коко Берлинд тvvний төлөвлөгөөний нарийн зvйлсийг ярилцахаар очсон байна. Хоёр талын холбоог тогтооход тvvний У.Черчилльтэй ойр холбоотой байдгийг ашиглахад гол асуудал оршиж байв. Гэвч энэ ажиллагаа бvтэлгvйтжээ. Тэр vед Британийн Ерөнхий сайд хvндээр өвчилж байсан тул хэнийг ч хvлээж авдаггvй байлаа. Энэ тухай Коко Шелленбергт биечлэн 1943 оны арванхоёрдугаар сард мэдээлсэн аж. Парис хотыг чөлөөлсний дараа булаан эзлэгчидтэй холбоотой байсан гэдэг нь тодорхой байсан Шанелийг Эсэргvvцлийн хөдөлгөөнийхний vvсгэн байгуулсан “Цэвэрлэгээний хороо”-ны ажилтнууд тэр даруй баривчилжээ.
Гэвч өргөст торны цаана тэрээр удаан суусангvй. Тvvнийг тэр өдрийнх нь орой сулласан бөгөөд тэрээр харамсалтай эндvvрэл гарсан хэмээн танилууддаа мэдэгдэж амжив. Коко тэгэхэд хөнгөн салсан юм. Нацист эртэй амраглан, СС-тэй хамтарч ажилласны төлөө тэр vед бvх юмаа алдаж болох байлаа. Харин Шанелийг мартаж орхижээ. Генерал де Голлиос ийм марталт хийхийг тvvний хуучин танил У.Черчилль гуйсан гэсэн яриа гарав. Эрх чөлөөний оронд шинэ засаг захиргааныхны Шанелиас гуйсан цорын ганц зvйл бол Францаас vтэр тvргэн явах байв. Бvхэл бvтэн арван жил ажлаа орхин явах хэрэг гарлаа. Дайны дараа Франц оронд загвар зохион бvтээгчид борооны дараахь мөөг шиг л олон болжээ. Тэдний нэг болох залуу зохион бvтээгч Диор тvvний тухай тэр vед “Тvvний хээнцэр, чамин байдал мэргэжлийн бус хvмvvсийг ч алмайруулж орхидог. Өөрийн ноосон цамц сувдны арван утсаар тэрээр загварын ертөнцөд эргэлт хийсэн юм” хэмээн өгvvлсэн байдаг. Дайны дараахь жилvvдэд Кристиан Диор эмэгтэйчvvдийг кринолин өмсvvлэн, тэдний бэлхvvсийг чангалан, гуя хавьцаа нь олон тооны нугалаадас гаргаснаар цэцэгтэй адилхан болгожээ.
Шанель энэ явдлыг дооглон “Амьдралынхаа туршид ганц ч эмэгтэйтэй унтаж vзээгvй эрэгтэй тэднийг өөрөө эмэгтэй хvн мэтээр хvлээн авч хувцаслахыг оролддог юм” гэсэн байдаг. Коко Шанель тvvний цэргийн балмад явдлын сvvлчийн гэрч нас барах хvртэл Швейцарид амьдарчээ. Харин дараа нь Парист гангалах дуртай шинэ vеийнхэн дээр эргэж ирэв. Тэд нь “Шанель”-ийг зөвхөн vнэртний нэр гэдэгт итгэлтэй байв. Тэрээр өөрийн Парис дахь хамгийн дуртай “Риц” зочид буудлын хоёр өрөөг хөлслөн аваад амьдралынхаа сvvлийн 18 жилийн туршид тэндээ амьдарчээ. Дур тачаал, цэргийнхний болон дайны дараачийн жилvvдийн гансрал мартагдсан аж. Тэгтэл 70 настай Коко дахиад л загварын ертөнцдөө эргэн ирэв. Марлен Дитрих тvvнээс “Чамд энэ ямар хэрэгтэй юм?” гэж асуутал тэрээр маш энгийнээр “Яагаад гэвэл уйдаж vхэх шахсан” хэмээн хариулжээ. Мөн өөр нэг тайлбарыг хийсэн гэдэг. “Парисын кутюрээр Диор, Балмэн зэргийн нөхдvvд яаж тоглосныг хараад зvгээр сууж чадаагvй.
Эдгээр нөхөд галзуурчихсан. Тэдний бvтээсэн даашинзнуудыг өмссөн эмэгтэйчvvд суух л юм бол хуучин буйдан шиг харагдах боллоо” хэмээжээ. Шанелийн хувцасны шинэ цуглуулгыг vзээд мэргэжилтнvvд болон хэвлэлийнхэн цочирдож дургvйцсэн гэдэг. Тэрээр ямар ч шинэ зvйлийг санал болгосонгvй. Чухам vvнд тvvний нууц оршиж байгаа гэдгийг шvvмжлэгчид ойлгож чадаагvй юм. Ямар ч шинэ зvйлгvй, зөвхөн мөнхийн хөгширдөггvй хээнцэр, чамин байдал. Коко даагаа асар богино хугацаанд авчээ. Нэгхэн жилийн дотор Парист ямар ч амжилт олоогvй зvйлээ бага зэрэг засварлан далайн чанадад толилуулав. Америкчууд тvvнийг бахдан хvлээж авсан гэдэг. АНУ-д “жижигхэн хар даашинз” буюу тухайн vеийн билэгдэл хvчийг авав. Гангачуулын залуу vе Шанелиин хувцсаар гангарахыг нэр төрийн хэрэг гэж vзсэн бол Коко өөрөө дэлхийн загварын ертөнцийн хамгийн том ордныг удирдсан магнат болж хувирчээ. Энэ он, жилvvдэд тvvний хамгийн нэртэй загвар болох тvvхэнд Далласын эмгэнэлт явдлын хамтаар бичигдсэн хувцас бvтээгдэв. Энэ бол АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгчийн цусаар будагдсан ягаан өнгөтэй ажил хэрэгч эмэгтэйн хослол юм.
Жаклин Кеннеди тvvнийг 1963 оны арваннэгдvгээр сард өмссөн билээ. Шанелиин бvтээсэн хослол явцдаа том хөшөө болжээ. Тvvнийг ичгvvр сонжуургvйгээр хуулбарлан, сvvлчийнх нь алтан товч, шаглаасыг хvртэл ашиглаж байв. Гэвч Коко Шанель гэдэг нэр хослолоос хамаагvй илvv юм. Загвар зохион бvтээгч өөрөө “Юуны өмнө донж чухал. Моод моодноос гардаг билээ. Тэгвэл донж, хэв маяг хэзээ ч vгvй” гэж ярьдаг байлаа. Дэлхий тvvнийг хvлээн зөвшөөрч, “Шанелиин стиль” гэсэн ойлголт загварын нэр томъёонд баттай хадгалагджээ. Энэхvv донж, хэв маяг нь хослолыг ажиллагааны бөгөөд тав тухтай гэж vзсэн билээ. Хэрэв Шанелийн хослол дээр товч байвал тэдгээр нь заавал ч vгvй товчлогддог байна. Хослолыг ихэнхдээ намхан өсгийтэй туфли дагалдах бөгөөд тэдгээрийн хоншоор нь хөндлөн шугамаар хийгдсэнээр хөлийг бага харагдуулдаг аж. Шанелийн банзлууд өвдгийг хаах агаад халаастай тул тийшээгээ ажил хэрэгч эмэгтэй янжуураа хийх бололцоотой байлаа. Цvнхийг мөрөө давуулан зvvх санаа мөн тvvнийх билээ.
Өндөр настай болсон ч гэлээ Шанель гайхалтай ажиллах чадвартай байсан гэдэг. Шинэ хослолуудын санаа тvvнийг нойрсож байх vед нь ч гэсэн ирдэг байжээ. Тэгэнгvvт тэрээр сэрж босоод урлах урлагаа эхлvvлдэг байсан аж. Мадемуазель Кокогийн хийсэн юм болгон нь гоё сайхан болдог байв. Коко Шанель ажлын өдөр vхэх хvн биш байлаа. Vнэндээ vvнийг өөртөө зөвшөөрч чадах ч vгvй байсан юм. 1971 оны нэгдvгээр сарын 10-ны ням гаригт тэрээр “Риц” зочид буудлын өрөөнд нам гvмхэн нас барсан бөгөөд тvvнийх нь цонхоор чамин хийгдсэн, дэлхий даяар алдартай “Шанель ордон” харагдаж байжээ. Тvvний эзэнт гvрний орлого жилийн 160 сая доллар байсан бол тvvний хувцасны шvvгээнээс ердөө гурван гоёлын хувцас гарч ирсэн нь “дэндvv донжтой” эд байсан гэдэг. Тvvний тухай өдийг хvртэл дурсан ярихдаа Францчууд зөвхөн тvvний СС товчлолыг нэрлэдэг. Энэ товчлол дэлхий дээр жил бvр vйлдвэрлэгддэг сая сая эд зvйлс дээр тавиатай байдаг билээ.
More from Lifestyle
“Таван толгой түлш”-ийн баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэнэ
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр “Таван толгой түлш” компанийн баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа. Тэрбээр энэ үеэр баруун бүсийн үйлдвэрийг 2022 оны …
Дэлхийн загварын шоунд манлайлсан Монгол хүүхдүүд
Монголын загварын ертөнц ихэд өсөлт дэвшилттэй спортынхноос дутахгүй амжилт гаргаж явааг бид алгасах учиргүй. Тэгвэл чадварлаг ах эгч нарынхаа араас …
Ирээдүйн хүргэндээ арай л эрт санаа зовоод байна уу даа Анхаа минь!
Жүжигчин хүн бийлэгжүү айлд бэр ордгоос хүргэн болсон нь ховор. Тэгвэл марзан төрх, хошин яриатайгаараа алдартай Г.Анхбаяр “MCS”-ийн нэгэн захирлын …
2 Comments
616309 728955Glad to be 1 of numerous visitants on this wonderful internet site : D. 257197
975461 908800I view something genuinely unique in this website . 249535