“Итгэл найдвар, боломж УБ 2018” бүх нийтийн марафон
Эрүүл, зөв монгол хүн бүр улс эх орныхоо хамгийн үнэтэй баялаг. Монголын хүн ам сүүлийн жилүүдэд таргалалт, зүрх судасны өвчнөөр өвчлөх нь ихэссэнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй залуус тасралтгүй суралцах, өөрийгөө хөгжүүлэх зэрэг асуудал нь нийгмийн хэмжээнд онцгой анхаарах ёстой зүйлийн нэг болоод байна.
“Ахиллис Интернэшнл” олон улсын байгууллага нь дэлхийн 40 гаруй оронд 80 гаруй салбараараа дамжуулан бүх нийтийг спортод хамруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийг хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, амьдралын чанарыг нь дээшлүүлэх зорилготой ажилладаг хүмүүнлэгийн байгууллага юм. Тус байгууллага нь 2015 оны 1-р сараас Монгол дахь албан ёсны эрхтэй хэрэгжүүлэгчээрээ “Ахиллис Монгол” байгууллагаараа дамжуулан олон нийтэд чиглэсэн спортын нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, үүндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг идэвхтэй татан оролцуулж ирлээ.
Тус байгууллагын зохион байгуулсан спортын аянуудад жил бүр давхардсан тоогоор 15,000 гаруй энгийн иргэд, 600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагддаг болно. Энэ хугацаанд нийт 40 удаагийн спортын аян, 12 удаагийн нөлөөллийн бүх нийтийн гүйлт, 2,600 гаруй сайн дурынхныг хамруулсан сургалтыг зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар 8,500 гаруй гишүүнтэй “Хамтдаа гүйцгээе” фэйсбүүк бүлэг, 1800 гаруй гишүүнтэй сайн дурынхны бүлэг, 450 орчим гишүүнтэй “Ахиллис Монгол” хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн спортын бүлгийг идэвхтэй ажиллуулж, нэгдсэн бодлого, зорилгын дор үйл ажиллагаагаа улам чанаржуулж, бодит болгож байна.
Үүний нэг томоохон жишээ нь 2015 оноос эхлэн жил бүрийн 9-р сарын 2 дахь 7 хоногийн бямба гарагт зохион байгуулдаг энэ жил 4 дэх удаагаа зохион байгуулагдаж буй 9 сарын 15-ний 8-16 цагийн хооронд болох “Итгэл найдвар, боломж-УБ” бүх нийтийн марафон юм.
“Ахиллис Монгол” ТББ нь жилээс жилд марафон, бүх нийтийн гүйлтэндээ илүү олон салбар, хүмүүсийг хамруулж мөн олон улсын түвшинд уламжлал болгон зохион байгуулж цаашдаа, гадаад дотоодын байгууллагууд, тамирчид, урлаг спортын хүмүүсийг илүү өргөн хүрээнд хамруулахаар зорьж байна.
Энэхүү бүх нийтийн гүйлт, марафоны зорилго нь:
Бүх нийтийг гүйлтэнд хамруулах замаар эрүүл амьдрахад уриалах, идэвхитэй хэв маягийг хэвшүүлж,
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусыг спортоор дамжуулан өөртөө итгэх итгэлийг дээшлүүлж, хувь хүнийг хөгжүүлэх, амьдралын чанарыг нь дээшлүүлэх үйлсэд шаардлагатай хөрөнгийг босгох,
Нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж байгууллагуудыг алдаршуулах зэрэг болно.
Тус арга хэмжээ нь дараах дэд үйл ажиллагаанаас бүрдэнэ.
Үүнд:
1. Бүх нийтийн гүйлт ба хагас бүтэн марафон /3,5,10,21 42 км зайнд зохион байгуулагдах/
2. Итгэл найдвар, боломж-УБ 2018 спортлог үзэсгэлэн яармаг (эрүүл мэндийн урьдчилан үзлэг зөвлөгөөнүүд олон нийтэд хүргэх, спорт сурталчилах аян), усны өртөө ажиллах юм.
Тус марафоы бүртгэлийг Ариг Банкны Харилцагчийн өргөөдөөр болон 70133060 утсаар тус тус бүртгэж байна.
Холбогдох утас: “Ахиллис Монгол” ТТБ-ын УЗ-н гишүүн, НБД Ө.Очбаяр 94992001
More from Uncategorized @mn
Б.ПҮРЭВДОРЖ ӨӨРИЙГӨӨ МАГТАВ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Чуулганы эхэнд …
ШЕЗ-ИЙН ДАРГААР Л.ЭНХБИЛЭГИЙГ СОНГОЛОО
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг …
Д.АМАРБАЯСГАЛАН: 2024 ОНЫ ПАРИСЫН ОЛИМПОД МАНАЙ УЛС ЦАГААН ТУГИЙН ДОР ОРОЛЦОХ ЭРСДЭЛЭЭС ГАРЛАА
Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцож болзошгүй болсон байсан. Тэгвэл манай улс уг эрсдэлээс гарсан байна. …
3 Comments
329275 81521When I originally commented I clicked the -Notify me when new surveys are added- checkbox and from now on whenever a comment is added I purchase four emails sticking with the same comment. Possibly there is by any indicates you might get rid of me from that service? Thanks! 321746
129505 538576Extremely intriguing subject , regards for putting up. 34039