Хятад-Монголын харилцаанд тодоос тод гэрэлт ирээдүй харагдаж байна
Дэлхийн удирдагчид ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотноо энэ долоо хоногт чуулж, жил тутмын Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцлоо. Энэхүү чуулга уулзалт нь бүс нутгийн улс орнууд, тэдгээрийн дотор БНХАУ болон Монгол Улсын хувьд хамтын ажиллагааныхаа цаашдын чиг хандлагыг тодорхойлох нэгэн тавцан билээ.
4710 км урт газар нутгаар хиллэдэг, ойр дотно хөршүүдийн хувьд БНХАУ болон Монгол Улс нь эртнээс нэг нэгнийхээ язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж, өргөн цар хүрээг хамарсан салбарт хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэхийг эрмэлзсээр ирсэн юм.
ЗӨВ СОНГОЛТУУД
БНХАУ-ын дарга Си Жиньпин 2014 онд Монгол Улсад түүхэн айлчлал хийх үеэр хоёр улс харилцаагаа “иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хэмжээнд хүргэж ахиулсан. Тэр цагаас хойш хоёр талын хамтын ажиллагаа хурдацтай өргөжин тэлсээр байна.
БНХАУ-ын дарга Си Жиньпин 2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд Хятадын өмнөд нутгийн Хайнань мужийн Боао-д Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах үеэр. (Гэрэл зургийг: Синьхуа/Ли Тао)
Өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Монголд албан ёсны айлчлал хийх үеэрээ “БНХАУ болон Монгол Улс нь уул усаар холбогдсон найрсаг хөршүүд. Бүх салбарт хоёр талын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, иж бүрэн стратегийн түншлэлээ улам бүр гүнзгийрүүлэх нь манай хоёр улсын хувьд хамгийн зөв сонголт юм” гэж хэлсэн билээ.
БНХАУ Монгол Улсын тусгаар тогтнол, хараат бус байдал болоод нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг болохыг Ван И айлчлалынхаа үеэр дахин нотолсны сацуу “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд нөөц баялгаа хөгжлийн давуу тал болгон ашиглах, эдийн засгаа төрөлжүүлэх, ард түмнийхээ аж амьдралыг сайжруулахад нь Монголд туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Хятад-Монголын улс төрийн харилцан итгэлцэл улам батжин бэхжиж байгааг Ван И цохон тэмдэглээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа цаашид илүү хурдацтай бөгөөд эрүүл замаар хөгжинө гэдэгт найдаж буйгаа мөн илэрхийлсэн билээ.
Монгол-Хятадын харилцаанд ихэд сэтгэл хангалуун байгаагаа Ван И-гийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх мөн илэрхийлээд “Манай хоёр улсын харилцааны өнөөгийн аядуу зөөлөн хөгжил нь найрсаг хөршүүдийн харилцааны үлгэр жишээ болоод байгаа бөгөөд бидэнд өргөн цар хүрээг хамарсан салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх асар их боломж бололцоо байна” гэсэн юм.
ХУДАЛДААНЫ ЗОРИЛТ
Хоёр талын хамтын хүчин чармайлтын ачаар БНХАУ болон Монгол Улсын худалдаа, эдийн засгийн салбарт сүүлийн жилүүдэд ихээхэн ахиц дэвшил гарсаар байна.
БНХАУ нь олон жилийн турш Монголын хувьд худалдааны хамгийн том түнш бөгөөд бараа бүтээгдэхүүнээ экспортолдог гол орон нь хэвээр байна. 2002 онд ердөө 324 сая ам.доллараар хэмжигддэг байсан хоёр талын худалдааны хэмжээ 2017 онд 6.7 тэрбум ам.долларт хүрч өссөн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 2017 онд Хятадтай хийсэн худалдаа Монголын нийт гадаад худалдааны 63 хувийг эзэлсэн байна.
Өнгөрсөн наймдугаар сард Монголын Гаалийн Ерөнхий Газраас гаргасан статистик мэдээнд дурдсанаар, тус улс 2018 оны эхний долоон сарын хугацаанд 60 улс руу бараа бүтээгдэхүүн экспортолсон бөгөөд нийт экспортолсон бараа бүтээгдэхүүний 86 гаруй хувийг Хятад улс авчээ.
2014 онд Си Жиньпин Монголд айлчлах үеэр хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлсэн билээ.
Дэлхийн эдийн засагт протекционизм буюу гаалийн тарифаар дамжуулан худалдааг ивээх бодлого болоод олон талт худалдааны зохицуулалтыг эсэргүүцэх хандлага газар авч буй өнөө цаг үед БНХАУ болон Монгол Улс хоёр талын худалдааны хэмжээгээ 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтдоо аль болох эрт хүрэхийн тулд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар судалгаа хийж эхлэхээр болоод байна.
Худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Хятад улс руу мал аж ахуйн гаралтай болон уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг илүү ихээр экспортлох хүсэлтэй байгаагаа Монголын тал илэрхийлсэн. Хятад улс Монголын энэ хүсэлтийг харгалзан үзэж, хил дамнасан тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, далайд гарахад нь үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэж Ван И айлчлалынхаа үеэр мэдэгдсэн юм.
БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД
БНХАУ чухал төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар Монголын дэд бүтцийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсаар байна.
Тухайлбал, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барихад Хятад улс тусламж үзүүлж байгаа билээ. Энэхүү байгууламжийг шинэчлэн барьснаар тус хотын хүрээлэн буй орчны эрүүл ахуй ихээхэн сайжирна гэсэн үг.
Мөн Хятад улсын санхүүжилтээр Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл эхний шатандаа ороод байгаа бөгөөд ирэх оноос бүтээн байгуулалтын ажил эхлэх төлөвтэй байна.
Улаанбаатар хотын оршин суугчдын талаас илүү хувь нь буюу 800 мянга гаруй хүн гэр хороололд амьдардаг юм. “Бараг зургаан сар үргэлжилдэг” хахир хүйтэн өвлийн улирлын үеэр Улаанбаатарын гэр хорооллын оршин суугчид гэр орноо дулаацуулах, хоол цайгаа хийж идэхийн тулд мод, түүхий нүүрснээс эхлээд хуванцар сав, автомашины хуучин дугуй гээд түлж болох бүх л зүйлийг түлдэг юм.
Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг болоод удаж байна. Судалгаануудын дүнгээс үзвэл, Улаанбаатарын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. Тиймээс гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл нь тус хотын агаарын бохирдлыг бууруулж, нийт оршин суугчийн амьдралын чанарыг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой юм.
Түүнчлэн боловсролын салбарт БНХАУ болон Монгол Улсын хоёр талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжсөөр байна. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Цэдэнбалын Цогзолмаагийн хэлснээр, 2020 он гэхэд Хятад улсын тусламжаар Монголд нийтдээ 21 сургууль цэцэрлэг баригдана.
ГУРВАН ТАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
БНХАУ болон Монгол Улс нь ОХУ-тай түншлэн гурван талын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг мөн эрмэлзсээр байна.
2014 онд БНХАУ-ын дарга Си Жиньпиний гаргасан саналд үндэслэн хөрш гурван улс тээвэр болон эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор гурван талын эдийн засгийн коридор байгуулах хөгжлийн төлөвлөгөөнд 2016 оны зургадугаар сард Узбекистаны нийслэл Ташкент хотноо гарын үсэг зурсан юм.
БНХАУ-ын дарга Си Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар 2018 оны зургадугаар сарын 9-нд Хятадын зүүн нутгийн Шаньдун мужийн Циндао хотноо гурван талын уулзалт хийх үеэр (Гэрэл зургийг: Синьхуа/Ли Тао)
Энэ оны зургадугаар сард Хятадын Циндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ, Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүн нар Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор бий болгох ажлыг түргэсгэж, гурван талын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон билээ.
“Бүс ба Зам” санаачилгын нэг чухал хэсэг болох энэхүү коридор нь гурван улсын эдийн засгийн ашиг сонирхолтой бүрэн нийцэж байгаа юм. БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-гийн хэлсэнчлэн, энэхүү коридор нь Хятад-Монголын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх шинэ шинэ боломжуудыг бий болгох нь эргэлзээгүй.
БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн комиссын мэдэгдсэнээр, тус гурван улс нь гурван талын эдийн засгийн коридорыг бий болгох төлөвлөгөөний хүрээнд долоон салбарт хамтран ажиллана. Уг төлөвлөгөөний хүрээнд гурван улс газар, агаар болон далайн тээврийн харилцаа холбоогоо өргөжүүлж, тээврийн байгууламжуудаа сайжруулахыг зорьж байгаа юм.
Мөн гурван улс хил дагуух худалдаагаа өргөжүүлэхийн сацуу боловсрол, шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлал, эрүүл мэнд болон оюуны өмчийн салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж байна.
Түүнчлэн Монголын удирдагчид өөрийн улсын хөгжлийн төлөвлөгөөнүүдээ Хятадын хөгжлийн бодлогуудтай уялдуулахыг хүсэж буйгаа илэрхийлсээр байгаа юм. Хятад болон Монголын хөгжлийн бодлогуудыг уялдуулах нэгэн арга зам нь Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай нэгтгэх юм гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ оны дөрөвдүгээр сард “Синьхуа” агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн.
Монголын Дипломатын академийн профессор Дашдоржийн Баярхүү мөн “Синьхуа” агентлагт саяхан ярилцлага өгөхдөө “Хятад болон Монгол нь уртаас урт газраар хиллэдэг найрсаг хөршүүд. Монгол Улс нь “Бүс ба Зам” болон гурван улсын эдийн засгийн коридороос хамгийн их ашиг хүртэх боломжтой улсуудын нэг” гэсэн юм.
Түүний хэлсэнчлэн, “Бүс ба Зам” болон гурван улсын эдийн засгийн коридор нь далайд гарцгүй Монгол Улсын эдийн засаг болон бүх иргэнд ашиг тусаа өгөх нь дамжиггүй.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И-д 2018 оны наймдугаар сарын 25-нд Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын “Бүс ба Зам” тусгай гарцыг танилцуулж байгаа нь. (Гэрэл зургийг: Синьхуа/Асхан)
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
4 Comments
908017 248942Overall, politicians are split on the problem of whether Twitter is far more for business or private use. The first thing will be the fact that you can build up quite a large following of men and women. 730672
573338 807554Remarkable weblog layout here. Was it hard creating a nice searching internet site like this? 623291