Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн анхны нисэх онгоц тээгч усан хөлөг онгоцны тэнгист явуулсан туршилт аюулгүй бөгөөд амжилттай боллоо. Хөлөг онгоц үйлдвэрлэх ажил товлосон төлөвлөгөөний дагуу явагдаж байна гэж БНХАУ-ын батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч У Цянь пүрэв гарагт хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Хятад улсын хувьд хоёр дахь нисэх онгоц тээгч хөлөг онгоц болох Type 001A усан онгоцыг үйлдвэрлэх ажил Далянь хот дахь хөлөг онгоцны үйлдвэр дээр 2013 онд эхэлсэн бөгөөд 2017 оны дөрөвдүгээр сард түүнийг усан дээр буулгасан байна. Хөлөг онгоцны урт нь 315 метр, өргөн нь 75 метр, жин 70 мянган тонн ба түүн дээр 36 ширхэг “Зянь-15” сөнөөгч нисэх онгоц байрлуулах боломжтой ажээ.
Хятадын анхны нисэх онгоц тээгч усан хөлөг онгоц болох “Ляонин” хөлөг онгоцыг Украинаас худалдан авсан дутуу босгосон зөвлөлтийн “Варяг” хөлөг онгоцны суурин дээр үйлдвэрлэсэн юм. Нисэх онгоц тээгч усан хөлөг онгоц болгон хувиргасан уг хөлөг онгоцыг Хятадын тэнгисийн цэргийн зэвсэглэлд 2012 оны есдүгээр сард хүлээн авсан байна.
More from Uncategorized @mn
Б.ПҮРЭВДОРЖ ӨӨРИЙГӨӨ МАГТАВ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Чуулганы эхэнд …
ШЕЗ-ИЙН ДАРГААР Л.ЭНХБИЛЭГИЙГ СОНГОЛОО
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг …
Д.АМАРБАЯСГАЛАН: 2024 ОНЫ ПАРИСЫН ОЛИМПОД МАНАЙ УЛС ЦАГААН ТУГИЙН ДОР ОРОЛЦОХ ЭРСДЭЛЭЭС ГАРЛАА
Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцож болзошгүй болсон байсан. Тэгвэл манай улс уг эрсдэлээс гарсан байна. …
2 Comments
747587 464800A truly intriguing examine, I could not concur entirely, but you do make some extremely valid points. 138686
548044 936637I discovered your blog website on google and check just a couple of of your early posts. Proceed to preserve up the excellent operate. I just extra up your RSS feed to my MSN Details Reader. Seeking forward to reading much more from you in a even though! 102028