ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулганы хоёр дахь өдөр буюу өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар Жигоро Каногийн нэрэмжит олон улсын өсвөрийн жүдогийн тэмцээнийг үзэж сонирхжээ.
Жигоро Каногийн нэрэмжит олон улсын өсвөрийн жүдогийн тэмцээнийг 2017 оноос зохион байгуулж эхэлжээ.
Тус тэмцээнийг Дорнын эдийн засгийн чуулганы спортын хөтөлбөрийн хүрээнд Путин болон Абэ нарын ивээл дор зохион байгуулдаг аж.
Жүдог үүсгэн байгуулагчийн нэрээр нэрлэсэн тус тэмцээнийг Олон улсын жүдогийн холбооны дэмжлэгээр Дорнын эдийн засагт оролцож буй улс орнуудын найрсаг харилцааг бэхжүүлэх зорилготойгоор явуулах болжээ. Тэмцээнд Орос, Монгол, Япон, Хятад, Солонгосын тамирчид оролцсон байна.
Шилдэг тамирчинд Японы жүдогийн холбооны Ерөнхийлөгч, Олимпийн аварга, Дэлхийн дөрөв, Японы есөн удаагийн аварга Ямашитогийн нэрэмжит шагналыг гардуулдаг байна.
Эх сурвалж: ТАСС
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
3 Comments
587152 574389Excellent post, I conceive website owners ought to larn a lot from this internet site its quite user friendly . 479160
920450 383000I like this web site very a lot, Its a really good situation to read and get info . 206719