БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамнаас олон удаагийн виз олголтод өөрчлөлт орсон талаар болон "Солонгосын 7 хоног-2018" арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Сүүлийн үеийн судалгаагаар 1000 орчим Солонгос иргэн Монгол Улс руу байнгын зорчих олон удаагийн визийг авсан байна. Харин 37 мянган Монгол иргэн БНСУ-руу зорчих олон удаагийн виз авчээ. Монгол иргэдийн БНСУ-руу зорчих олон удаагийн визний журамд өөрчлөлт оруулсан байна.
БНСУ-руу зорчих олон удаагийн визийг өмнө нь долоон нөхцлөөр олгодог байсан. Олон удаагийн визийг:
1. БНСУ-руу зорчиж байсан иргэн
2. Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуй нэгжийн үндсэн ажилтан байх бөгөөд хэлтсийн даргаас дээш албан тушаалтан
3. БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компанийн үндсэн ажилтан, хэлтсийн даргаас дээш албан тушаалтан
4. БНСУ-тай хамтран байгалийн баялаг эрчим хүч олборлох зорилгоор, төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж урилгаар
5. БНСУ-ын иргэншилтэй, тухайн улсын иргэнтэй гэр бүл болсон, гэрлэлтээ батлуулаад нэг жилээс дээш хугацаа өнгөрүүлсэн тохиолдолд тухайн гэр бүлийн хүүхдэд
6. Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигч бөгөөд тухайн карт нь "Gold", "Vip" байх
7. Байнгын зорчигч гэсэн ерөнхий нөхцлийг хангасан иргэдэд олгодог байсан.
Харин шинэчлэгдсэн журмаар 1-5 хүртэлх нөхцөл хэвээр байх бөгөөд
-Олон улсад ашиглагддаг кредит карт нь "Gold" картаас дээш байх шаардлагатай байсныг өөрчилж, тухайн картаа хэрхэн ашигласан, мөнгөний хязгаар хэд байх зэрэг ашигласан байдлаас үүдэн олон удаагийн визийг олгох эсэхийг шийднэ.
-Манай Улсад 7 мянга гаруй эмч, 6 мянга орчим их, дээд сургуулийн багш, 2 мянга гаруй өмгөөлөгч ажилладаг тухай ерөнхий судалгааг гаргажээ. Иймд эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэлжийн боловсон хүчин, сэтгүүлч найруулагч, редактор зэрэг мэргэлжээр тухайн холбогдох байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан, бусад нөхцлийг хангаж буй хүмүүст
-Нэг жилийн турш төлсөн татварын хэмжээ нь 500 сая төгрөгөөс дээш байх эсвэл шилдэг аж ахуй нэгжид хэлстийн даргаас дээш албан тушаалаар нэгээс дээш жил ажилласан хүнд
-БНСУ-д бакалавр, мастер, докторын зэрэг хамгаалсан иргэн олон удаагийн виз авах боломжтой. Мөн тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд олон удаагийн визийг авах боломжтой болж байгаа юм. БНСУ-д бакалавраас дээш зэрэг горилж авсан 1800 гаруй монгол иргэн их, дээд сургууль төгсчээ. Зөвхөн БНСУ гэлтгүй өөр бусад оронд мастерын зэргээс дээш зэрэг горилж авсан иргэнд
-Олны танил урлаг, соёлын зүтгэлтэн, тамирчин тухайн холбогдох нөхцлийг хангасан иргэнд
-500 сая төгрөгөөс дээш үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө эзэмшигч иргэнд олон удаагийн визийг олгохоор журамд өөрчлөлт оржээ.
Олон удаагийн визийг 1,3,5 гэсэн шатлалтайгаар олгодог байсан бол шинэчлэгдсэн журмаар хэрвээ шаардлагатай бол тухайн нөхцлийг хангаж байгаа бол 3 эсхүл 5 жилээр олгогдох бүрэн боломжтой болсон байна.
Дашрамд дурдахад "Солонгосын 7 хоног-2018" арга хэмжээ энэ сарын 15-наас 25-ны хооронд үргэлжлэнэ.
More from БНСУ-ын Консул
БНСУ-ын ЭСЯ визний журмаа шинэчилжээ
БНСУ-ын Элчин сайдын яам өнөөдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс визний журмаа шинэчилжээ.Шинэчлэгдсэн журмыг энд дарж үзнэ …
БНСУ: Сайн дураараа нутаг буцсан иргэдэд дахин виз олгоно
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсын Хууль зүйн яамнаас зарлаад буй өршөөлийн аяны талаарх мэдээллийг ард иргэддээ …
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар …
3 Comments
128806 543443I believe this web site contains some extremely amazing data for everybody : D. 338657
203396 872368This internet web site is my aspiration, extremely exceptional style and design and Perfect topic matter. 302129