Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд "Макс" группын эзэн Д.Ганбаатарын газрын төлбөрөө төлөөгүйгээс эзэмших эрх нь цуцлагдсан 70 га газрыг буцаан олгохдоо авлига авсан байж болзошгүй баримтуудыг хуульч Г.Нацагдорж АТГ-т шалгуулахаар өгөөд байгаа. Энэ асуудлыг АТГ-аас тодруулахад “Уг асуудлыг шалгаж байна. Сарын бүрийн 25-нд хийдэг хэвлэлийн хурлаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай” гэсэн юм. Тэгвэл ирэх баасан гарагт буюу 9 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн МАН-ын даргыг томилох юм. Энэхүү томилгоонд Су.Батболдын нэр яригдаж байгаа нь олон нийтийг бухимдуулаад байна. Учир нь түүний хувьд шалгагдаж байгаагаас гадна газрын наймаа, 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон гээд олон асуудлыг ар араасаа дагуулсаар...
Ямартаа ч түүний шалгуулах үндэслэлд юу, юу дурьдагдсаныг дор онцолж байна.
Хуучин улсын наадмын хурдан морины барианы газар байсан Яармагийн урд дэнжид морин тойруулга байгуулах зорилгоор 2000 онд 70 га газрыг Д.Ганбаатар авсан байдаг. Гэтэл олон жил төлбөр төлөөгүйн улмаас уг газрын зөвшөөрлийг 2015 онд цуцалсан байгаа юм. Харин Су.Батболдын 2018 оны А/726 тоот тушаалаар ХУД-ийн тавдугаар хороо, Яармагт байрлалтай дээрх 70 га газрын 54,1 га-г "Макс" Ганбаа-д ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр дахин олгосон байна.
Үлдсэн 15 га газраас 2,2 га газрыг өөрийн шадар туслах Э.Анарын нэр дээр, мөн 2,2 га-г Б.Оюун-Эрдэнэд олгосон байна. Эдгээр газар олголтуудыг нэг тушаалаар л шийдчихсэн нь авлига авсан байж болзошгүй гэх хардлага дагуулж байгаа юм. Э.Анар нь нийслэлийн засаг даргын шадар туслахаар ажилладаг, 25 настай төрийн албан хаагч. Тэрбээр Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд 2,2 га газар чухам ямар зориулалтаар хэрхэн авсныг шалгуулж байгаа юм.
Д.Дуулим
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
1 Comment
756271 165458When do you feel this Real Estate market will go back in a positive direction? Or is it still too early to tell? We are seeing lots of housing foreclosures in Altamonte Springs Florida. What about you? Would enjoy to get your feedback on this. 669672