iPhone 9, iPhone Xs, iPhone Xs Plus, iPhone Xc, iPhone SE2
Apple компанийн iPhone цувралын шинэ загвар болох iPhone 9 нь A11 Bionic процессор, өнгө дүрсний өндөр нягтаршил бүхий MLCD+ дэлгэц, 3GB бүхий RAM-тай гарах төлөвтэй байна.
iPhone XS ба iPhone Xs Plus нь тус бүр 5.8 болон 6.5 инчийн дэлгэцтэй байх ба царай таних Face ID хамгаалалт; А12 процессортой гарах төлөвтэй байна. Шинэ загварын iPhone Apple Pencil буюу ухаалаг үзэгтэй болно гэсэн таамаг батлагдсангүй. Өнгөний хувьд хар, цагаанаас гадна алтлаг болон боронзон өнгөтэй гарах болов уу хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
iPhone XC нь үнийн хувьд илүү хямд буюу 749 ам. доллараас эхлэх ба 6.1 инчийн дэлгэцтэй, царай таних Face ID хамгаалалттай, А12 процессортой байх аж. Өнгөний хувьд хөх, улаан, цагаан, саарал, улбар шар гэсэн олон сонголттой.
iPhone SE2 нь хөгжиж буй орнуудын хэрэглэгчдэд зориулан гаргаж болзошгүй нь iPhone 7 утасны шинэчилсэн хувилбар байх аж.
Apple Watch Series 4
Apple компаниас гаргах ухаалаг цаг болох Apple Watch Series 4 нь илүү том дэлгэцтэй болох ба дэлгэцийн булангууд илүү дугуйрсан байх гэнэ. Үнэ нь 349 ам. доллараас эхлэх ухаалаг цагны их биед нь ямар нэг хурц өнцөг байхгүй болох ба хажуугийн товчлуур нь товгор бус, мэдрэгчтэй болох төлөвтэй байгаа аж. Өмнөх загваруудаасаа арай нимгэн болно гэж таамаглаж байгаа аж.
iPad Pro
Apple компани шинэ iPad Pro танилцуулах магадлал 50/50 хувьтай байгаа болохыг мэргэжилтнүүд онцолжээ. iPad Pro таблетийн шинэ загвар 11 инчийн өргөн дэлгэц, царай таних Face ID хамгаалалт, 1 хүртэлх терабайтын багтаамжтай гарч болзошгүй гэнэ.
MacBook
Apple компани шинээр 12 инчийн дэлгэцтэй MacBook, 2014 оноос хойш шинэчлэгдээгүй Mac mini-гийн шинэчилсэн хувилбар, 29 жилийн ой нь тохиож буй iMac компьютерийн шинэ загвараа танилцуулах болов уу хэмээн мэргэжилтнүүд хүлээж байна. Apple компани MacBook Air зөөврийн компьютерээ 2015 оноос хойш шинэчлээгүй ч Economic Daily News сонинд бичсэнээр шинэ MacBook Air нь 13 инчийн дэлгэцтэйгээр худалдаанд гарч магадгүй аж. Үнэ нь 1000 ам. доллараас эхлэх ба Intel корпорацийн Kaby Lake процессортой байх гэнэ.
AirPower цэнэглэгч
Өмнө нь iPhone 8 болон iPhone X зэрэг утаснуудтай хамт танилцуулагдаж байсан, Qi стандартын утасгүй AirPower цэнэглэгчийн шинэ хувилбар танилцуулагдах болов уу. Тус цэнэглэгчинд суулгасан үйлдлийн систем нь утасны цэнэгийг хянах чадвартай бөгөөд iPhone, Apple Watch, AirPods зэрэг төхөөрөмжүүдийг цэнэглэнэ.
AirPods чихэвч
Маргааш болох танилцуулгын дараа Apple компанийн цахим дэлгүүрт AirPods чихэвчийг цэнэглэх зориулалттай хайрцаг худалдаанд гарч магадгүй аж. Харин AirPods 2 загвар 2019 оноос нааш гарахгүй гэнэ.
Эх сурвалж: iPhone.ru
More from Lifestyle
“Таван толгой түлш”-ийн баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэнэ
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр “Таван толгой түлш” компанийн баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа. Тэрбээр энэ үеэр баруун бүсийн үйлдвэрийг 2022 оны …
Дэлхийн загварын шоунд манлайлсан Монгол хүүхдүүд
Монголын загварын ертөнц ихэд өсөлт дэвшилттэй спортынхноос дутахгүй амжилт гаргаж явааг бид алгасах учиргүй. Тэгвэл чадварлаг ах эгч нарынхаа араас …
Ирээдүйн хүргэндээ арай л эрт санаа зовоод байна уу даа Анхаа минь!
Жүжигчин хүн бийлэгжүү айлд бэр ордгоос хүргэн болсон нь ховор. Тэгвэл марзан төрх, хошин яриатайгаараа алдартай Г.Анхбаяр “MCS”-ийн нэгэн захирлын …
1 Comment
251119 56951Some genuinely superb weblog posts on this internet site , regards for contribution. 609404